Сингл

Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн харилцаанд сингл тун их давамгайлах боллоо. Бүр синглчүүд гэсэн нийгмийн давхарга үүсэх янзтай. Синглчүүдэд зориулсан кино театрт гарч, үдэшлэг болно. Хачирхалтай нь тэдний олонх нь эмэгтэй. Аль нэгэн байгууллагын газрын ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд байх. Сайхан гэгч нь бүжиглэх гээд диско клуб рүү зүглэтэл охид тэнд шавна. Өөр хаана ч бай, иймэрхүү дүр зураг угтана. Монголын залуус хаашаа одоо вэ? Гэхдээ энд хүйсийн харилцааны тухай хөндөх гэсэнгүй. Сингл гэсэн ангилалд эмэгтэйчүүд багтаад байгаа нь голдуу хачирхалтай. Яагаад тэр вэ? Харин энэ асуултад солонгос бүсгүйчүүд ингэж хариулж байна.
Сингл байх хүсэл зөвхөн манай оронд тохиогоогүй гэнэ. Азийн эмэгтэйчүүд сүүлийн үед ганцаар амьдрахыг илүүд үзэх болсон тухай Seoul сэтгүүлийн саяхны дугаарт бичжээ. Тэр дундаа Солонгосын охид, бүсгүйчүүд ганцаардаж байна гэнэ. Хачин л юм. Киноноос харахад, эмэгтэй хүн бүр л нөхөрт гарч, гэр бүлтүй болохыг юу юунаас ч илүү хүсч байх шиг. Тэгвэл бодит байдал тиим биш гэнэ. Үүний хариултыг одоо хүргэе.
1980-1990 оны үед Солонгосын нийгэмд эмэгтэй хуний эрх, үүрэг
хязгаарлагдмал байж. Ажил хөдөлмөр эрхлэх боломж тун бага. Тиймээс эмэгтэйчүүд гэр бүлийг эрхэмлэх болов. Харин орчин цагт 6гмр,ап өөрөөр эргэлээ. XXI зууны Солонгосын нөхцөл байдлын өөрчлөлтөөс үүдэн, нийгмийн амьдралд эмэгтэйчүүд хүч түрэн орох болжээ. Сонирхолтой нь, тэдний ихэнх нь ганц бие. Бүр 30-40 насныхан гээч. Юун гэр бүл,үр хүүхэд. Бараг гэрлэлтээс зугатаах болсон байна. Бие даасан амьдралын хэв маягийг эрхэмлэнэ. Хайр дурлалын асуудалд сонирхол бага. Ажил мэргэжлийн төлөө улайрна. Сөүл хотын эмэгтэичүүдиин дүр төрх нэг иймэрхүү.
Харин үнэн хэрэгтээ хайр дурлалгүйгээр амьдарч чадахгүй гэсэн сонирхолтой судалгааг Пак Хе Ран гаргажээ. Гэсэн атлаа хайр дурлалын харилцаанд хориг тэмдэг тавина. Хэрвээ эр хүн тэдний амьдралд орж ирвэл хүлээн авах тун дургуй. Ажил мэргэжлээ орхиж, гэр бүлийн амьдралыг сонго гэвэл татгалзана. Сэтгэл судлаач Пак Хе Раны судалгааны дүгнэлт энэ. Үүнээс ажил хэрэг, хайр дурлалыг ижил түвшинд байлгахыг солонгос эмэгтэйчүүд хүсдэг хэмээн дүгнэж болох нь. Гэхдээ сэтгэл зүйн талаас нь судлахад хайр дурлалаа бараг илүүд үздэг ажил хэрэг нь үнэн хэрэгтээ тэдэнд хань болдоггүй аж.
Тэгээд ганц бие байхыг юуны учир хүсдэг юм бол. Шалтгаан нь гэр бүлийн үүрэг, хариуцлагаас мултрахад байгаа юм. Солонгосын эртний ёс заншлаас үүдэн гэрлэлтийг албан хүчээр шахуу үйлдцэг. Үүнээс болж сонголт хийлгүй зөвхөн албан шаардлагыг биелүүлэх гэж байгаа юм шиг ирээдуйн амьдралаа зохиодог аж. Үүнийг хүсээгүй эмэгтэйчүүд ганц бие амьдралыг илүүд үздэг гэнэ. Тэгвэл гэрлэлт хэрэггүй гэж үү. Энэ асуултад солонгос эмэгтэйчүүд Тиим хэмээн хариулсан байх юм. Гэрлэлт бол зөвхөн хайр сэтгэл. Түүнээс биш үүнд үүрэг, хариуцлага байх шаардлагагүй. Нэг нэгэндээ хайртай хос хамт амьдарна. Дутуугаа дүүргэх нэг боломж. Нэг нэгнийгээ хорьж цагдах шаардлага байхгүй. Гэрлэлтийн тухай тэдний бодол энэ. Гэр бүлийн үүрэг, хариуцлагаас зайлсхийж сингл байхын аз жаргалыг хүсэмжлэх болжээ.
Э.ЭНГҮҮН
(өнөөдөр 2005-03-01 049)