Хариуцлага тооцох өдрийн жагсаал дээр арван мянга гаруй иргэд цугаллаа

Эрх чөлөөний талбайгаас долоон мянга гаруй жагсагчидтайгаар эхэлсэн жагсаал Улсын Их Дэлгүүрийн зүүн талаар урагшилан Энх тайвны өргөн чөлөөнд гарч ирэхэд жагсагчидийн тоо арван мянга давсан байлаа.

Эрүүл нийгэм байгуулахын төлөө тэмцэгчид Төв шуудангийн урд уулзварыг гуч гаруй минут хааж эрх баригчидад сануулга өглөө. Жагсагчид шар өнгийн ороолт далбаагаар ижилссэн байсан нь Гүрж болон Украинд хийгдсэн өнгийн хувьсгалуудыг санагдуулж байсан юм. Мөн Scorpions хамтлагийн Wind of change дууг өөрсдийн дуугаар сонгосон байсан нь олон хүний сэтгэлд хүрч тэртээ 1990 оны үйл явдлууд эргэн ирсэн мэт сэтгэгдэлийг төрүүлж байлаа.

2005 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн жагсаалаас доорхи шаардлагыг УИХ-д тавьж байгаа юм байна.

1-рт УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн орчныг бий болгох, ингэхдээ тухайн тойргийн нийт сонгогчидийн 40 болон түүнээс дээш хувь нь итгэл үзүүлэхгүй хэмээн гарын үсэг цуглуулсан тохиолдолд итгэл үзүүлэх эсэх асуудлаар дахин сонгууль зарлан явуулдаг байх.

2-рт Жагсаал цуглааны журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сүхбаатрын талбайд жагсаал хийхийг хориглосон заалтыг хүчингүй болгох. Мөн жагсаал цуглааныг хийхдээ төрийн захигааны төв байгууллагаас зөвшөөрөл авдаг механизмыг цуцлах гэх мэт өөрчлөлтийг оруулах

3-рт Өнөөгийн үүсээд буй тогтолцооны хямралаас Улс орноо гаргах зорилгоор Иргэдийн Түр Их Хурлыг байгуулах, ингэхдээ уг хурлын төлөөллөөр УИХ-ын 76 гишүүн, Улс төрийн 17 намаас тус бүр 3 хүн, Орон нутгийн төлөөлөл болгож аймаг бүрээс 5 хүн, иргэдийн хөдөлгөөн болон төрийн бус байгууллагуудаас мөн төлөөлөл оруулах. Энэхүү Түр Их Хурал нь Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль гэх мэт органик хуулиудыг өөрчилж тогтолцооны хямралаас улс орноо гаргах үүргийг өөр дээрээ авах бөгөөд УИХ-ын чуулганы завсарлагаар хуралдаж 2008 оны сонгууль хүртэл үйл ажиллагаагаа явуулахаар уг төсөлд тусгажээ.

Эдгээр шаардлагуудыг юуны өмнө 4-р сарын 5-нд эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулан, 5-р сарын 13-ны өдрийг гэхэд чуулганаараа батлахыг УИХ-аас шаардаж байгаа юм байна.

Эрүүл нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөн нь өнөөдөр буюу 2005 оны 2 дугаар сар 25-ны өдөр УИХ дахь намуудын төлөөлөлтэй уулзах цагийг хүсээд байгаа бөгөөд намууд цаг өгсөн тохиолдолд ирэх долоо хоногоос шаардах бичгээ намын төлөөллүүдэд гардуулна гэж мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button