Таны амнаас эвгүй үнэр гардаг уу?

Шүд тань эмчлүүлэх шаардлагагүй эрүүл бол таны хоол боловсруулах эрхтэний аль нэг нь өвчилжээ.
-Ходоодны үйл ажиллагаа муудах нь таны амнаас эвгүй үнэр гаргахад ихээд нөлөөлдөг. Энэ нь таны ходоод хоолоо шингээж дийлэхгүй үед танаас муудсан махны эсгэлүүн үнэр үнэртдэг байна. Энэ нь махан хоолыг их иддэг хүнд тулгардаг асуудал юм. Хэрвээ та ийм бэрхшээлтэй байвал түр хугацаагаар мах идэхээ зогсоогоод үзээрэй. Танд тус болох байх аа.
-Элэг нь өвдсөн хүний амнаас эвгүй үнэр гардаг гэхэд итгэмээргүй байгаа биз. Бидний элэг хоногт 28 унц цөс ялгаруулж, тэр нь гэдэс дотор байгаа хоолыг ялзрахаас хамгаалдаг. Хэрвээ таны элэгний үйл ажиллагаа муудвал л хоол хүнс тань гэдсэндээ ялзардаг гэсэн үг. Харин биднийг буруу хоол хүнс хэрэглэсэн үед цөс элгэнд шахагдаж амнаас эвгүй үнэр гаргадаг байна. Энэ үед унгах, ууц нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдгүүд танд илэрдэг. Та бушуухан хоолны дэглэмд орохоос гадна элгээ эмчлэхээс нааш амнаас тань эвгүй үнэр ханхалсаар байх болно.
-Тэмбүүний яр нь хүний хоолой, амыг гэмтээдэг учраас уг өвчнөөр өвчилсөн хүний амнаас муухай үнэр гардаг.
-Мөн архаг ханиадтай байх үед таны амнаас эвгүй үнэр үнэртэх нь элбэг.