Н.Энхбаяр Зөвшилцөхгүй гээд яах юм бэ?

бол энэ удаад 100 хоног нэлээд удаан үргэлжиллээ гээд энэ хугацаанд 63 хууль, УИХ-ын 40 тогтоолыг баталжээ хэмээв. Мөн Засгийн газар байгуулагдсантай холбоотой Засгийн газрын хууль гэх зэрэг зарим хуулиудад өөрчлөлт оруулсан тухай ч дурдлаа. Уг хэвлэлийн бага хурлын үсэр түуний сэтгүулчдэд өгсөн хариултыг сийрүүлье.
-Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухай хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрх зохицуулагддаг. Их хурлын гишүүд өөрсдөө сонголтоо хийж, намаасаа гаралгүй аль нэг бүлэгт орох боломжтой байдаг. Зөвшилцлийг шинэ фашизм руу явж байгаа гэсэн хандлага сүүлийн үед гарах болсонд их харамсч байна. Гэхдээ үүний үнэнийг ард түмэн ойлгож байгаа гэж бодож байна. МАХН фашист үзэл чиглэлтэй байгаагүй, тиим биш, тиим ч байх үндэсгүй. Би үүнд хатуу итгэлтэй байдаг. Ардчилсан нам ч гэсэн ийм чиг баримжаатай байгаагүй, байхгүй байна, бас болох ч үгүй гэж бодож байна. Хэт туйлширч, зориуд дэглэсэн жүжиг телевизээр нэвтэрсэнд эмзэглэж байна.
-Сүүлийн үед эвслийн 25 гишүүн МАХН-ын бүлэгт орж ирсэн асуудлыг зөв үү, буруу юу гэж их яриад байгаа. Би янз бүрийн хүмүүстэй уулзахдаа энэ талаар яриа дэлгэхэд нэг л зүйлийг хариу асуудаг. Зөвшилцөхгүй гэвэл тэгээд яах юм бэ гэж. Засгийн газраа унагах уу, дахиад солих уу. Тогтворгүй байдлаас ард түмэн л хохирно. Гэтэл ард тумний сонгосон сонголтоор гарч ирсэн нэг субьект болох Эвслийг эвслийн эрх барих дээд байгууллага нь цуцалсан. Нэгэнт эвсэл байхгүй болсноор тэр бүлгийн гишүүд Засгийн газрын хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нэгдэн ажиллая гэсэн. Тэгж байхад нь бид юу гэх байсан юм. Үгүй гэх үү. Засгийн газрыг унагах саналыг л хүлээн авна гээд суух байсан уу. Тэр гишүүдийн хувьд ч, бидний хувьд ч сонголт хийх шаардлага гарсан юм. Харин өнөөдөр эвслээ тараана гэж гар хөлийн үсгээ зурчихаад, тэр шийдвэрээ чуулган дээр танилцуулчихаад,эвслээс сонгогдсон УИХ-ын дэд дарга С.Оюуныг огцруулна уу гэсэн хүсэлт тавьчихаад тэр хүмүүс ажил хийх гэж яваа хүмүүсээ хуйвалдагчид гэж байна. Өнөөдөр хоёр өөр хүчин хамтран ажиллаад, нэг нэгнээ хянаад ажиллаж болохгүй гэж
үү. Өөрөөр тэгээд яах юм бэ? Аргагүй болоод л ингэж ажиллаж байгаа болохоос биш. Өнгөрсөн сонгуулиар манай нам 39 суудал аваагүй. Авсан бол дийлэнх олонх болоод л ажлаа хийгээд явна. 59 дүгээр тойргийн сонгуулийн дүнгээр маиай нам 37 суудалтай болж байх шиг байна. Тэглээ гээд хамтарч ажиллахаас өөр аргагүй. Ямар эвсэлд хайртайдаа ингээд байгаа биш. Өөр учир холбоотой болоод ингээд байгаа юм биш. Өөр холбоо бий болох хугацаа ч байхгуй, шалтгаан ч байхгүй. Аргагүй байдалд ороод ингэж ажиллаж байна. Эсвэл хоёр тийшээ болоод гөжуүдлээд суух гэж үү. Үүнээс хэн ч хожихгүй ард түмэн хохирно гэж үзээд бид нэгдэн ажиллаж байна. Гэтэл Засгийн газраа дэгээдээд унагачихаад түшээд гүйж байгаа нэг хүчнээ нийлж хуйвалдаж байна гэж буруутгаж байна. Гараанд нэгэнт гарчихаад байхад. Уг нь нийлээд хөлийг нь тушаад хэвтэж байх юм байна л даа.
-Манай улсын эдийн засгийн өсөлт 10.6 хувьд хүрсэн талаар ярьж байна. Гэхдээ энэ өсөлт энэ Засгийн газартай ямар ч холбоогүй. Дөнгөж өнгөрсөн есдүгээр сард байгуулагдсан Засгийн газар хоёрхон сарын дотор яаж өсөлт гаргах юм бэ. Энэ өсөлт бол өнгөрсөн Засгийн газрын нөр их хөдөлмөрийн үр дүн. Харин энэ Засгийн газарт энэ өсөлтийг бууруулахгүй авч явах үүрэг ногдож байгаа.
-Та нар надаас асууж болох юм уу, үгүй юу гээд асуухгүй байх шиг байна. Эрүүл нийгэм-Иргэдийн хөдөлгөөн-ийн залуус намайг 3.5 тэрбум төгрөгийг идээд уусан юм шиг яриад байгаа. Ерөнхий сайдын нөөц хөрөнгийг Ерөнхий сайд өөрөө хөдөлгөөд байдаг юм байхгүй. Ерөнхий сайдын гараар нэг ч төгрөг гардаггүй. Бүгд Сангийн яамаар хийгддэг. Би ганц ч төгрөг авч идээгүй. Хэвлэлийнхэнд мөнгө өгсөн гэж яриад байгаа. Тэгвэл П.Жасрайн Засгийн газраас эхлээд л хийж буй үйл ажиллагаагаа сурталчлах гэж хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээтэй ажилладаг болсон шүү дээ. Одоо Ц.Элбэгдоржийн Засгийн газар ч ингэж ажиллаад байгаа. Тэгвэл яагаад П.Жасрай, М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, Ц.Элбэгдоржийн Засгийн газруудыг биш зөвхөн Н.Энхбаярын Засгийн газрыг сугалж аваад буруутгаад байгаа юм бэ.
-Тиим ээ. Манай Засгийн газар хүмүүст байр өгсөн. Ахмад, ядуу зүдүү гээд 300 хүнд үнэгүй байр өгсөн. Хөдөө гадаагүй явдаг Засаг дарга нарт ч өгсөн. Гэхдээ бүгдэд нь чадаагүй, хэдхэн хүнд өгсөн. Гэхдээ заримд нь урт хугацаатай зээлээр өгсөн шүү дээ. Манай Засгийн газрын үед барилга байгуулалтад эре өөрчлөлт гарсан. 2000 онд жилд 300 байр ашиглалтад орж байсан бол 2004 онд 2500 байр ашиглалтад орох болсон юм.
-Марубени-ийн өр гэсэн асуудал гэнэт гарч ирсэн. Тухайн 1993, 1994 оны үед Засгийн гаэраас Буян компанийн зээлэнд баталгаа гаргасан байсан юм билээ. Тэгээд л гэнэт 18 сая ам.доллар нэхэгдсэн. Лондонгийн шүүхээр дамжиж энэ хэрэг боссон. Бидний хувьд бүртгэлгүйгээс өөрсдөө харьцах боломжгүй учир Лондонгийн шүүхэд бүртгэлтэй нэг компанид хандсан. Тэгээд 18 сая ам.доллар алдахын оронд нэг сая ам.доллар өгөөд хэрэг дууссан. Гэтэл өгөх ёстой юм гээд өгөөд алдчихалгүй үлдсэндээ би буруутаад байна. Зөвхөн миний эрх барьж бэйсан Засгийн газрыг сугалж аваад л яриад байх юм. Шүүхээс гэм буруугүй гэсэн шийдвэр гараад байхад хүртэл. Үүний цаана тодорхой бүлэг хүмүүс байна.
-Тэр болгон дээр нь дуугараад байж болдоггүй юм. Төрийн албан тушаал гэдэг хүний амыг үдчихдэг юм. Тодорхой хэмжээгээр хариуцлагатай байж, амаа үдүүлэх хэрэг гардаг. Гэтэл яагаад дуугүй байна гээд л эхлэнэ.
-Гишүүд хуралдаа ирдэггүй, ирц хангалтгүй байдаг энэ байдал өмнөх парламентууд ч байсан юм. Гэхдээ энэ ирцийг хангалттай байлгах гэж хамгийн их санаа зовдог хүн бол би, Лүндээ дарга, Лувсанжав дарга гээд бид гурав байна. С.Оюун дэд дарга байхдаа бас хичээн ажилладаг байсан. Мэдээж энэ байдлыг алга болгохын тулд би даргын хувьд хичээн ажиллах болно. Үнэндээ өмнөх парламентад манай 72 гишүүн байхад арай өөр байсан л даа. За ингээд ярьчихвал бас хов живийн бай болоод буруутан болъё доо.
-Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэр дотор миний нэр бэйгаа гэж үү. Сонгууль дөхөхөөр янз бүрийн юм л гарах бололтой.
Одоо хэдийнэ эхэлсэн байна. Уг нь би сонгуулийн бохир зүйл өнгөрсөн сонгуулиар дуусах бэйх гэж найдаж байсан юм. Сонгуульд нэр дэвшигчдийн хувьд 45 нас хүрсэн хүн бүр л юм бодож байгаа биз. Манай намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших нь тодорхойгүй байна. Д.Лүндээжанцан дарга ч, би ч 45 нас хүрсэн болохоор юм бодож л байгаа даа. (инээв)
-Монголын ардчилсан хөгжлийн намын хувьд энэ нэрийг би өмнө нь сонсч байсан. Одоогоос есөн жилийн өмнө сонсч байсан юм уу даа. Тухайн үед манай нам товчлолоо үлдээгээд нэрээ солих тухай ярьж байсан юм. Монголын ардчилсан хөгжлийн нам үүсгэн байгуулах тухайд албан ёсоор ярьж хэлэлцэж байгаа юм байхгүй. Гэхдээ улстөрчид есөн шидийн юм ярьдаг хүмүүс. Тэр ярианд дурдагдсан байж болно. 1990-ээд оноос хойш олон л нам нийлж, байгуулагдаж байна шүү дээ. Зарим яриагаар Ардчилсан намын нэгхэсэг нь Хувьсгалт намтай, зарим нь Эх орон-той нийлээд явна гэж ч сонсогдож байна. Японд бол хоёр том нам нь нийлээд Либерал ардчилсан намыг байгуулсан байдаг л юм билээ. Хэрэв намууд шийдээд шат шатандаа яривал хэлэлцэж шийдэгдэх л асуудал байх. Хамгийн гол нь нам хариуцлагатай байх ёстой.
УИХ-ын дарга Н.Энхбаяр чуулганы завсарлагаантай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлгэнэ гэсэн зарлал тарсан ч энэ хурал дээр Н.Энхбаяр нэлээд дэлгэрэнгүй, олон асуудлаар яръя хэмээн шийдсэн бололтой.
Сэтгүүлчдийг асуухгүй байх вий гэсэн шиг, нэг мөсөн сэтгэл доторхоо уудлая гэсэн шиг их л гомдолтой аястай цувруулан яриад гарч одсон юм.
Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-03-01 054)