Солонгост ажиллаж буй залуучуудын гэргий нарт

Хайртай гэргий, бяцхан үр зулзага, сүйт бүсгүйгээ санасан цэрэг эрс… Энэ түүх давтагдах шиг. Солонгост 20 гаруй мянган монгол ажиллаж, амьдардаг гэсэн албан бус тоо байна. Бүгд л орон байрны мөнгө цуглуулах зорилготой. Чадвал хүүхдээ чанартай сургуульд сургах төлбөрөө хийчихсэн гэж бас бодно. Монгол ньюс компани 2002 оноос БНСУд дадлагажигч явуулж эхэлсэн. Эл шугамаар 3000 монгол Хан улсыг зорьжээ. Олонх нь эрчүүд. Гэрээнийхээ дагуу тэд маань тэнд 1080 хоног ажиллаж амьдарна. Гэргий, үр хүүхдүүд нь итгэл тээн нөхрөө, ааваа хүлээж буй. Би тэдний л нэг.
Мичин жилийг Гуулин улсад үдэж, модон тахиа жилийг тэнд угтлаа. Гэрээгээр ажиллаж буй нутаг нэгтнүүдийнхээ амьдрал ахуйтай бага боловч танилцлаа. Олон улсын нисэх онгоцны буудал Инчён Солонгосын үзэсгэлэнт өндөр нийслэл Сөүл Номхон далайн эрэгт төвхнөсөн даруухан хот Мокфо. Хүү бид хоёрын аавдаа хүрэх урт аялал.
Инчёноос Сөүл хүрэхэд автобусаар цаг гаруй ниснэ. Яарсан бидэнд Мокфо давхих зургаан цаг зургаан өдөр шиг. Газар мэдэхгүй, харийн нутагт Моngol News Corporation гэсэн хаягтай өндөр барилга хэчнээн дотно санагдсан гээч.
Тэндхийн орчуулагч Энхбаяр олон цаг аялах автобусанд минь суулгаж өгөхөд зорьсон газраа яаж хүрнэ дээ гэж зовж байсан сэтгэл сая амарлаа. Ёстой л шил толь шиг сайхан замаар хурдална. Ийн давхисаар байхад л зургаан цагийн дараа Мокфо хотод очлоо. Такси хөлөглөн солонгос гэртээ ирлээ. Автобусаар бол бас цаг гаруй явна.
Хьюндай корпорацийн их далайн эрэгт байх усан онгоцны үйлдвэр. 80 гаруй монгол залуу тус үйлдвэрийн 37 салбар үйлдвэрт хуваарилагдан ажиллаж байна. Уг нь 200 гаруй монгол тэнд байсан гэх. Цалин хөлсөө голсон, ажлын хүндээс шантарсан нь үйлдвэр сольж, зарим нь бичиг баримтаа үлдээгээд зугтжээ. Оргосон минь буруу байжээ гээд буцаад очсон хүмүүс ч байна. Энэ нүсэр том үйлдвэрт ажиллах монгол залуусын маань орон байр тохилог юм аа. Зургаан давхар дөрвөн байранд монгол, солонгос залуус хөршлөн амьдарч байна. Зурагт, DҮD, хөгжим, хувцасны шүүгээ, том толь, угаалгын машин, хөргөгч, гаазан зуух, 00 өрөө, шүршүүр… ер нь тэдэнд дутуу зүйл алга. Нэг байр хоёр өрөөтэй. Тэнд дөрвүүлээ амьдарна. Амьдарна ч гэж дээ унтана. Ажлаасаа тараад усанд орж, сэрүүлгээ тавиад орондоо орно. Ажил нь хүнд, голдуу гагнуур, өнгөлгөө хийнэ. Тэд өдөржин амехийх чөлөөгүй ажилладаг гэсэн. Өглөө, өдөр, орой хоолонд орно. Будаа.халуун ногоотой шэл, кимчи голдуу иднэ. Найман цагийн хонх дуугарч ажил эхэлнэ. Таван цагт үндсэн ажил дуусна. Ихэвчлэн есөн цаг хүртэл ажиллана. Үүнийгээ залуучууд ягаан гэх юм. Сунаж ажилласан энэ хугацаандаа илүү хэдэн вон авна. Дунджаар ажлын хэле нь цагт 28003000 орчим вон юм. Уулзсан бүхэн л ажил дэндүү хүнд, цалин даанч бага л даа гэж гомдоллох. Би мундаг цалинтай. Гэр рүүгээ сар бүр 800 доллар явуулдаг гэж хэлэх нэгэнтэй таараагүй. Ямартай ч жил ажилласан нь мөрөөдлийн Солонгостоо ирэх гэж зээлсэн өрөө дарцгаажээ. Гэхдээ Монголд яаж ч ажиллаад ийм мөнгө хийхгүй юм чинь дээ. Зүтгээд байна даа гэж дуугарах юм. Мөр зэрэгцэн ажиллах хангүг залуу нь илүү цалин авах тул манайхан ийн дурамжхан байдаг ч байж болох юм гэж бодогдож байлаа. Монголчууд ажилд сайн шүү гэсэн даргын үг ч үүнд нөлөөлдөг биз. Бид ажлын хүндийг нугалдаг юм гэсэн омгорхол тээсэн хүн ч олон юм билээ.

Мөрдөн байцаагч, хүүхдийн эмч, инженер, багш, сургуулийн захирал, гагнуурчин, барилгачин, тамирчин… Залуус уг нь Монголд ийм ажилтай бай сан. Шинэ ажлаа тэд төмөр мэрэх гээд нэрлэчихэж. Далайд шинэхэн усан онгоц гарах өдөр ч сайхан шүү. Энэ сайхан амьтныг хийлцеэн гэж бодохоор бахархмаар байдаг юм гэж байна. Залуучуудтай ярилцаад суухад тэднийгээ солонгос чуудаас харамламаар санагддаг юм билээ. Уулыг нурааж, усыг эргүүлэх чадалтай шижигнэсэн залуусаа эх оронд нь ингээд ажиллуулж яагаад болдоггүй юм бол оо. Хятадууд зам барихаар ирлээ л гэдэг биз дээ. Эд маань тэднээс илүү биш гэхэд эн тэнцүү ажиллаж чадахгүй гэж үү. Монголд иреэн гадаадынхан хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг болоо. Түмэн бодолдоо түүртэх шахна.
Монгол ньюс компанийн шугамаар Солонгост гэрээнийхээ дагуу сайн ажиллаж буй таван залуугийн ээж, аавыг урьж Бусанд нэгэн уулзалт зохиосон юм. Тэнд оролцохоор очсон буурлуудтай БуянтУхаагаас хамт ниссэн билээ. Охинтойгоо уулзахаар яарсан хоёр бууралтай жаахан хуучиллаа. Тэд есөн хүүхэдтэй. Дөрвөн охиноо Солонгост дадлагажигчаар явуулахаар бүртгүүлж нэг нь тэнцэн ажиллаж буй. Охиныхоо буянаар газар үзэж явна гээд баярын нулимстай өгүүлнэ лээ.
Аав, ээжүүдийн нэг нь биднийг очсоны маргааш хүүтэйгээ хамт Мокфод ирлээ. Тэр ээж нүдэндээ мэс засал хийлгэсэн байв. Гэр бүлийн уулзалтыг зохион байгуулсан Далайн салхи нийгэмлэгийнхний хамтарч ажилладаг эмнэлгийн эмч нар ийм буян үйлджээ. 800 мянган воноор хийдэг хагалгаа гэнэ лээ. Эмнэлэг сайтай газар нүдээ эмчлүүлээд авлаа гээд Нямдаваагийн ээж баяртай байв. Энэ ээж бид хоёр залуучуудынхаа ажилтай танилцъя гэсэн хүсэлт тавьсан юм. Үйлдвэрт гаднын хүн ажиллуулахгүй гээд зөвшөөрсөнгүй. Уулан дээр гараад хараарай. Үйлдвэр сайхан харагддаг гэсэн жаахан гомдолтой хариу ирлээ. Солонгос ер нь уул ихтэй юм билээ. Залуучууд үйлдвэрээ тольддог тэр уулаа Аз жаргалын уул гэх юм. Уулчдад зориулсан шат, амьтны жижиг хүрээлэн, алжаал тайлах цэцэрлэг тун ч тохилог Аз жаргалын уул.
600 тонныг сийхгүй өргөх дэлхийд томд тооцогдох аварга хоёр кран. Том том гүн цэнхэр барилгууд. 37 үйлдвэр лав туе бүртээ ийм байртай болов уу гэмээр. Арван минут амрах 15 цагийн хонх жингэнэлээ. Үүрнээсээ гарч нисэх зөгий шиг бужигнасан харчууд. Бүгд мэн л цэнхэр өмегөлтэй. Далайд ачааны дөрвөн онгоц зогсоно. Нэг нь л таван давхар барилгатай тэнцэхүйц өндөр. Хатуу чанга дэглэмтэй энэ үйлдвэртэй танилцах өдөр ирнэ гэж найдна.
Тэнд ажиллах залуустаа хянуур байгаарай. Хүч чадал ихтэй багаж төхөөрөмжтэйгөө болгоомжтой ажиллаарай. Илүү цаг хийх гэж нойр хоолгүй ажиллав аа. Мөнгө биш эрүүл байх л чухал шүү гэж хэрдээ л захисан юм сан. Гар хөлөө гэмтээчихээд ажилдаа явахгүй өвчтэй гээд хэсэг зуур чөлөөлөгдсөн хүмүүс байна даа гэж бодсондоо л тэр. Эрчүүд хэзээнээс л хэнэггүй улс. Бүсгүйчүүд бидний ийм захиас тэдэнд олон байх
тусмаа л сайн.
Солонгост ирчихээд Сөүлд зочлохгүй буцвал харамсалтай. Сөүлд гэр бүлээрээ гурав хонолоо. Лотте парк, хамгийн өндэр барилга 63 давхарт нь гарч Сөүлийг дурандлаа. Сар шинийн үеэр тэнд тоглосон хамтлаг, дуучдын тухай сенсаац намдаагүй байна. Номин талст, Хурд, Чоно хамтлаг Солонгосын монголчууддаа тоглолтоо сонирхуулжээ. 2530 мянган вонын тасалбартай тоглолтууд сайхан болсон гэнэ. Хурд, Чоно хамтлаг хамтарч тоглож, тасалбартаа Монголд төрсөн, Хайлж урсана СЭгээ дагалдуулсан нь том бэлэг болжээ.
Цагаан сарын үеэр Инчионд түр буудалласан Сингапурыг зорьсон онгоцноос 16 монгол гаалийн шилэн хорго даван зугтеан нь Солонгос даяар шуугиан тарив. Тэдний хоёрыг дор нь барьжээ. Ийм олноороо дэггүйтсэн хэрэг урьд хожид гарч байгаагүй гэнэ. Тэдний тусаар Сөүлд баривч1.;лгаа ширүүсч хараар гэх монголчууд айдаст автжээ. Юун ажил хайх. Нэг хэсэгтээ бүгэхээс өөр арга алга. Монгол тоегон гэх Түндэмүн ч нам гүм. Өнөөдөр дөрвөн залууг хоол идэж байхад нь бариад явчихлаа. Тиймээс энэ хавиар хүн амьтан алга. Уг нь ч бужигнаж байдаг газар л даа гэж тэнд худалдаа эрхэлдэг бүегүй хуучлав. Түндэмүнийг нутаг нэгтнүүдийнхээ халаасыг сэгерэхээр газар юм гэж бодсон.
Сөүлд ч Монгол ньюсийн шугамаар ажилладаг монголчууд байна. Тэдний амьдрах орчин нь харин Мокфогийнхон шиг тухлаг биш юм. 1080 хоногийнхоо талыг авчихлаа. 540 хоновол ч харилаа гэх үг тэнд бас л сонсогдоно. 532 хоног үлдлээ гээд өнөөдөр ч хуруу даран тоолж байгаа. Зорьсон хэргээ гэрээнийхээ хугацаанд бүтээж чадахгүй бол тэнд байх хугацаагаа сунгана гэсэн залуус ч байна. Гэргий хүүхдэдээ, аав ээж, эх орноо үгүйлсэн монгол залуус. Гэртээ яарсан гэрийн эзэд. Бүсгүйчүүд минь эр нөхөртөө зөөлөн дулаан үгтэй захидал илгээгээрэй. Хүү охин, аав ээжтэйгээ авахуулсан зургаа дайгаарай. Гэрээс нь илгээмж ирэхээр захиа, зураг байна уу гэж л түрүүлж хайдаг юм билээ, тэд. Ажлын хүндэд ядарсан бие, та нарыг санасан сэтгэлийг энэ л тайтгаруулна. Солонгост газраар нэг доллар хөглөрч, хүмүүс шуудайлаад байдаг гэвэл эндүүрэл шүү. Өдөржин, оройжин, шөнөжин төмөр мэрж ядарч олсон хэдээр нь ганган хувцас, гар хуруундаа зүүх гархи битгий аваарай. Тэд минь бидний л төлөө ингэж зүтгээ биш үү.
Ц.ЭНХМАА
(өнөөдөр 2005-02-28 048)