Гавьяат эмч Д. Үйлст Дөрвөөс дээш хүүхэд төрүүлдэг хүн голдуу хөдөөнийх байдаг

Тэрээр арван мянгаад хүнийг эх барьж авсан алтан гартай нэгэн билээ. Олон үйлчлүүлэгчдийг хүлээлгэн байж түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Эмч хэмээх алдрыг та хэдийнээс хүртсэн бэ?
-АУИС-ийг төгсөнгүүт нэгдүгээр төрөх тасагт нарийн мэргэжлийн эмчээр ажиллаж эхэлсэн цагаас л олон түмэн намайг эмч гэж дуудах болсон доо. Одоо ч ажиллаж байна. Үдээс өмнө эндээ, үдээс хойш хувийнхаа эмнэлэгт ажилладаг болохоор зав чөлөө ер нь бага гарах юм.
-Та яагаад хувьдаа эмнэлэг байгуулах болсон юм бэ?
-Өнөөдөр төсвийн мөнгөөр амьдрахад ер нь л хүрэлцэхгүй байна шүү дээ. Эмч нарын цалин гэж үнэхээр хангалтгүй байдаг. Хамгийн олон жил ажилласан би гэхэд л 65000 төгрөг авдаг. Хоёрдугаарт надад олон түмэнд үйлчлэх хэрэгцээ байна. Намайг зорьж ирдэг үйлчлүүлэгч нар бас байдаг болохоор би тэдэнд тусгай үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна. Би зөвхөн хувиа бодсондоо эмнэлэг байгуулаагүй.
-Эрүүл мэндийн байгууллагад олон жил ажиллахдаа хичнээн хүүхдийг эх барьж авсан бэ?
-Яг нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна. Арван мянга хол давсан байх аа. Үзэж үйлчилсэн хүмүүс ойролцоогоор зуун мянгад хүрсэн болов уу. Миний хувьд тоо нь чухал биш. Мэдлэг мэргэжлээ бусдад зориулж чадахгүйн тухай ярих нь зүйтэй байх л даа.
-Танайд хөдөө орон нутгаас эхчүүд ирж амарждаг уу?
-Хөдөөний эхчүүд ихэвчлэн эх нялхсын эрдэм шинжилгээний төвд ирж төрдөг. Ер нь хөдөөгийн хүн ам цөөрөхийн хирээр төрөлт ч цөөрсөн. Харин нийслэл маань улам зай завсаргүй болж байна даа. Эндээс л агаарын бохирдол үүсч цаашлаад бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Энэ асуудлыг хэн хүнгүй л ярьж бичдэг ч үүний эсрэг тодорхой тууштай алхам хийсэн нь сайн харагдахгүй л байна.
-Эхчүүдийн эрүүл мэнд төрөлтөнд нөлөөлдөг үү?
-Сүүлийн үеийн хүмүүсийн биеийн эсэргүүцэл нь их сулдсан байна. Энэ нь төрөлтөнд яах аргагүй муугаар нөлөөлдөг. Хүмүүс эрүүл мэнддээ хайхрамжгүй хандаж байна гэдэг бол улс эх орны хөгжлийн явц ямар болох нь тодорхой. Голдуу залуучууд өвдөх нь элбэг юм. Тэдний дунд бөөр, элэгний өвчин нэлээд ихэссэн. Ер нь архаг хуучтай хүмүүс ихээхэн хүндрэлтэй төрдөг. Хүн есөн сар тээгээд хүүхдээ төрүүлдэг байхад ихэнх эхчүүд хүүхдээ таван сар тээгээд хавагнаж байна. Энэ бол цаашид үр удамд нь нөлөөлөхгүй гэхийн баталгаа байхгүй шүү дээ. Нэмж хэлэхэд өнөөдөр зах дээр зогсож байгаа хэчнээн хүн өвчин олж байгааг таахын аргагүй.
-Цөөхөн хүүхэд гаргах нь хүн бүхий л хүсдэг зүйл болж дээ? Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тийм шүү, ер нь ихэнх гэр бүл нэг юм уу хоёр хүүхэд гаргадаг болсон байна. Тэдэнд нэг бодлын буруу алга. Ажил хиймээр байдаг, үр хүүхдээ өсгөмөөр байдаг. Одоо үед чинь хүүхдийг цэцэрлэгээс нь эхлээд мөнгө төлж байна шүү дээ. Ер нь гурваас дээш хүүхэд төрүүлэх боломжгүй гэдгийг нийгмийн нөхцөл байдал нь ч шаардаж байна. Хүссэн хүүхдээ төрүүлдэг хүмүүс л цөөхөн хүүхэдтэй байна. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлдэг хүмүүс голдуу хөдөөнийх байдаг. Яагаад гэвэл тэд жирэмсэлт, төрөлтөө зохицуулж чаддагүй . Тийм нөхцөл боломж тааруу, хүүхдийн халамж тааруу байгаа энэ үед олон хүүхэд төрүүлэхгүй байх нь нэг бодлын зүгээр ч юм шиг. Хараа хяналтгүй хүүхэд нэмэгдэх явдал багасах биз ээ.
-Төрөлт залуужиж байна уу аль эсвэл…?

-Өнөөгийн төрөлтийн ихэнх хувийг 25-аас дээш насны хүмүүс эзэлж байна. Түрүүхэн үед 25-аас доош насны хүмүүст анхны төрөлт үзэгддэг байсан. Одооны хүмүүс сурч боловсорч, дараа нь ажлын байр энэ тэр гэсээр төрөх наснаасаа дэндүү оройтоод байдаг. Тиймээс залуучууд маань эртхэн амьдралаа бодож гэр бүлийн тогтвортой байдлыг бүрдүүлж баймаар санагддаг.
-Миний хувьд таваас дээш хүүхэдтэй л байх гэж боддог. Мэдээж Бурхны заасан зам байдаг л байх?
-Чи одоо хэдтэй вэ? Гэр бүлтэй болсон уу?
-Хараахан амжаагүй л байна. Та намайг хараад лав хэдэн настай вэ гэдгийг гадарлаж байгаа байх?
-Тэгэхээр л худал болоод явчихаж байгаа юм. Та нар шиг ийм залуучууд өдийд гэр бүлтэй болоогүй байгаа юм чинь хэзээ нь ажлаа хийж, хэзээ нь хүүхдээ гаргах болж байна?
-Та ард түмэндээ хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүн бүхэн өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлагатайгаар санаа тавих хэрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг ч үг бий шүү дээ.

/Мянганы зууч/2005-02/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button