Х.БАТСҮРЭН Хуульд заасан эрхийнхээ дагуу л шүүх хэргийг хянасан

-Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг яагаад захиргааны маргаан бүхий акт гэж үзсэн юм бэ. Энэ тэмдэглэл бол Засгийн газраас гаргасан шийдвэр биш гэж зарим хүн тайлбарлаад байгаа шүү дээ…?
-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гуравдугаар зүйлд Захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хурээнд ууссэн тодорхой тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр /тогтоол, дүрэм, журам/-ийг захиргааны актад хамруулна гэж заасан. Үүнээс үзэхэд шийдвэрээс гадна эрх зүйн үр дагавар бий болгож байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа ч захиргааны актад багтаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн ээлжит буе хуралдааны тэмдэглэлээр шийд-вэрлэсэн асуудал нь эрх зүйн үр дагавар шууд бий болгож байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа учраас захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн юм.
-Энә хэргийг шүүх хүлээж авенаар Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарах асуудалд оролцлоо гэсэн шүумж-лэл гарч байсан. Ер нь Захиргааны хэргийн шүүх Засгийн газар, Ерөнхий сайдын шийд-вэрлэсэн асуудлыг хянах эрхтэй юү?
-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөрөвдугээр зүйлийн нэгийн 1-д Монгол Улсын Засгийн газар, нэгийн 2-т Монгол Улсын Засгийн газрын гишүун /Ерөнхий сайд, сайд/-ын гаргасан захиргааны хууль буе актад холбогдох маргааныг захиргааны шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан. Энэ эрхийнхээ дагуу л шүүх асуудлыг хүлээж авсан.
Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэегийн нэгд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай еаналаа УИХ-д өргөн мэдүүлнэ гэж заасаар атал Засгийн газар энэ асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд, тэмдэглэлээр шиидвэрлээд байгаа нь хуульд нийцэж буй эсэхийг л хянахаар захиргааны хэрэг уүсгэж, шүүгчийн захирамж гаргасан.
-Энэ хэргийг яагаад хэрэгсэхгүй болгов?
-Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүний 2005 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 3/43 дугаар захирамжаар Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид холбогдох УИХ-ын гишуүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат, Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд И.Эрдэнэбаатар нарыг огцруулах тухай Засгийн газрын 2005 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдааны зургадугаар тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд харьяалал тогтоож ирүүлеэн. Шүүх энэ нэхэмжлэлийг хүлээн авч, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны нэгдүгээр сарын 28- ны өдрийн ээлжит бус хуралдааны Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцээд холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж шийдвэрлэсэн тэмдэглэлийг захиргааны маргаан бүхий акт гэж үзэн захиргааны хэрэг үүегэн шалгасан.
Дээрх нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан учраас хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Р.ЖАРГАЛАНТ
(өнөөдөр 2005-02-28 048)