Сая долларын охин оны шилдэг кино болов

Өнөө жил 77 дахь удаагаа зохион байгуулж буй киноны уран бүтээлчдийн нүсэр цугларалтыг хийхээр тус хотын Кодак театрын их танхимыг сонгосон бөгөөд донж маяг бүхий гоёмсог даашинз, хувцсаар олны харц булаах дэлгэцийн баатруудаа тод улаан өнгөт хивс дэвсэн, өнгө гэрлээр гайхуулсан жил жилийн гял цал байдлаар угтлаа.

ЁСЛОЛЫГ ДАМЖУУЛАХААР 150 ОРНЫ ТЕЛЕКОМПАНИ ЭРХ АВЧЭЭ
Оскар гардуулах ёслолыг шууд дамжуулах эрхийг АНУ-ын АВС телесуваг авсан агаад дэлхийн 150 орны телекомпани орон нутгийн үзэгчдэдээ үзүүлэхээр бүртгүүлсэн байна.
Манай хоёр хөршөөс л гэхэд Оросын Нэгдүгээр суваг, Хятадын ССТҮ-6-гийн Моүie Channel энэхүү эрхийг авсан байв. Оросын Нэгдүгээр суваг телевиз ёслолын ажиллагааг өнгөрсөн оных шигээ долоон секундээр хоцорч дамжууллаа. Шууд дамжуулахаас татгалзах шийдвэр гарсан нь 2003 онд найруулагч Майкл Мур индэр дээр шагнал гардаж авахдаа Иракт явуулах АНУ-ын дайн хийгээд Ерөнхийлөгч Ж.Бушийг эсэргүүцсэн хилэнт мэдэгдэл хийж, олныг алмайруулсантай холбоотой билээ. Өнөө жилийн арга хэмжээнд хөтлөгч Крис Рок хуран цугласан олны тайван амгалан байдлыг бага боловч эвдэж орхив. Ёжтойхон үг, гашуун хошигнолоороо зартай жүжигчин эр энэ удаа ч зангаа тавих бодолгүй хэмээн хэдэн өдрийн өмнө ярьж байсан юм.

54 КИНО ӨРСӨЛДӨВ
Наадмын үндсэн номинацуудад 54 кино хүчээ сойжээ. Нэр дэвшсэн номинацын тоогоор нь шалгаруулсан бол Мартин Скорсезегийн Авиатор (11 төрөлд нэр дэвшсэн) тэргүүлэх нь гарцаагүй байсан. Хачирхалтай нь энэ манлайллаа батална гэдэгт нь шүүмжлэгчдийн олонхи нь эргэлзэж байсан. Гэвч Авиатор таван номинацад түрүүг авчээ.
Үүнээс гадна Гайхамшгийн орон, Сая долларын хонгор кинонууд долоо, Рэй зургаа, Хажуу талд таван номинацад тус нэр дэвшин, чансаатай бүтээлийн чадал боломжийг харуулсан юм. Үнэхээр ч дэмий нэг, хоёрын хооронд нэр дэвшихийн төлөө нэр дэвшдэггуй, жинхэнэ өрсөлдөөн дунд жаахан эвгүйгээр тодорхойлбол үхэх сэхэхээ үзсэн алалцаан дунд энэхүү шалгаруулалт болдог гэдгийг энэ удаагийн наадам бас дахин баталлаа.
Хүүхэлдэйн, баримтат болон богино хэмжээний кинонуудыг эс тооцвол, гол шагналд хүч үзэж буй киноны дийлэнх нь намтарчилсан төрөлд хамаарах аж. Гайхамшигт хүмүүсийн амьдрал-аас сэдэвлэсэн лав 10 бүтээлийг холливудынхан эвтэй найртай шапгаруулахаар сойсон байна. Таван Оскар гардсан Авиатор ч тэдгээрийн нэг юм. 77 дахь наадмын бас нэг онцлог нь тухайн төрөлд нэр дэвшсэн бүх уран бүтээлч, жүжигчнийг тайзнаа нэгэн зэрэг үзүүлж, танилцуулахыг хичээсэн явдал.

ОСКАР-2005-ЫН ШАГНАЛТНҮҮД ХЭН БЭ?

1. Шилдэг зураач- Авиатор.
Оскар-2005-ын эхний шагналыг Авиатор-ын зураачаар ажилласан Данте Ферретти, Франческа Ло Скъяво нар гардсан юм. Шагналыг нь Оскар-ын шагналт хар арьст гоо бүсгүй Хэлл Берри гардуулсан.

2. Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин- Жейми Фокс,Рэй.
Энэ киноны гол дүрд тоглосон 37 настай Жейми Фокс хоёр номинацад нэр дэвшсэн юм. Түүнийг гэртээ ядаж ганц Оскар-тай харина гэдэгт хэн ч эргэлзэхгүй байсан. Ж.Фокстой шилдэг эрэгтэй гол дүрийн шагналд Дон Чидл, Жонни Депп, Леонардо ди Каприо, Клинт Иствуд нар өрсөлдсөн.

3. Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин- Хилари Суонк, Сая долларын хонгор.
X.Суонк хоёр дахь Оскар-аа гардсан нь энэ. Үүний өмнө Залуус уйлдаггүй киноны дүрээр Оскар баримлыг гартаа анх барьсан.

4. Шилдэг найруулагч- Клинт Иствуд, Сая долларын хонгор.
К. Иствуд кинондоо наируулагчаар зогсохгүй, зохиолч, продюсерээр ажиллаж, гол дүрд нь тоглосон.

5. Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин-Кэйт Бланшетт, Авиатор.
Найруулагч Мартин Скорсезегийн кинонд тэрбээр жүжигчин Кэтрин Хепбернийн дүрд тоглосон. Уг нь энэ төрөлд Натали Портманыг (Ойрхон) түрүүлнэ хэмээн олон хүн үзэж байсан юм. Тэрбээр энэхүү хүндтэй өргөмжлөлийн эзэн болоод тайзнаа үг хэлэхдээ Мартин Скорсезед баярлалаа. Хүү маань таны охинтой гэрлэх байх хэмээн найдаж байна хэмээн хошигносон.

6. Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин-Морган Фриман, Сая долларын хонгор.
Киноны гол баатар эмэгтэйд боксчин болоход нь тусалдаг, хуучны ширэн бээлийтэн явсан залуугийн дүрийг М.Фриман бүтээсэн. Түүнд шагналыг нь Рене Зеллвегер гардуулав.

7. Шилдэг кино-Сая долларын хонгор.
Найруулагч К.Иствудын бүтээл зургаан төрөлд нэр дэвшсэнээс дөрвөн шагнал гардлаа. Шилдэг киноны төлөө түүнтэй Авиатор, Гайхамшгийн орон, Рей, Хажуу талд кинонууд өрсөлдсөн ч Авиатор технизийн, таван, Гайхамшгийн орон шилдэг хөгжмийн, Хажуу талд шилдэг сайжруулсан эх зохиолын, Рей шилдэг эрэгтэй дүр болон дуу оруулалтаар тус тус Оскар авсан юм.

8. Шилдэг зураглаач-роберт Ричардсон, Авиатор
1991 онд тэрбээр JFK киногоороо энэ шагналыг гардсан юм.

9. Шилдэг дуу- Мотоциклчны тэмдэглэл киноны Al Otro Lado Del Pio нэртэй дууг Уругвайн иргэн
Хорее Дрекалер бичиж, өөрөө дуулжээ. Гэвч наадамд эл дууг Антонио Бандерас, Карлос Сантана нарын дуулснаар танилцуулсан юм. Чухам үүнээс шалтгаалж, гол дүрийн жүжигчин Гаэль Гариа Берналь Лос- Анжелест хүрэлцэн ирэхээс татгалзсан байна.

10. Шилдэг монтаж (эвлүүлэг)- Телма Скупмейкег Авиатор.
Хатагтай Скупмейкер найруулагч М.Скорсезетэй өмнө нь Нью-Йоркийн дээрэмчид зэрэг хоёр ч кинонд хамтран ажиллаж байсан гар нийлдэг хоёр гэнэ.

11.Шилдэг баримтат кино-Эмсийн хүрээлэнд төрөгсөд.
Зана Бриски, Росс Кауфманн нарын энэ бутээл Камертай хүүхдүүд хүмүүнлэгийн төслийн нэг хэсэг аж. Уг төсөл дэлхийн хамгийн ядуу хотуудад амьдардаг хүүхэд, өсвөр үеийг авьяасаа илрүулэхэд нь туслах зорилготой аж.

12. Шилдэг богино хэмжээний, хүнжүүлсэн кино- Райан.
Канадын Крис Ландретын бүтээл энэхүү хүүхэлдэйн киноны гол баатар нь өнгөрсөн зууны 60-70 онд нэрд гарсан Канадын авьяаслаг зурмал кинобүтээгч Райан Ларкин юм байна.

13. Шилдэг хүүхэлдэйн кино- Итгэмээргүй юм
Рixar компанийн бүтээл энэ кинонд найруулагч, кино зохиол бичигчээр ажиллаж, дуу оруулсан Брэд Берд шагналаа хүлээн авлаа. Тэрбээр энэ жил хоёр ч номинацад нэр дэвшжээ. Итгэмээргүй юм энэ төрөлд Аварга загасны үлгэр, Шрек-2-той өрсөлдсөн байна.

14. Шилдэг нүур хувиргалт- Лемоний Сникет. 33 азгүй явдал.
Тус кинонд ажилласан Вэлли ОРейли, Билл Корсо нар анх удаагаа Оокар-ын эзэд болов.

15. Шилдэг хувцасны загвар-Сэнди Пауэлл.
Авиатор-ын баатруудыг гоёсон энэ дизайнер өмнө нь Нью-Йоркийн дээрэмчид кинонд М.Скорсезетэй хамтарч ажилласан.

16. Хүндэт шагнал- Сидни Люмет.
Кино урлагт оруулсан хувь нэмрийг нь
үнэлэн олгодог энэхуү эрхэм шагнал найруулагч Сидни Люметэд очлоо. Америкийн сонгодгуудын нэг тэрбээр Баяртай, Бравериан (1968), Цахлай (1969) зэрэг олон киногоороо нэрд гарсан. Аль Пачино ноён Люметэд Оскар-ыг нь гардууллаа.

Бэлтгэсэн Х.ЭНХЭЭ
(өнөөдөр 2005-03-01 049)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button