Дуучин С.Жавхлан фэнн охиддоо бэлэг барьж баярлуулна

Фэнн охидоосоо монголын Ричард Гир гэж шинэ алдар авсан залуу дуучныг сүүлийн үед өрөнд орж 80 саяын хаммер жибээ ломдарданд тавьсан гэх яриа ч гадуур тараад амжжээ. Харин дуучин маань уран бүтээлийн олз омог дүүрэн яваа төдийгүй хамгийн сүүлд бичүүлсэн Хүүгийн бодол CD –ны баяраа эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хийх гэнэ. Гуравдугаар сарын 7, 8-нд болох тоглолтоороо дуучин Жавхлан фэнн охиддоо бэлэг барьж баярлуулж байгаа төдийгүй бөөн бөөн сюрприз бэлтгэж байгаа гэнэ шүү таминь.
/Olloo.mn Болод.М /