Фэнгшүйгийн С.Ганбаатар УИХ-ын даргын зөвлөх болжээ

Яагаад гэвэл сүүлийн хэдэн сар шилдэг лекторт тооцогдох болсон фэнгшүйгийн С.Ганбаатарыг спикер маань тун ойрынхоо зөвлөхөөр авчээ. Бүр нийгэм эдийн засгийн бодлогын зөвлөхөөрөө томилсон гэвэл үнэмших хэрэг гарах нь. С.Ганбаатар өчигдрөөс ажлаа хүлээж авсан гэнэ. Энэ албан тушаал эзэнгүй байсан гэнэ билээ. УИХ-ын даргын ажлын албаныхан түүний өрөө рүү гүйлдэн англи хэл яаж сурах вэ яаж баяжих вэ гээд зүгээр суулгахгүй байх вий гэж санаа зовж байгаа хүн ч олон бололтой.
Ч.САНАА
/2005.03.1, Ардын эрх /