Сонгуулиас хойш олон хүн намайг дэмжиж байснаа хэлж санал солилцлоо

-За баярлалаа. Юуны өмнө нийт уншигч олондоо хуучраагүй байгаа сар шинийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн хугацаанд Отгонтэнгэр сургууль хавиараа ажиллаж, мөн өөрийгөө боловсруулж байснаас гадна төрийн бус хэд хэдэн байгууллагын сонгуульт ажилтай тул хийх ажил мундахгүй л байна даа. Гадаад, дотоодын амжуулах ажил гээд бас зүгээр байсангүй. Гэхдээ өнөөдөр улс төрд болж байгаа үйл явдлуудыг анхааралтай ажиглаж, зүгээр суухаар зүлгэж л сууна даа.
-УИХ-ын гишүүн болон манай хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн лидер эмэгтэйгийн нэг байсан хүн одоо ингээд харахад хүмүүсийн харилцаа хэр өөрчлөгдөж байна.
-Би хувь хүнийхээ болоод үзэл бодлынхоо хувьд өөрчлөгдөөгүй тул хүмүүсийн харилцаа бас л юундаа өөрчлөгдөхөв дээ. Харин чиг сонгуулиас хойш таньдаг, таньдаггүй маш олон залуучууд, настайчууд маань ирж уулзаж санал бодлоо солилцож дэмжиж байснаа ярьж урам хайрладаг нь их сайхан санагдаж сэтгэл өег байдаг юм. Харин албан тушаал гэж ярьдаг ганц нэг хүмүүс л өөрчлөгдсөн байж магадгүй.
-Та УИХ-д сууж байхдаа ард түмнии төлөө шударга үнэнийг хэлж намынхаа удирдлагуудтай зөрчилдөж байсан, эсэргүү нэр хоч зүүж тэр ч бүү хэл намаасаа дахин нэр дэвших эрхээ хасуулж, бүр намаасаа хөөгдсөн гэдгийг хэвлэл мэдээллээр цацсан шүү дээ. Тухайн үедээ энэ асуудал тэр болгон хүмүүст сайн ойлгогдохгүй байсан байх. Харин өнөөдөр та-най намд бий болоод байгаа намаа шинэчлэх гэсэн жигүүрийн тавьж байгаа асуудлыг илэрхийлж байсан болов уу гэж бодогдож байна. Энэ талаар…?
-Бараг манай намын түүхэн дэх үзэл бодлоосоо болж хэлмэгдсэн анхны эсэргүү эмэгтэй юм биш үү (инээв). Эсэргүү гэж цоллоод байх нь өнөөгийн ардчилсан нийгэмд байж болохгүй биз дээ. Нэг хэв маягийг хүлээн зөвшөөрдөггүй, асуудлыг олон өнцгөөс нь харж дуугардаг нэгнийгээ дарамталж шахах, тойргоос гаргах гэсэн төвийн тоглогчдын бий болгосон л хэллэг. Харин өнөөдөр ардчилсан нийгмийг цогцпоож байгаа залуучууд бид манай түүхийн гашуун сур-гамжид олонтаа давтагдсан энэ хүнлэг бус гажуудал, хэлмэгдүүлэлтийг эргүүлж хэрэглэмээргүй санагдаж байна. Ги-шүүнээхөөдөгнамхэзээч шинэчлэгдээгүй нам гэж тухайн үедээ тунхаглаж байсан манай намын удирдлага өөрсдөө намын дүрмээ зөрчин байж намайг сон-гуулийн өмнө хөөсөн нь энэ намд ардчилал шинэчлэл үгүйлэгдэж байна гэдгийг баталгаажуулсан явдал болсон юм. Ө. Энхтүвшин дарга тэргүүтэй манай намын хэсэг нөхөд энэ бүхнийг ойлгож ардчилал шудрага ёс фракц санаачлан байгуулж байгаа явдал цаг үсээ олсон алхам боллоо гэж талархан дэмжиж байна. Энэ бол эрүүл саруулаар сэтгэдэг нийгмийн захиалга юм шүү дээ.
Өнгөрсөн хугацаанд ингэж шударга ярьж дуугарах фракц үнэхээр МАХН-д үгүйлэгдэж байсан. Хэдийгээр манай гишүүд дотор зөв ярьж асуудлыг олон тапаас нь харж, тэр ч бүү хэл нам сонгуульд ялагдчих вий гэж бодож санаа зовдог хүмүүс олон байсан боловч ингэж эвлэлдэн нэгдэж дуугарах боломжоо ашиглаж чада гүй. Үүнийг айдас хүйдэст автаж байсан байхаа гэж боддог. Миний хувьд бүлгийн хурал дээрээ, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим асуудалд зарчмын байр сууринаас хандаж хурцхан шиг дуугарч шүүмжилж байсан нь ийнхүү адлагдахад хүрсэн байх. Гэхдээ би ард түмэн ядуурч байна, амьдрал хүнд байна, бодлогоо үүнд чиглүүлье гэж л ярьж хэлж байсан шүү дээ, зарим үед удирдпагаа шүүмжлэл хүлээн авдаггүй гэж хэлж байсан тал бий.
-УИХ-ын сонгуулийн үсэр танай намын удирдлагын зүгээс таныг дарамтлах нь хэт их ширүүссэн хийгээд өөрт чинь ямархуу байсан нь хэн бүхэндойлгомжтой. Танд ямар дурсамж үлдээсэн бэ?
-Үнэн хэрэгтээ миний амьд-ралд нутгийн ард түмэнтэйгээ хамт ажилласан жилүүд хөдөөгийн амьдралын талаар хүчтэй мэдрэмж сэтгэгдэл төрүүлэх үйл явдал, дурсамж арвин үлдсэн. Ядарсан зовсон хүн бүхэнтэй ярьж суухад Амьдралын амт гэгч хичнээн агуу үнэ цэнэтэй зүйл байдгийг баг, сум, жалга довоор хэсч явахдаа ойлгосон. Гэтэл энэ бүхнийг харлуулах, намайг байг гэхнээ нутгийн маань олныг үгүйсгэх, хооронд нь талцуулах гэж эрх мэдлээ ашиглан зохион байгуулалттайгаар мэрийж байсан нь юу гэж сайхан байх билээ дээ. Гэхдээ л миний хувьд ялалт л болсон. Яахав энэ бүхний эсрэг сөрнө гэдэг мэдээж хүнд байсан. Ёстой л бөөс алахад хутга хэрэглэнэ гэдэг шиг юм болсон доо. Намайг чинь хов зөөдөг ажилгүй авгай мэт цоллоод л, эсвэл лоом барьсан хөшөө нураагч болгосон ч байх шиг. Минйй нэр хүндийг унагаж өөрсдийнх нь өөдөөс дуугардаг намайг сонгуульд ялагдуулах гэсэн манай намын удирдлагуудын явуургүй арга бохирулс төр байсан юм. Шүүх ч үнэн худлыг тогтоосон. Худал ярьж хүн гүтгэснийхээ төлөө хэвлэл мэдээллээр уучлалгүй гэсэн шүүхийн тогтоолтой шүү дээ. Харин өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, биелүүлэхгүй байгаа хүн өнөөдөр хууль батлах гээд хоосон яриад байгаа нь нийгэм хэр ялзарч байгааг харуулж байна. Хуулийн өмнө бид бүгд ижил тэгш эрхтэй биз дээ.
-Ингэхэд яагаад заавал бие даагаад ч болов сонгуульд оролцох гэж зүтгэсэн юм бэ?
-Германы нэртсэтгэгч Гётегийн Бид өөрчлөгдөхгүйгээр юмс өөрчлөгдөхгүй гэж сайхан үг байдаг. Яахав улс төрд байж энэ буруу тогтолцоог өөрчлөх боломж гарч магадгүй гэж бодож байсан. Зарим хүмүүс төрийн хүч, эрх мэдлийг дарга түшмэдийн бүрэн эрх гэж ойлгоод ард түмний итгэлийг хөсөрдүүлж байгааг, түүнчлэн нийгмийн эмзэг асуудлуудыг эрүүл саруул ухаанаар шийдэж чадахгүй болчихеон байна гэдгийг өөрсдөд нь сануулах, болж өгвөл нөлөөлөх боломжийг хайж сонгуульд өрсөлдсөн юм.
-Сонгуулийн өмнө хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ парламентыг тэнцвэржүүлэх хэрэгтэй гэсэн асуудал хөндөж байсан. Өнөөдөр ингээд харахад таньд юу бодогдож байна. Улс төр таныхаар хаашаа явж байна гэж үзэж байна?
-Би уг нь сонгогчид маш зөв сонголт хийлээ дээ, яаж сон-гохоороо ингэж эн тэнцүү сонголт хийж чадав аа гэж гайхсан шүү. Гэтэл гайхаад байх зүйл үгүй л байсан. Ард түмэн нэгдүгээрт үг хэл, дуу хоолойгоо хэнээр ч цагдуулахгүй эрх чөлөөтэй, эмээх аюулгүйгээр илэрхийлж байх юмсан, хоёрдугаарт амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд алган дээр очих тав, арван төгрөгөөс минь авлига, хээл хахууль нь хумсалчих вий, үүнийг хянадаг төр л хэрэгтэй гэж сонголтоо хийсэн. Ингэснээрээ ард түмэн бид сонголтыг хийж чаддаг юм шүү гэдгээ л харуулсан. Тэр сонголт нь харин мэргэн байж нийгэмд дарангуйлал тогтох аюулыг хааж чадсан юм шүү. Харин тэрхүү сонголтыг үнэнчээр дааж ажиллах эр зориг, шударга ёс бүү дутагдаасай гэж хүсэмжилж байна. Мордохын хазгай гэгчээр УИХ мэань эхнээсээ л бүрэн бус бүрэлдэхүүнтэй ажиллаад эхэлсэн. Хууль зөрчиж ард түмниихээ төлөө ажиллана гэж юу байхав дээ. Энэ байдлаараа улс орон маань мухардалд орчихвий, үүнийг далимдуулаад нэг хүний, нэг намын дарангуйлал сэргэн тогтоочих вий гэж санаа зовж сууна.
-Ингэхэд 72 гишүүнтэй эрх барьж байсан нам 36 гишүүнтэй болтлоо ялагдаж Засгийн газраа дангаараа бүрдүүлж чадаагүйг юу гэж үзэж байна?
-Алиеаа зүйлд хэт их утга учир өгч туйлшрах, атаархах, мөн алдар нэр хүндэд шунан шүлэнгэтэх, бүгдийн амжилтыг өмчлөх, алдаа дутагдалдаа дүгнэлт хийх чадваргүй байсан, хоосон хардах, эрүүл саруулаар дуугарсан журмын нөхдөө жигшин холдуулж байсан зэрэг нь намын удирдлага сонгуульд сохроор оролцох үндсийг тавьсан болов уу. Бодит байдалд зөв дүгнэлт хийхийн оронд намын эв нэгдэл гэдэг хоосон лоозонгоор нүдээ боолгосон зарим маань удирдлагадаа зөв үг хэлэх, сануулах эрхээ тэр бүр эдэлж чадаагүйтэй холбоотой. Харин өнөөдөр ялагдал авчирсан удирдлагатайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа нь өнөөх л улаан лоозонг нэвт харж чадахгүй байна. Үүнийг намын эв нэгдэл гэхээсээ зөвхөн өөрийгөө бодсон бэртэгчин үзэл гаргаад байна гэлтэй.
-Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал арай л санаанд оромгүйгээр эргээд байх шиг. Эсрэг тэсрэг үзэл баримтлалтай намууд нэгдээд ч байх шиг, энэ талаар юу хэлэхсэн бол.
-Эсрэг тэсрэгийн хувьд зүүний үзэлтэй Социал Демократ нам барууны үзэлтэй Ардчилсан намтай нэгдсэнээр эхэлсэн биз дээ. Үүний шалтгаан өнөөдөр ард түмэнд хэтэрхий илэрхий болсон юм биш үү. Ийм зүй бус үзэгдэл зөвхөн Монголд л болоод байх шиг. Үүнд хэдхэн хүний тоглолт л харагдаад байна. Нэгэнт ард түмэн сонголтоо хийчихээд байхад нэг, хоёрхон жил хаах албан тушаалын амбицаас болж өөрийн үзэл баримтлалаас татгалзана гэдэг дэндүү хөөрхийлөлтэй, Зарим улс төрчид ярихдаа ард түмэн биднийг хамтарч ажилла гэж сонгосон гээд байна. Тэр нь юу л бол. Яахав хамтарч ажиллахад буруу нь юу байхав. Гагцхүү төрд хяналт, ил тод байдал чухал. Ингэж ард түмэн сонголтоо хийсэн гэдгийг давтан хэлье.
-Та МАХН-ын бүлэгт дагаар орсон 25 гишүүнийг хэлж байна уу. Тэд төрөө тогтвортой байлгая, Засгийн газраа огцруулахгуй гээд байгаа биш үү.
-Төрийг хиймлээр тогтворжуулах биш ардчилсан парламентат ёсыг төлөвшүүлэн үзэл бодлын өрсөлдөөнийг уралдуулахыг ард түмэн даалгасан шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Засгийн газар огцорсноор төр хямрах нь юу л бол. Хэдийгээр Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал хэдий ч ардчилал, хяналт бидэнд түүнээс илүү ус агаар шиг хэрэгтэй. Энэ нэгдэл гээчээс болж олон намын тогтолцоо хумигдаж бидний бөөцийлөх ёстой ардчилалд аюул учруу
лан, бие биендээ ая тал засч таалагдах гэсээр байтал авилга хээл хахууль улам бүр гаарч хяналтгүй болж Цэцэглэх вий дээ гэхээс л болгоомжилж байна. Уг нь сонгуульд бие даасан өөрийн намын гишүүнийг ч бүлэгтээ авахгүй гэдэг МАХН огт өөр үзэл баримтлалтай намуудыг бүлэгтээ элсүүлнэ гэдэг албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй байгааг харуулж байна бус уу. Эвсэл хэдийгээр задарсан ч өөрийн намын бүлгийг байгуулах боломж нь байсаар атал боломжоо ашиглахын оронд заавал өөр намын бүлэгт нэгдэж байгаа нь харамсалтай л байна.
-Таны бодпоор энэ нөхцел байдалд ямар гарц байна гэж бодож байна?
-Олъё гэвэл олон л гарц байгаа байлгүй дээ. Хамгийн гол нь ард түмний сонголтыг хүндэтгэх нь зүйтэй биз дээ. Ард түмний сонголт бол ардчиллыг үргэлж араасаа дагуулж байдаг. Ард түмний сонголтыг уландаа гишгэж үл хүндэтгэх юм бол ардчиллыг нухчин дарах сонирхолтой байна гэсэн үг. Бид салахыг хусэн мөрөөдөж бай-сан нийгэмдээ эргээд орчихгүй байгаасай гэж хүсч байна. Хээр талаараа эрх чөлөөтэй салхи исгэрүулэн давхих ард түмэн маань ядуу ч гэсэн бусдаас хамааралгүй амьдрах дуртай ухаалаг монгол араншинтайгаа үлдэхийг хүсдэг шүү дээ. Хамгийн зөв гарцыг тэд л олно.
-Таныг Ерөнхийлөгчийн талыг баримталдаг гэж шүүмжилдэг байсан. Ерөнхийлегч болон та хоёрын харилцаа ямар вэ?
-Ерөнхийлөгчийн талыг барилэа гэж шүүмжлэнэ гэдэг утгагуй зүйл. Өнөөх л намын удирдагч нарын хий хоосон хардлагаас ийм л утгагүй нэр томъёлол гарч байгаа байхгүй юу. Монгол хүн чинь төрөө дээдэлж оройн дээд шүтээнээ гэж залбирдаг. Манай Ерөнхийлөгч чинь ёстой л хугараагүй ноён нуруу, уул шиг түшигтэй, Монголын нийгмийн шалгарсан удирдагч гэж ойлгож хүндэлж явдаг. Ганц би ч биш, Монголын ард түмэн ингэж л илэрхийлж байгаа биз дээ. Ажил хэргийн харилцаанаас гадна бид гэр бүлийн сайхан нөхөрсөг харилцаатай. Манай тэргүүн хатагтай ёстой л төрийн хар хүний найдвартай ар тал халамжит хань, өдий олон жил болоход алба ажлын ямарч ажилд нь хутгапддаггүй журамт гэргий нь шүү дээ. Эиэ ч утгаар нь би А.Оюунбилэг гуайг хүндэлж биширч явдаг юм.
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр танай сургуулийн захирал Наранчимэг сонгогдсон. Үүнийг таныг лоббидсон гэж хэлэх юм?
-Тэгж ойлгож болохгүй. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хууль, эрхзүйн өргэн мэдлэгтэй, хууль тогтоох байгууллагад ажиллаж байсан, туршлагатай хүн сонгогдох ёстой. Энэ шалгуурыг Наранцэцэг захирал хангасан мэргэжилтэн. Хүний хувьд муу эрээс хэдэн хувь илүү эмэгтэй шүү дээ.
-Өнөөдөр хавар болоод ч тэр үү их олон хөдөлгөөнүүд бий болж жагсаал цуглаан хийх боллоо. Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөний ард таныг байна гэдэг. Энэ үнэн үү?
-Болох ёстой юм болдгоороо л болж байна. Үүнд гайхаад жигшээд байх юм алга. Түрүүн дээр хэлсэнчлэн хоосон хардлага юунд ч хүргэж болно. Бараг эрүүл дуугардаг хүн болгоныг л энэ хөдөлгөөний ард нь байна гэж зарим нэгэн хэвлэл мэдээллээр цацэад байгаа юм биш үү. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг шинэ үеийн давалгаа гэж ойлгож байна. Үнэхээр ч ирж яваа цаг юм даа. Төрд муу ажилласан хүнтэй төр нь хариуцлага тооцож чадахгүй байхад ард түмэн хариуцлага асуух л ёстой. Уг нь төр өөрийн хийх ёстой ажлаа ээавал ард түмнээр хийлгэх гээд байх хэрэггүй л байхгүй юу. Төр хяналттай, хариуцлага тооцож чаддаг байсан бол манай залуучууд юу гэж хөхөө өвлийн хүйтэнд жагсаал цуглаан хийгээд явж байх билээ. Эх орноо гэсэн, ард түмнээ гэсэн тэдний үйл хэргийг бид буруутгах хэрэггүй. Тэд муу муухай, худал зальхайг тэвчиж чадахгүй байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд эрх мэдэлтнүүд сонгуулийн үсэр улсын төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан явдал олон бий шүү дээ. Тэдгээр залуучуудад албан тушаал хэрэггүй, шудрага сайхан амьдрахыг л хүсэж байна. Ямар ч залуу хүн гал халуун насан дээрээ өв тэгш сайхан нийгэмд амьдрахыг хүсэхгүй гэж үү, Харин тэднийг өөрсдийн муу муухай зүйлд буу сургаач, залуу үсээ бүү хагэлан бутаргаач гэж эрх баригчдад хэлмээр байна.
-Та одоохондоо нам бус байгаа биз дээ. МАХН гэсэн шинэ намын сураг гарч байна, Энэ талаар та юу гэж бодож байна?
-Монголын ардчилсан хөг-лийн нам гэж үү. Сониноос л уншиж байна. Тиим нам байгуулагдвал намайг элсэхүү гэж асууж байгаа юм уу. Уг нь намайг намаас хууль бусаар хөөсөн шүү дээ. Хөөгдсөн асуудал намын аль ч үүрээр хэлцэгдээгүй. Баянзүрх дүүргийн анхан шатны намын үүрт миний намын гишүүнчлэлийн асуудал хэвээрээ л байгаа юм билээ. Ер нь намын одоогийн удирдлага өөрсдөдөө л тааруулж байвал юун намын дүрэм болчихсон байна шүү дээ.
Би намд элсэхдээ нам ялагдал хүлээсэн цөөнх байсан үед нь өргөдөл өгч элсэж байлаа. Аав ээжийн маань нам, хүчээ дэмээ өгье гэж л бодож байсан. Ямар нэгэн албан тушаал горилсонгүй. Харин гишүүн болоод яаж ажиллаж байсныг нутгийн-хан маэнь, тойргийнхон маань хэлэх байхдаа. Сонгуулиар ялагдсан нь хамаагүй. Нэг нь ялж нөгөө нь ялагддагаас хойш. Харамсалтай нь өөрийнхөө муугаас ч болоогүй л дээ. Мэдээж намын удирдлага өөрсдийнх нь талд дуугарахгүйг мэдээд шахах бодлого барьсан нь ойлгомжтой. Харин би тэдэнд таалагдах гэж худал ярьсангүй одоо бодоход сэтгэлд сайхан, хүний өөдөөс эгц харах эрхтэйгээ үлдсэн шүү гэж боддог юм.
Харин намын гишүүнч-лэлийн хувьд би хөөгдсөн үү үгүй юу гэж бодох нь битгий хэл өнөөдөр юу болоод бэйгаа нь ч саруул ухаанаар ойлгоход үнэхээр бэрх байна шүү дээ. Тэгээд ч ер нь намын гишүүнчлэл гэж өнөөдрийн энэ тогтолцооны үед байх хэрэгтэй ч юмуу. Гэхдээ ямар ч нам шинээр бий болохдоо өөрсдийнхийгөө зөвшөөрөөд бусдын эвлэлдэн нэгдэх эрхийг хаах ёегүй байлтай. Харин тэр яригдаад байгаа нам үнэхээр л байгуулагдах гэж байгаа юм бол Монголын Аймшигтайгаар Хуйвалдагчдийн Нам л бүү болоосой гэж хүсэх байна даа.
Хууль боловсруулахдаа хуйвалдана гэдэг ард түмний дархан эрхэнд хууль бусаар халдаж байна гэж ойлгож болно биз дээ.
-Танд тэгээд улс төрд эргэн орох бодол байна уу?
-Мэдээж дутуу хийснээ гүйцээнэ, төр нийгмээ цэвэршүүлж, эрүүлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн бодол байнга тээж явдаг. Үр хүүхдүуд маань биднээс болоод гүн харанхуй хязгаарлагдмал нийгэмд амьдрах вий гэж сэтгэл эмзэглэж явдаг. Ард иргэд маань үүнийг мэдрээд байхад албан тушаа-лаар нудээ боолгосон хүмүүс олж харахгүй л байгаад асуудлын гол нь байна. Миний хувьд одоо ч гэсэн тойргийн болоод бусад дэмжигчидтэйгээ байнга холбоотой байж тэдний санаа бодлыг сонсож тэрүүхэндээ улс төржиж л сууна.
Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-02-28 053)