Банкаа зальдахыг завдсан эмэгтэй хэд хэдэн хүнтэй хамтарчээ

Энэ талаар бид тус банкны захирал Г.Цэрэнпүрэвтэй уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-Танай ажилтан Д.Гэрэлмаа гэгч их хэмжээний мөнгө залилан авах гэж байгаад баригдлаа. Тухайн өдөр яг чухам юу болсон юм бэ?
-Тиймээ, зальдсан нь үнэн л дээ. Манай банкны ажилтан ахлах дилер эмэгтэй залилан хийхээр хэдэн сарын өмнөөс урьдчилан төлөвлөсөн байсан юм билээ. Мань хүн дотор талын мэдээллээ бусад холбогдох этгээдэд өгч хамтран зальдахаар төлөвлөж. Харин манай банкны ажилтнууд яг тэр өдөрт нь, ганц хоёрхон цагийн дотор мэдэж цагдаад мэдэгдэж чадсан. Энэ нь банкны ажилтнууд маань өнөөдөр өндөр сонор сэрэмжтэй ажиллаж чадаж байгаагийн илрэл юм. Нөгөө талаар цагдаа нар ч шуурхай, маш сайн ажиллаж, холбогдох бүх этгээдийг барьсан. Түүнчлэн манай камерийн систем энэ бүхнийг илрүүлэхэд их нөлөөлсөн. Ийм гурван зүйлийн нөлөөллөөр тэр өдөрт нь гэмт этгээдийг илрүүлж, цаг алдалгүй баривчиллаа.

-Танай хамгаалалт, камерийн систем үнэхээр сайн байжээ?
-Тэгж хэлж болно. Манай камерийн систем хүмүүсийн бүх үйлдэл, орж гарч байгаа бүхнийг цаг минутаар нь бичдэг. Тиймээс гэмт этгээдүүдийн үйлдлийг дэс дарааллаар нь, нүүр царайгаар нь гаргаж ирлээ. Тэр битгий хэл манай нягтлангийн кодыг ашиглаж байгаа хүнийг ч бид гаргаж ирсэн. Түүнээс гадна ажилтнууд маань гүйлгээгээ тухай бүрт маш сайн хянадаг байсан нь нөлөөллөө л дөө. Ерөөсөө илүү нэг, хоёр цаг л алдсан бол эвгүй байдалд орох байлаа.

-Тэд мөнгийг биетээр нь авчихсан байсан хэрэг үү?
-Авчихсан байсан.

-Хэдүүлээ хамтарсан байв?
-Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа шүүдээ. Ямар ч байсан хоёр, гурван хүн шалгагдаж байна.

-Д.Гэрэлмаагаас бусад нь танай ажилтан биш үү?
-Биш.

-Энэ хүн танайд ирээд хэр удаан ажилласан бэ. Банкны системд нэлээд олон жил ажилласан гэж дуулсан?
-Саяын энэ салбартаа хоёр л жил ажиллаж байгаа. Банкны системд бол арав гаруй жил ажиллаж байгаа юм билээ.

-Гэмт этгээдүүдийн гарт орох гэж байсан тэр доллар танай банкны хувьд хэр хэмжээний мөнгө байв. Өөрөөр хэлбэл, хэр хохирол учруулах байсан бэ?
-Том мөнгө шүү дээ, ер нь бол. Тухайлбал, манай төв банкны зээлийн хүүний орлогын хорин таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байсан.

-Энэ эмэгтэй ийм их хэмжээний мөнгө зальдах гэж байсан юм чинь өмнө нь ажиллаж байсан газартаа их бага хэмжээний хохирол учруулж л байсан байж таарах болов уу?
-Өмнө Ардын банк-нд ажиллаж байсан. Хуучин ажиллаж байсан салбарынхан нь тиим юм гаргаж байгаагүй л гэж байна лээ. Одоо шалгагдаж байгаа шүү дээ.
Ахлах дилер энэ эмэгтэй залилангаа хийхийн тулд бусдын паспортын овог нэр, регистриин дугаар зэргийг бүрнээр нь өөрчлүүлсэн байсан гэх мэдээлэл бий. Тэгэхээр түүний хамтрагчид Иргэний бүртгэл мэдээллийн төвүүдэд ч байж болохыг үгүйсгэх аргагүй юм.

С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-03-01 054)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button