Гоо сайхны будгаар хөргөө зуруулж болох нь

Энэ сарын 3-наас 8 хүртэл үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр олон сюрпризийг бүсгуйчүүддээ барих юм байна. Тухайлбал Сондор косметиксийн гоо сайхны барааг худалдан авбал хүндэлдэг зураачаараа өөрийгөө зуруулж болох нь. Хэрвээ та уруулын будаг худалдан авсан бол уруулаа, гоо сайхны иж бүрдэл авбал таны хөргийг цааснаа буулган бэлэглэх гэнэ. Мөн ээждээ, ханьдаа авах цэцэг, бусад бэлгээ ч туе үзэегэлэнгээс авч болох ажээ.
Энэ үеэрээ олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд, ажил хөдөлмөрөөрөө манлайлагч бүсгүйчүүдээ шагнаж урамшуулан эмнэлгийн зарим үйлчилгээнд хөнгөлөлттэй хамруулах юм байна.
Р.БАТЧИМЭГ
(өнөөдөр 2005-03-01 049)