Эрүүл нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөн хоёр дахь жагсаалаа хийлээ

Эрүүл нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөнөөс 2-р сарын 23-ны өдрийг Хариуцлага тооцох өдөр болгон зарлаж Эрх чөлөөний талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
Эрх чөлөөний талбайгаас долоон мянга гаруй жагсагчидтайгаар эхэлсэн жагсаал Улсын Их Дэлгүүрийн зүүн талаар урагшилан Энх тайвны өргөн чөлөөнд гарч ирэхэд жагсагчидийн тоо арван мянга давсан байлаа.
Эрүүл нийгэм байгуулахын төлөө тэмцэгчид Төв шуудангийн урд уулзварыг гуч гаруй минут хааж эрх баригчидад сануулга өглөө. Жагсагчид шар өнгийн ороолт далбаагаар ижилссэн байсан нь Гүрж болон Украинд хийгдсэн өнгийн хувьсгалуудыг санагдуулж байсан юм. Мөн Scorpions хамтлагийн Wind of change дууг өөрсдийн дуугаар сонгосон байсан нь олон хүний сэтгэлд хүрч тэртээ 1990 оны үйл явдлууд эргэн ирсэн мэт сэтгэгдэлийг төрүүлж байлаа.
























(olloo.mn Ж.Алтантуяа)