Тэр нэгэнд

Лаа шиг итгэл минь гэрэлтсээр шатаж дуусахад
Луужингүй далайчин шиг би зүг чиггүй хайгуулчин
Ор тас мартагдсан балгас шиг хуучин түүх болж
Орь ганцаар хэн нэгнийг хүлээсээр хоцорчээ
Ромьео Жулеттаг зүүдэндээ чамтай тоглож
Рашаан мөнхийн усыг шүлгээр би нэрж, өөрөө согтож
Том алаг нүд шиг чинь болор хундагаар
Тэр өчүүхэн төдий итгэлийн туяаг залгилмаар
Уусан даруйдаа тэгээд бүхнийг умартан агсамнаж
Уран үгийн санг хоосортол чамайг л ганцхан дуулмаар
Яасан ялдамхан сэтгэл вэ, би эр хүн мөн үүө
Яруухан эгшиг чамаас эгшиглэх нь чи ятга юм ууө
Алсын алсад надаас ангид нисэн оддоо эрх чөлөө минь
Амар шөнийн зүүдэнд хааяа хяруу болон унаж намайг жиндээ
Анхны хайр мөн эсэхийг нь ч мэдэхгүй тэр нэгэн минь ээ
1998 он Болодын Мөнхдөл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button