МАХН сандарч Форум нэвтрэв

Энэ хуралд намын дарга Н.Энхбаяр, жигүүрийн Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын Удирдах зөвлөлийн гишүүд цуглажээ. Ө.Энхтүвшин Манай нам бол маш их эмзэг нам. Юухныг ч гэсэн эсэргүүцэж мэдэгдэл гаргаж байдаг. Энэ шуугиад байгаа шинэ нам буюу МАХН-ын талаар яагаад намын албан ёсны байр суурийг илэрхийлж мэдэгдэл гаргахгүй байна гэхэд Д.Лүндээжанцан Удирдах зөвлөлийн мэдэгдэл гаргаад хэрэггүй. Удирдах зөвлөлийн хэн нэг нь л наадах чинь худлаа, хэвлэлийн сенсааци гээд хэлчихгүй юу гэжээ. Энэ үед Н.Энхбаяр орж иржээ. Н.Энхбаяр Ө.Энхтүвшин дарга намын нэрний асуудал дээр нэр солих байр суурин дээр хэвээрээ биз дээ гэхэд Ө.Энхтүвшин Би одоо бодохдоо нэр солих асуудлыг намын нийт гишүүнээр хэлэлцүүлж байж шийднэ гэж бодож байгаа. Нам мэдэгдэл гаргаагүйг бодоход энэ шинэ намын асуудал ерөөсөө үнэн юм байна. Үүний цаана их учир байна гэжээ. Гэтэл энэ бүгдийг ажиглаж суусан Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нямдорж Намыг хэрвээ тараах гэвэл нэрийн асуудлаар ийм байр суурьтай байх юм бол би МАХН-ынхаа өмнөөс нэгийгээ үзэж, нэхийгээ уралцана. Дуугүй л яваад байгаа болохоос та нарыг мэдээд л байгаа байхгүй юу гэжээ. Үүний дараа хэсэг түр тар хийсэн Удирдах зөвлөлийн гишүүд хэдэн өөр замаар Форум нэвтрүүлэгт явж очжээ. Ө.Энхтүвшинг хэрвээ Форум нэвтрүүлэгт оролцох юм бол бусад нь оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол С.Баяр, Д.Лүндээжанцан нар оролцвол Ө.Энхтүвшин оролцохгүй гэдгээ ч хэлсэн байна.
Г.ӨЛЗИЙ-ЭРДЭНЭ
(өдрийн сонин 2005-03-01 054)