УИХ-ын намрын чуулган хавар завсарлалаа.

Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж гэсэн томьёоллоор хэдэнтээ хойшилсон УИХ-ын чуулганы хуралдааныг түргэхэн завсарлаасай гэж залбирах нь холгүй байсан зарим гишүүний магнай нь тэнийв бололтой. Хэлэлцэх асуудлаа хэдийнээ дууссан хурлыг завсарлуулахгүй тээг болж байсан ганц асуудал бол эзнээ хүлээж байгаа Засгийн газрын гишүүний хоёр суудал байлаа. Хаврын чуулган эхлэх хугацаа хааяанд ирсэн болон Төрийн тэргүүн гадаадад амарч байгаа зэрэг олон шалтгааны улмаас эрхэм гишүүдийг тойрогтоо ажиллах боломж олгоход анхаарч ийм гэнэтийн гэмээр шийдвэр гаргасан гэнэ. Хоёр сайдыг томилох тохиолдолд тухайн үед нь УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах ажээ. Өнгөрөгч баасан гаригийн 16 цагт болсон хаалтын хуралдаанд нийт гишүүдийн 51,3 хувь буюу 38 гишүүн оролцсон. УИХ-ын дарга чуулганыг хааж хэлсэн үгэндээ
-Намрын ээлжит чуулган 100 гаруй хоног үргэлжилж, Та бид байнгын өндөр ачаалалтай ажиллалаа. Энэ хугацаанд нийт 63 хууль, 40 тогтоол, УИХ-ын бусад шийдвэрийг хэлэлцэн баталсны зургаа нь бие даасан хууль, дөрөв нь олон улсын гэрээ, конвенци, соёрхон батлах тухай хууль, бусад нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль байгаа юм.
Чуулганы явцад төвөгтэй асуудалтай нэг бус удаа тулгарч, амаргүй сорилтуудыг даван т уулж, улс орныхоо хөгжлийн тулгамдсан чухал асуудлуудыг шийдвэрлээд байна. Улс төрийн зохих хэмжээний туршлага, сургамжийг ч бас хуримтлууллаа.

УИХ-д улс төрийн хоёр хүчний ойролцоо төсөөлөл бүрдэж эрх баригч болон сөрөг хүчингүйгээр зөвшилцөж ажилласан нь энэ удаагийн намрын ээлжит чуулганы гол онцлог бөгөөд чуулганаар хэлэлцэж баталсан хууль, бусад шийдвэрүүд нь чухамхүү зөвшилцлийн үр дүн болж гарсан билээ. Зөвшилцөл удаан байна, үр дүнгүй байна, хуйвалдаж байна гэсэн шүүмжлэл цөөн биш гарч байсан хэдий ч зөвшилцөлөөс хүлээж байсан үр дүнд намрын чуулган хүрч чадсан гэж үзэж байна. Зөвшилцөл Монголын улс төр, ардчиллын хөгжилд сөрөг гэхээсээ илүү эерэг үр нөлөө үзүүлснийг тэмдэглэх хэрэгтэй.

Парламентад зөвшилцөх үйл явц нь улс төрийн үзэл бодлын сөргөлдөөнийг багасгаж, ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлснээрээ аливаа төвөгтэй асуудлыг шийдэхэд эерэг өгөөжтэй байлаа. улс төрийн хүчнүүдийг өөр өөрийн байр суурь, үзэл бодлоороо талцан хуваагдаж түүгээрээ гул барин хоосон улс төржиж, өөр хоорондоо жөтөөрхөн тэмцэлдэх явдлаас олон түмэн залхаж, ийм байдлыг таслан зогсоохыг шаардах болсон үед зөвшилцөлөөр бий болсон энэ нааштай хандлагыг УИХ цаашдынхаа үйл ажиллагаагаар улам бүр бататгах ёстой гэж үзэж байна.
-Ардчилсан үйл явцын өрнөлт, улс төрийн шинэ тогтолцооны төлөвшлийг зөвшилцлийн зарчмаар хангаж ажиллах нь бидний бодож төсөөлж байснаас илүү нарийн төвөгтэй үзэгдэд болохыг сүүлийн үед улс төрийн амьдралд гарч буй үйл явдлууд харуулж байна.
Зөвшилцлийн нэг субьект буюу Эх орон-Ардчилал эвсэл задарч парламентад хууль ёсоор төлөөлөх бүтэцгүй болсноор УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хэмжээнд хийгдэж байсан зөвшилцлийн үйл явц үндсэндээ дуусгавар боллоо. Байдал ингэж эргэснээр Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн хувьд ч , УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийн хувьд ч нухацтай судалж, сайтар бодож ойлголцож шийдвэрлэхээс өөр аргагүй асуудлууд үүссэнийг Та бүхэн сайн мэдэж байгаа.

Ийм нөхцөлд УИХ-ын гишүүдийн өмнө нэгдүгээрт, сонгогчдоос хүлээлгэсэн үүрэг хариуцлагыг сайтар ухамсарлах, хоёрдугаарт засаг, төрөө тогтвортой ажиллуулж, төрийн үйл ажиллагааг тасалдуулалгүйгээр улс орныхоо хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байх зайлшгүй шаардлага гарсан билээ. Энэ байдлыг тал бүрээс нь бодолцож үзсэний үндсэн дээр Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшиж УИХ-д сонгогдсон 25 гишүн тус тусдаа УИХ дахь МАХН-ын бүлэгт нэгдэн ажиллах хүсэлт гаргаж, түүнийг МАХН-ын бүлэг хуулийн дагуу хүлээж авснаар өнөөдөр УИХ дахь МАХН-ын бүлэг парламентын олонхи болон ажиллаж байна. Олонхийн энэ бүлэг 61 гишүүнтэй байгаа бөгөөд түүндз МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон 36 гишүүн, эвсэлд багтаж байсан АН-аас нэр дэвшиж сонгогдсон 19 гишүүн, ИЗБНН-аас нэр дэвшиж сонгогдсон хоёр гишүүн, эх орон намаас / хуучин МАШСН/ нэр дэвшиж сонгогдсон хоёр гишүүн, бие даан нэр дэвшиж сонгогдсон хоёр гишүүн харьяалагдаж байна. Үүнээс гадна УИХ-д ямар нэг нам, эвслийн бүлгийн харьяалалгүй 13 гишүүн ажиллаж байгаа билээ.

Хариуцлагатай төр, хариуцлага хүлээдэг улс төрийн хүчнийг ардчилсан зарчмаар төлөвшүүлэх, төрийн институциуд , төрийн албан хаагчдад адил тэгш үйлчилдэг хариуцлагын тогтолцоо бий болгохгүйгээр өнөөгийн улс төрийн амьдралын цаашдын өрнөлтийг төсөөлөх аргагүй болж байна. Ард түмэндээ тайлагнадаг, тэдний өмнө хариуцлагада хүлээдэг байх, төрийн институциуд харилцан хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байх зарчим бол орчин үеийн ардчиллын амин сүнс мөн.Өнөөдөр энэ тухай ярьж, ярих төдийгүй, ягштал баримтлан ажиллах шаардлага урьд урьдынхаас илүү чухалчлагдаж байна. Чухам хариуцлагын тогтолцоог бий болгож бэхжүүлснээр л хүмүүсийн төрдөө итгэх итгэл алдарч, улс төрчдөд найдах найдвар суларсаар нийгэмд эмх замбараагүй байдал бий болон даамжрахаас сэргийлж чадна.
Ийм учраас ард түмэн, эх орон , ирээдүй хойчийнхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хатуу чанд ухамсарлаж цаашдынхаа бүхий л үйл ажиллагаанд улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, хууль, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хариуцлагатай, ажиллахыг Та бүхэндээ зориуд чухалчлан анхааруулж байна гэлээ.

Н. Чулуун.
2005.02.28, Ардын эрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button