Жуулчид чанар нэхэж байна

Тэгвэл тэдний сэтгэл ханамжийн тухай юу хэлэх вэ?
Хариулт ойлгомжтой. Өнөөх тоо баримтаа давтана. Yүнээс өөрөөр илэрхийлэх боломж бүр байхгүй ч гэж зарим нь ам таглахыг хичээнэ. Мэдээж хүний сэтгэл ханамжийг илэрхийлэх бодит хэмжүүр байхгүй ч гэлээ тоо ширхгээр дүгнэх бодит бус талдаа.
Жуулчид яах гэж аялдаг вэ? Холын аянд мордох гэдэгтээ бус сэтгэл ханамж, таашаалыг мэдрэх нь 900-3500 ам.доллар зарлагадсан аялалдаа тайтгарах гол шалтгаан нь болдог.
Тэрхүү сэтгэл ханамж, өндөр сэтгэгдэл гээчийг зөвхөн уул ус, байгаль хангай төдийхнөөс мэдэрдэггүй бололтой. Эелдэг найрсаг харилцаа, тохь тухтай буудал, амт сайтай хоол. Їүнээс илүүг ч жуулчид хүсч мэднэ. Гэхдээ бид зөвхөн эхний гурвынхаа хэм хэмжээ, стандартыг мөрдөхөд хангалттай аж.
Амнаас ам дамжсан сурталчилгааг илүүд үзэж буй манай аялал жуулчлалд энэ асуудал бүр ч хамаатай.
Энэ жил олон жуулчин ирлээ, азны юм гэж тайтгарах бус яг тэднийгээ дараа жил нь эргүүлэн авчрах нь чухал. Хэрвээ ноён Жорж ганцаараа Монголд анх удаа зочилсон бол сэтгэлд нь нийцүүлэх юу л байна, үүнийгээ ашиглах хэрэгтэй.
Тэгж чадваас дараагийн удаа ноён Жорж гуай гэр бүл, хамаатан садан, нохой муур, өөр юу л байна, бүгдийг нь дагуулаад ирэх вий.
Харамсалтай нь ийм үнэгүй хэрнээ ашигтай боломжийг манай аялал, жуулчлалын байгууллагууд ашиглаж чадахгүй байгаа нь үнэн. Манайхыг зорьсон жуулчдын олонхи нь зочид буудлын тохь тух, үйлчилгээний харилцаа, хоол ундны амт чанарт ам муутай буцдаг нь нууц биш.
Аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгохын төлөө ажиллаж, жил дараалан Discoүer Mongolia хэмээн албан ёсоор зарлахын утга учир, зорилго юундаа байгаа вэ? Їнэн хэрэгтээ үүний цаана тун жижигхэн гэмээр асуудал бий.
Эелдэг соёлтой харилцаанд жаахан суралцаж, зочид буудал, гэр баазад багахаан засвар хийхэд л болно гэсэн үг. Аялал жуулчлалыг онцгойлон авч үздэг гадаадын оронд бол инээдтэй гэмээр асуудал даа.
Гэтэл манай оронд стандартын жишигт хүрэх нь битгий хэл, хол хоцорсон зочид буудал, ресторан, гэр бааз цөөнгүй бий.
Жуулчдын аяллын зорилгод зориулсан зорилго чиглэл тодорхой үйлчилгээ, арга хэмжээ бүр ор тас алга болсон.
Зүгээр л Манайд ирээрэй! Манайд ирээрэй хэмээн хоосон үгээр уриалахаас өөр ид шидгүй. Энэ байдлаараа жуулчдыг үдэж өгөөд л байх уу? Їүний тулд юу хийвэл сая нэг юм сэтгэл ханамж өгч чадах вэ? Бодлого, чиглэлийг нь тодорхойлдог Зам, тээвэр аялал жуулчлалын яам ямар арга хэмжээ авч байна?
Тус яамнаас аялал жуулчлалын бааз, үйлчилгээний байгууллагуудын стандартыг шалгаж, зэрэглэл тогтоох шалгалт хийж байгаа аж. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 500 орчим компани, 300 гаруй зочид буудлыг шалгаж буй. Эхний ээлжээр зөвхөн одтой буудлуудыг шалгалтад хамруулжээ.
Одтой гэхээр дэлхийн мундаг дөрөв, таван одтой буудлуудтай харьцуулан ойлгуузай. Манайд тавьж буй шаардлага тун энгийн. Нэг, хоёр одтой зочид буудлуудыг бололцооны хэм хэмжээндээ сайн ажиллаасай гэсэн гуйлт шахуу шаардлага. Гэвч зочид буудлын удирдлага, ажилтнууд энэ шалгалтад тун нээлттэй бус хандаж байна.
Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөх нь бүү хэл, үйлчилгээний стандарт гээчийн тухай сонсохыг огт хүсэхгүй байгаа нь харамсмаар.
Ингэж ажиллаад жуулчинд гомдол гаргахгүй л байна. Өөрсдийн хэм хэмжээндээ болоод л байна хэмээн өөрсдийгөө хаацайлах үг унагасаар. Энэ бол эндүүрэл бас алдаа. Жуулчид юу гэдэг гээч. Бидний алдаа дутагдлыг ил тодоор хэзээ ч хэлж тэнэгтэх улс биш. Болж байна, сайхан байна, танай сайхан оронд дахиж ирнэ ээ. Эелдгээр инээмсэглэн, толгой дохин хэлэх сайхан орон гэдэг магтаал нь үнэн хэрэгтээ ёжлол. Эх орондоо очоод хэмх муулдаг л байхгүй юу. Энэ талаар интернэтийн наад захын вэб хуудаснаас мэдэж болно. Ийм үед бидний эрхэмлэх ёстой амнаас ам дамжсан сурталчилгаанавс унаж байгаа нь тэр.
Зэрэглэл, ангилал тогтоохын тухайд зочид буудал бүр одтой байх албагүй аж. Дэлхийн стандартын жишиг гэхээрээ л өөрсдийн нөхцөл, боломжид таарахгүй тэс холын хэм хэмжээ мөрдөх гээд ч хичээх дэмий аж. Нэгэнт ийм боломжгүйгээс өөрсдийн бодож олсон стандартаа л алдчихгүйн төлөө ажиллах л хэрэгтэй.
Бүр одгүй ч байж болно шүү дээ. Хүсвэл навч, цэцгээр орлуулж болно. Ногоон байгалийг эрхэмлэсэн гадаадын зарим орны зочид буудлын зэрэглэлийг навч, цэцгээр илэрхийлдэг гэсэн. Таван навч, зургаан цэцэгтэй гээд л. Дэлхийн хэмжээний одны зэрэглэлд хүрч чадахгүйгээс хойш иймэрхүү хэлбэрийг ашиглаж болмоор ч юм шиг. Ингэлээ гээд харин стандартын чанар, шаардлагыг мартаж болохгүй юм.
Їнэн хэрэгтээ энэ бол биелүүлэхэд тийм ч хэцүү асуудал биш гэнэ. Ямар тэр чигээрээ автомажсан өрөө, буудал нэхэж байгаа биш. Хэрвээ стандартаа мөрдөж чадвал жилд 300 бус 500 мянган жуулчин ирэх боломжтой гэж аялал, жуулчлалын мэргэжилтнүүд онцолдог.
Нүүр тахлах ганц үзмэр музейг маань жуулчид голж эхэллээ. Шалтгаан нь өнөөх л стандартын шаардлагатай холбоотой. Їзмэр хуучирна гэж байхгүй. Тэртээ, тэргүй өнө эртний эд учраас он жил улирах тусам харин ч үнэ цэнэ нь нэмэгдэнэ. Тэгэхээр үзмэрт буруу өгөх утгагүй.
Харин гэрэлтүүлэг, дотоод засал дэндүү болхи. Харанхуй нүх шиг өрөөнд яг юу байгаа нь мэдэгдэхгүй шахам үзмэрийг жуулчид голсон хэрэг.
Соёлын аялал жуулчлалаар гайхуулж болох боломжоо бас л алдаж эхэллээ гэсэн үг.
Стандарт, хэм хэмжээ гэхээр л зөвхөн зочид буудлыг чиглэн муулах нь өрөөсгөл юм. Жуулчдын зорих дуртай гэр баазуудын олонх нь стандартын шаардлага хангахгүй байгаа гэдгийг мэргэжлийнхний байгууллагуудын шалгалт хийсэн, хийгээгүй хэнд ч тодорхой.
Camp буюу бүхэл бүтэн бааз байгуулчихсан хэрнээ бие засах газар байхгүй, хоол ундны амт чанар тун тааруу байдаг. Манай орны аялал жуулчлалын гол маршрут Архангай, Өвөрхангайн гэр баазуудын олонх нь халуун рашаан, ойр орчмынхоо дурсгалт газар төдийхнөөр жуулчдыг аргацаадаг. Харин говийн нутгийн жуулчлалын зарим компани, бааз үндэсний хоол удаа өвөрмөц хэлбэрээр зочдоо дайлж буй нь бахархууштай юм. Жуу лчдад хаврын яргуй идсэн ямааны цусыг халуунаар нь уулгах, ишиг хурганы засаагаар зууш бэлтгэх, шинэ уураг амсуулахыг хичээх болжээ.
Гэхдээ үүнийг стандарт гэж хэлэхгүй. Зөвхөн тухайн компанийн зөнгөөрөө хийж буй арга барил гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.
Монгол орны имижийг жуулчдад таниулахад хөтөч, тайлбарлагчдаас чамгүй нөлөөлдөг. Guide хэмээн нэрлэдэг тэдний мэргэжлийн зэрэглэлийг Нийгэм, хамгаалал, хөдөлмөрийн яамнаас олгодг. Чадвар, зэрэглэлийг нь тогтоох шалгалтаас үзвэл энэ жилийн мэргэшсэн хөтөч тайлбарлагч тун цөөн байдаг аж.
Харамсалтай нь, чадваргүй хөтөчийн эндүүрлээс болж монголын тухай сөрөг имиж тээх жуулчин олноор буцдаг. Хүндтэй зочноо шинэ шөлөөр дайлах гээд ямаа муулж байхад нь алах хядахтай зүйрлэж тайлбарлана. Їүнээс болж зэрлэг, бүдүүлэг гэсэн ойлголтыг жуулчдад төрүүлдэг тохиолдол олон бий.
Тиймээс зүгээр л хэл усаа сайжруулах дадлага бус Монгол орныг дэлхийд таниулах үүрэг, хариуцлага хүлээж буйгаа хөтөч тайлбарлагчид ухамсарлаасай.
Їүнээс гадна цогцолбор газруудын засал чимэглэл хэтэрхий хуучирч, балгас болох нь холгүй болжээ. Эртний Монголын нийслэл Хархорин гээд л сүржин нь аргагүй сурталчлаад байдаг. Їнэн хэрэгтээ жуулчид үүнийг үзэж алмайрах нь битгий хэл, өрөвддөг сурагтай. Зарим нэг нь бүр Сэтгэл татах зүйлгүй ийм хоцрогдсон балгас шахуу барилгыг үзэх гэж ийм хол давхисан хэрэг үү хэмээн гайхшран дуу алдсан гэдэг.
Ингээд л дурдаад байвал монголын аялал жуулчлалд стандартын шаардлага хангасан зүйл тун ховор. Хэн үүнийг хэрхэн сайжруулж чадах вэ? Шалгалт хийлээ гээд байдал дээрдэх нь юу л бол. Хэрэв энэ янзаараа жуулчдыг татна хэмээн санаж буй бол аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 210 орчим аж ахуйн нэгжүүдийн болж бүтээд байгаа юм шиг царай төдийлөн үр дүнд хүрэхгүй.
Мөнгө, төгрөгийн боломж тааруу гэж бүү шалтаглаарай. Дэлхийн жишиг бүү хэл өөрсдийн хэм хэмжээгээ мөрдөе гэсэн тун жаахан хүсэлт төдий асуудал шүү дээ. Дээрээс нь НӨТ-ийн татвараас чөлөөлсөн болохоор чинь санхүүгийн хувьд сайжруулах боломж бий.
Салбарын орлого жилд 253 ам.доллар, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлдэг гэсэн албаны таатай мэдээгээр гайхуулах нь жуулчдад ёстой падгүй. Тэдэнд сэтгэл ханамжийг өгч чадахгүй бол энэ бүгд замхран одох цаг энүүхэнд.
/Өнөөдөр 2005-02-28/