Чуулган завсарлаж, оргилдоо хүрэх байсан улс төрийг намжаав.

Ардчилсан намын дарга, тамга тэмдэг, цоож цуурганы маргааныг Улсын дээд шүүх т аслав. Гэвч шүүхийн шийдвэрийг өөр өөртөө ашигтайгаар дур мэдэн тайлбарлан хэвлэлийн бага хурал хийлгэж, жирийн иргэдийг ёстой л залхаах шиг болов. Маргаан эх захаа алдан намынхаа байрны үүдэнд тусгай хамгаалалт зогсоон дажин болох нь тэр. Тогоон дотроосоо хальж асгасан уг намын дотоод асуудлыг хэвлэл мэдээллийнхэн ч тэгсхийгээд орхисон.
Лхагва гаригийн зорилго өөр хоёр хөдөлгөөний жагсаал. Эрүүл нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөн -ийг дэмжигчид шар зангиа зүүж хотын төв замыг хаасан нь Украины жүржийн хувьсгал-ыг санагдуулж байлаа. Шар зангиатнуудын эсрэг бас өөр нэг хөдөлгөөн МУИС-ийн өмнөх талбайд үзэл бодлоо илэрхийлсэн юм. Эсрэг тэсрэг байр суурьтай, үзэл бодол өөр тэднийг жирийн иргэд Нэг нь нийгмээ эрүүлжүүлье гээд нөгөө нь эрүүлжүүлэхгүй гээд байгаа юм уу хэмээн дамшигласан. Энэ бүхний хажуугаар УИХ дахь 61-ийн бүлгийнхэн Их тэнгэрт хийсэн найран дээрээ монголын ардчилсан хөгжлийн намыг байгуулж мөнхийн эрх баригч болох тухай санал солилцсон гэх сураг бас гарсан.
Ийнхүү улс төрийн үйл явдал оргиолдоо хүрэх шинжтэй байсан боловч баасан гаригийн орой УИХ-ын чуулган гэнэт завсарлав. Халуун намраар эхэлсэн чуулган хаврын цас ханзарч яргуй ургатал үргэлжлэн огцруулсан сайдаа нөхөн томилж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэснээр өндөрлөх чимээ чих дэлсэж байснаа ийн намжлаа. УИХ-ын тамгын газрын нарийн бичгийн дарга Ж. Нарантуяа Чуулган завсарлахгүй ч байж мэднэ гэж мэдэгдэж байсан ч гэнэт завсарлав.
Лхагва гаригт Монголын үндэсний телевизээр шууд нэвтрүүлсэн Форум нэвтрүүлгийн хөтлөгч Зөвшилцөл бол орчин үеийн фашизм гэсэн Эйн Рэндийн энэ номыг уншаарай гэж хэлсэн нь Монголын нийгэмд бас нэг дуулиан тарив. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Зөвшилцөл бол фашизм биш ээ гэцгээн аргаа барав. Гэвч Эйн Рэндийн энэ ном хамгийн эрэлт ихтэй болоод амжжээ.
Л. Мөнхбаясгалан.
/Ардын эрх 200-02-28/