Дуучин Хэрлэн сумод шалгуулаад тэнцэж байжээ

Тус хамтлагийн чадалтай хоолойтой дуучин гэгддэг байсан *бүдүүн* Хэрлэн нам гүмхэн аж төрөх болжээ. Тэрээр багын л мах мариатай хүүхэд байсан бөгөөд Дорнодын театрын тайзан дээрээ *зурагтай ч ном зугаатай ч ном, тийм ч учраас би номдоо хайртай* хэмээн дуулсаар анх дуучин болох гараагаа эхэлж байсан түүхтэй гэнэ. Хамгийн сонирхолтой нь японоос монголд анх удаа сумоч шалгаруулахаар ирсэн мэргэжилтнүүдэд дуучин Хэрлэн шалгуулаад тэнцэж байжээ. Арлын оронд очиж алдарт бөх болно хэмээн хөл газар хүрэхгүй хөөрч байсан түүнийг харамсалтай нь яг явдаг дээр нь хасаж орхижээ. Учир нь дуучин маань хоолойдоо мэс заслын сорвитой юмсанж. Энэхүү сорви нь цупари даахгүй задарна гэж үзсэнээс болж Хэрлэн бөх болох ганц боломжоо алдаж дуучин хэвээр үлджээ. Эс бөгөөс тэрээр өдгөө урлагийн тайзан дээр биш сумогийн дэвжээн дээр Дагвадорж, Батбаяр, Цэвэгням, Даваажаргал нартайгаа мөр зэрэгцэн монгол түмнээ баясгаж байх байсан дамжиггүй.

/olloo.mn Болод.М /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button