М.Алтанцэцэг Чага мөөг олон төрлийн хавдрын эсрэг үйлчилгээтэй

Энэ өвчнийг эмчлэх, өвчлөлийг нь саармагжуулах зорилготой олон төрлийн туршилт судалгаа хийж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэн батлагдаад гараад ирсэн нь өнөө хэр алга л байна. Харин сүүлийн үед манайхан хусны онгол мөөгийг их сураглах болжээ. Дотор эрхтнүүдийн янз бүрийн өвчин, үрэвсэл, шархыг эдгээх гэж бүр хорт хавдар туссан нэгэндээ уулгахаар тиин сурагладаг байна. Үнэхээр хусны онгол мөөг гэдэг нь анагаах чухал увьдастай юу. Түүний найрлаганд хортхавдрыг эдгээх бодис бий юу. Энэ талаар ШУҮ-ийн Монэнзим компанийн захирал шинжлэх ухааны тэргүүний ажилтан М.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрээр сүүлийн жилүүдэд хусны онгол мөөгний анагаах чадлын талаар дагнан судалж байгаа юм.

-Манайхан хусны онгол мөөгийг ихээр хэрэглэх болжээ. Ер нь ямар учиртай мөөг болох талаар тайлбарлахгүй юу?
-Сүүлийн үед хусны онгол мөөг буюу сhаgа-чага-г хүмүүс их хэрэглэх болжээ. Ер нь чага мөөгний талаарх судалгааг 1985 оноос Америк, Японд хийж эхэлсэн. Судалгааны үр дүнд чага мөөг нь олон төрлийн хавдрын эсрэг үйлчлэлтэй гэж тогтоогдсон. Тиим тул хүмүүс цай маягаар хэрэглэдэг. Мөн чага мөөгөн дэх хавдрын эерэг биологийн илэвхт бодисыг ялган цэвэршүүлж эм маягаар уух хэрэглээ ч ихэсч байна.
Чага мөөг найрлагандаа хавдрын эерэг үйлчлэлтэй бетулин, беттаглюканаас гадна антиоксидант чанартай супероксидисмутаза гэдэг ферментийг агуулдаг.
Японд шитаке, агарикус гэсэн хоёр төрлийн мөөгийг хавдрын эсрэг үйлчлэлтэй хэмээн эмчилгээнд хэрэглэдэг. Харин чага мөөг тэрхүү хоёр төрлийн мөөгнөөс илүү үйлчлэлтэй гэдэг нь тогтоогдоод байна.

-Тэр хоёр төрлийн мөөг нь бас хусных уу?
-Үгүй. Өөр төрлийн мөөг. Тэдгээр нь хусны онгол мөөгийг бодвол хавдрын эерэг бодисыг бага тунгаар агуулдаг.

-Чага мөөг хаана ургадаг юм бэ. Саин, муу гэж байх уу?
-Хусан дээр ургадаг. Хусны хавдар гэж ойлгож болно л доо. Мод ч гэсэн өвдөж хавдар үүсдэг бөгөөд энэ нь өвөл хөлдөж шүүс нь арьсаа язлан гарч ирдэг. Ийм мөөг модонд 5-6 жил ургасан тохиолдолд тухайн хус үхдэг. Чага мөөгний ургалтын процесс өвөл явагддаг учраас ямар температуртай газар ургаж буйгаас шалтгаалж шинж чанар нь гурван төрөл байдаг.
Хасах 10 градусын температурт ургасан чага сайн чанартайд ордог.
Хасах 20-25 градусын температурт ургасан чага супер чанартайд тооцогддог бол хасах 40 гардуст ургасан чагааг гайхамшигт шинж чанартай гэдэг. Өнөөдөр Монголын болон Сибирийн хусанд ургадаг чага -40 градусын температурт ургадаг болохоор ойролцоо шинж чанартай байдаг бөгөөд антиоксидант чанар буюу ийм ферментийн агууламж ихтэй. Жишээлэхэд, агарикус мөөгөнд дээрх фермент 1500 нэгж байхад чаганд 35000 нэгжээр илэрхийлэгддэг. Уг фермент нь хөгшрөл, стрес, өвчин үүегэх буруу процессыг зогсооход нөлөөлж, хоргүйжүүлдэг. Чага нь бетулины хүчлийг өндрөөр агуулдаг бөгөөд энэ нь ургамалд байдаг дархлааг сайжруулж хавдрын эсрэг үйлчилдэг бодис. Ветаглюкан нь дархлаа болон гармоны системийг тэтгэж нэгдсэн үйлчилгээг үзүүлдэг. Мөн чага найрлагандаа олон төрлийн витамин, эрдэс бодис, амин дэмийг агуулдаг. Японд чага мөөгний бэлдмэлийг хавдрын эсрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгон хэрэглэх боломжтой гэж баталгаажуулаад албан ёсоор зөвшөөрсөн юм билээ. Ер нь Зүүн Европ, Хойд Америк зэрэг оронд янз бүрийн гэдэсний өвчинг эмчлэхдээ цайндаа хусны холтос хийдэг.

-Манайхан чагаг модноос түүж аваад шууд хэрэглэдэг. Ингэж хэрэглэж болох уу?
-Хүмүүс чага сайн гэж сонсоод шууд л модноос нь түүж аваад буцалгаж уудаг. Энэ буруу. Учир нь чага мөөг өөрөө тодорхой хэмжээний чийгтэй байдгаас хөгц, мөөгөнцөр амархан ургадаг. Модноос түүж авеныхаа дараа зохих ёсоор идэвхтэй чанарыг нь алдагдуулахгүйгээр хатаах нь амин чухал юм. Хэрэв зүгээр л гэртээ байлгаж байгаад уувал 1-2 хоногийн дотор өөр төрлийн бактери, мөөгөнцөр уг мөөгөн дээр ургадаг учраас боловсруулалгүй хэрэглэх нь сайнаасаа илүү муугаар нөлөөлөх магадлал өндөр байдаг.

-Танай компани чага мөөгийг боловсруулж гаргах гэж байгаа талаар сонссон юм байна?
-Тиим ээ. Бид чага мөөгийг модноос түүж аваад технологийн дагуу бактери, вирус ургахаас хамгаалж, хэрэв ургасан бол устгаад, хатааж нунтаглан нэг хүнд хэрэглэх тунгаар савлан цай хэлбэрээр гаргах бодолтой байгаа. Одоо судалгааны ажил хийж байна. Нэг мг-аар савлаж, хайрцагандаа 30 ширхгээр уутлахаар тооцоолж байгаа.
Ер нь чага мөөгний анагаах чадвар их. Чихрийн шижин, янз бүрийн хавдрын эхний үе шатанд болон 40-өөс дээш насны эмэгтэйчүүд ууж байвал биеийн дархлааны тэнцвэрийг барихад нөлөөлдөг. Мөн ходоодны шарх, гепатит, уушгины үрэвсэл, ДОХ-ын хямралын үед хэрэглэвэл тустай гэдэг.

-Яаж хэрэглэх вэ?
-Уухдаа шил шаазан саванд 1 мг онгол мөөгний нунтаг дээр нэг литр халуун уе хийж 12-24 цаг хандлана.
Буцалгаж болохгүй. Дэвтээсний дараа цайвар хүрэн өнгөтэй цай болдог. Үүнийгээ өдөртөө ууна. Өглөөний хоолноос 20 минутын өмнө уух хэрэгтэй. Ер нь өдөрт 4-5 аягыг уувал зохимжтой. Онгол мөөгний ханд нь гашуун амтгүй байдаг бөгөөд гашуун амт мэдрэгдэж байвал ямар нэг өөрчлөлт оржээ гэж ойлгож болно. Чаганы шаарыгхаялгүй дахин 12 цаг халуун усанд хандалж хэрэглэж болно.

-Байнга хэрэглэх үү?
-Байнга хэрэглэж болно. Японд янз бүрийн хүмүүст хийсэн судалгаагаас харахад 45 настай эмэгтэй гурван сар уугаад цэвэрших үйл явц нь зогссон байна. Чихрийн шижингийн үед нэг жил уухад өвчин гайгүй үедээ орсон, Хавдрын эсрэг химийн эм, тариа, радио эмчилгээтэй хослуулж хэрэглэхэд үр дүнтэй гэж гарсан байна.

-Байнга уувал муу нөлөө гэж байх уу?
-Муу нөлөө байхгүй. Харин хүнд өвчтэй хүмүүс 2-3 мг-аар тунгаа өсгөж хэрэглэж болно.

-Чага мөөг хус бүрт ургах уу?
-Үгүй, зөвхөн өвчилсөн хусанд л байна. Чага нь хусны холтосных нь завсраар гарч ирсэн түлэгдсэн мэт өнгөтэй хатуу холтослог, дотор талдаа улаан хүрэн шар өнгөтэй байдаг. Хусан дээр морины туурай шиг хатуу ур ургадаг, тэр бол чага биш шүү.

-Хүмүүс гадуур энэ мөөгийг их зардаг гэж сонссон юм байна. Манайхан хэн нэгнээс худалдаж аваад шууд эхэлдэг?
-Солонгосчууд худалдаж авдаг гэж сонссон. Тэд очоод боловсруулж гадна талын бактери, мөөгөнцрийг цэвэлэж хатаан цай болгох эсвэл биологийн идэвхт бодисыг нь ялгаж авдаг. Түүнээс биш шууд модноос нь авч ууж болохгүй. Ер нь аливаад шинжлэх ухааны үүднээс хандах хэрэгтэй болоод байна шүү дээ. Манайхан тарваганы өөх, гөрөөсний цус сайн гэхээр нь учрыг нь лавлалгүй хэрэглээд эхэлдэг. Энэ бол их том эрсдэл дагуулдаг. Байгаль дээр зэрлэгээрээ яваа тэр амьтад ямар ч өвчтэй юм билээ, хэн ч мэдэхгүй шүү дээ. Хэрэв халдварт өвчтэй бол тэр хүн хот суурин газар ирээд хичнээн хүнд тараах билээ гээд эрсдэл их бий. Чага мөөг ч үүнтэй адил. Тиим болохоор манайхан байгаль дээрээс шууд авч хэрэглэлгүйгээр үйлдвэрийн аргаар тусгай боловсруулсан бэлдмэлийг хэрэглэвэл эрүүл мэндэд илүү сайн нөлөөтэй.

Д.ОЮУНТУЯА
(өдрийн сонин 2005-03-01 054)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button