Апу-гын дуучдын тоглолтын сониноос

Тоглолтон дээрээ М. Үүрээ , Ц. Мөнхбат хоёр хуримлана, 30тн ус зөөж оруулсан гэх яриа шуурганд ассан гал шиг дүрэлзэж байсан. Тоглолтын өмнө Апу ёстой рекламдахыг үзүүлж орхив. Суудлаасаа хамаарч 6000-8000-ын үнэтэй таксыг үзэгчид юм нь чинээ бодолгүй шуурхай авч байлаа. Аав ээжээ дагуулсан бяцхан фэнээс эхлээд , монгол найз охиноо дагуулсан цагаан толгойтой харийн өвгөн ч үзэгдэв. Тоглолт дурьдсан хугацаанаасаа 58 мин хожигдож эхэллээ. 3 үзэгдэлтэй тоглолтын тайз засалт ерөнхийдөө хайрын хотхон маягаар засагдаж , дуучид хамтран дуулсаар гарч ирлээ. Эхний хэсэгт дуучид маань Оросын вант улсын үеийг санагдуулахуйц чамин хийцтэй улаан хувцастай цэргүүдээр хүрээлүүлэн бүжиглүүлж , Үүрээ гал улаан даашинз өмсөн хөл нүцгэнээр Сая сая цэцэгс хэмээх орос хит дууг улаан сарнай дээр гишгэлэн дуулсан нь үзэгчдыг багагүй алмайруулав. Ийнхүү орос дуу дуулцгаасаны дараа 1-р хэсэг өндөрлөв бололтой . Оргил үе эхэлсэнийг ерөнхийлөгчтэй тун адилхан ярьчихдаг жүжигчин Чапи зарлан мэдэгдлээ. Суудал пиг дүүрсэн үзэгчид дундаас хоёр залуу хосыг гарган ирж Апу-ын Сэлэнгэ, Тэрэлж ундаануудыг бэлэглэж сюрприз барив. СД-нд бичигдсэн дуунуудаа бүгдийг дуулж, тоглолтонд Gala , Take off хэмээх шинэ залуу хамтлагууд Уучлаарай Зулаа, Цасан дээр дуугаа дуулцгаав. Бүжгийн групп тайм хамтлаг бүжиглэхийг нэг үзүүлж өглөө. Аль эртнээс яригдаж байсан хурим оргүй зүйл болж , бусдыг хуримлуулсан үдэш болов. Тоглолтын өмнөх өдөр хуримласан хосыг зарласанаар хуримын сураг тасарсан ч……. ….. Мөнхбат , Үүрээ гарч ирэн дэмжиж явдаг бүх хүндээ талархсаны чацуу, төрүүлж өсгөсөн аав ээждээ баярласанаа хэлэхэд Үүрээ
-Би юу гэж хэлэхээ мэддэггүй гээд Мөөгийг маань төрүүлж өгсөн аав ээждээ баярлалаа гээд мэхийн ёслоод амжив. Бэр болох замаа засаж байж ч болзошгүй санагдаад явчихлаа.
Юутай ч шинэ үеийнхний тоглолтоос харж байхад дан шинэ залуу уран бүтээлчид байсан агаад тоглолтын зохион байгуулагчаар яруу найрагч Х. Соёмбо ажиллаж , түүний хоёр ч дууг Үүрээ , Мөнхбат хоёр дуулаад амжлаа. Эрхэм дуучид маань 4-5 удаа хувцас сольсон бөгөөд энгийн хэрнээ гоёмсог гангараатай байсан. Анхны бие даасан тоглолтонд нь сюрприз барихаар ice top, Мөнхийн реп , хамтлаг ирснээс гадна Монголын зууны поп хатагтай Сараа хүрэлцэн ирж Мөнхбаттай хамтран Хүсэл татсан хавар-аа дуулав.
Монголын шинэ үеийн залуус чуулсан энэ үдэш олны амнаас сонсоход оюутан байж цөм хийлээ гэсэн яриа чих дэлсээд авлаа.
Ингээд Үүрээтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Баяр хүргэе. Сайхан тоглолт боллоо шүү?
-Баярлалаа. Юу гэж хэлэхээ мэддэггүй ээ. Ийм их хүн ирнэ гэж бодсонгүй ш дээ. Их баяртай байна./инээв. Их догдолсон байв/сур
-Хурим болно гэсэн шоудсан юм уу?
-Эртнээс ийм яриа яагаад ч юм гарчихсан . Яах ч арга байсангүй . Тэгээд өөр хосыг зарлалаа.
-Сая Мөнхбатын аав ээжид мэхийн ёслож хүндэтгэл үзүүллээ. Хуримлах юм биш үү?
-Үгүй ээ / инээв/сур. Бид жирийн найзууд , хамтран уран бүтээл хийж байна.
-Фэнүүддээ хандаж юу гэмээр байна.
-Та нартаа хайртай . Бид хоёрыг дэмжиж явдагт баярладаг шүү. Шинэ шинэ уран бүтээл олныг хүргэх болно. Оллоо-д талархлаа.
-Ярилцсанд баярлалаа.
(olloo.mn Aлтаа)