Эрүүл нийгмийн төлөөх ард түмний жагсаал боллоо

Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн буюу эрүүл нийгэм байгуулахын төлөө сэтгэл шулуудсан хэсэг залуус өнөөдөр олон нийтийг хамарсан өргөн жагсаал цуглаан хийлээ.

Монгол оронд үүсээд байгаа улс төрийн хямрал, хэсэг бүлэг хүмүүсийн явцуу эрх ашигт нийцсэн энэхүү нийгмийн тогтолцоог халж эрүүл саруул нийгмийг байгуулахын төлөөх ард түмний дуу хоолой болж байгаа эдгээр залуусын хөдөлгөөнийг дэмжихээр олон арван хүмүүс цугласан байлаа. Тэд энэхүү жагсаалаараа хэд хэдэн шаардлага тавьсан бөгөөд тухайлбал сонгогчид УИХ-д сонгосон гишүүнээ эргүүлэн татах, иргэдэд хууль санаачлах эрх олгох, албан тушаалтнуудын хээл хахуул, авилгалын асуудлыг ил тод болгох, улс төрийн намуудыг бүлгийн явцуу эрх ашигаас ангид байлгах, ард түмэнд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийлгэх эрхийг олгох гэх зэрэг шаардлагыг төрийн эрх барих дээд байгууллагуудад тавьж жагссан юм.

Тэд бас УИХ-н дарга Н.Энхбаяр улсын нөөцийн хөрөнгөөс хууль бус зарцуулсан хэмээн үзэж, Улсын Мөрдөн Байцаах Газар шалгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргаад байгаа билээ.
Тэдний цуглаан Ялалт кино театрын өмнөх Эрх чөлөөний талбайд өглөөний 10 цагт эхэлсэн бөгөөд тэндээсээ Улсын Мөрдөн Байцаах газрын гадаа жагсан очиж дээрх өргөдлийнхөө хариуг шаардсан бөгөөд тэндээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу УИХ-н даргад холбогдох хэргийг шалгах хугацааг хоёр сарын 11 хүртэл хойшлуулах шаардлагатай байна гэсэн хариу хүлээн авсан юм.

Хэрэв дээрх өдөр хүртэл тодорхой хариу өгөхгүй бол бид тэмцлээ цаашид улам хүчтэй өрнүүлэх болно хэмээн зохион байгуулагчид нь мэдэгдэж байлаа.
Жагсагчид уг хариуг хүлээн аваад өмнө төвөвлөж байсан төв замыг хаах арга хэмжээгээ зогсоож УДЭТ хүртэд жагсаалаа үргэлжлүүлсэн юм.

Эрүүл нийгэм- иргэний хөдөлгөөн-ий шаардлагыг дэмжиж Монголын Ахмадын Холбоо, МЛН, БНН-н Залуучуудын байгууллага, Монголын Оюутны Холбоо, Өсвөр үе залуучуудын байгууллага гэх мэт маш олон байгууллага хөдөлгөөнүүд дэмжиж жагсаалд нэгдсэн байна.

Уг цуглаанд 5000 гаруй хүн цугласан нь 1990 оны ард түмний жагсаалаас хойш гарч буй хамгийн томоохон жагсаал болсон юм.

/Зургаа томруулж харна уу/

/olloo.mn Ж.Алтантуяа/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button