Хонины арьс нөмөрсөн чоно хэмээх шинэ цагийн хуучин үлгэр.

Нэр нь HANRIM корпорац. Тус корпорацын ерөнхийлөгч нь дээр дурдсан солонгос эр. 2003 онд БНСУ-ын Шилдэг менежмент, шинийг санаачлагч бизнесмэнээр шалгарч, 2004 онд Орчин үеийн суут хүмүүсийн нэвтэрхий толь-д нэрээ бичүүлсэн алдартай бололтой. Түүнийг Жон Жи Мён гэдэг аж.
Юутай ч ийм нэг эрхэм Монголд хөрөнгө оруулж, салбараа нээсэн байна. Анхных нь барьцтай ажил гэвэл дархан цаазат Богд уулын Жаргалантын аманд барьж буй ИНЕГ-ын зочид буудлын долоон давхар барилга. Барилгын ажил бүрмөсөн дуусаагүй ч тэнд казино байгуулах санаа тэр солонгос эрийн толгойд эргэлдэж байгаа гэлцэх. Уг зочид буудлыг тойроод хоёр давхар хувийн сууц хориод бий. Олонхийг нь барьж дуусгажээ. Дотроо зургаа долоон өрөө, халуун усны болон ариун цэврийн өрөө тус бүр хоёртой. Халуун, хүйтэн ус, цахилгаан халаалт, вакуум цонх гээд орчин үеийн тансаг барилгад байх бүх юм тэнд бий. Нэг нь л гэхэд 50 гаруй сая төгрөгийн өртөгтэй гэх. Үүнийг Жон Жи Мён бариулж буй аж. Зарим эх сурвалжаас үзвэл нэр бүхий томчууд тэнд өөрийн байшингаа аль хэдийн сонгоод авчихжээ. Нэг сонинд бичсэнээс үзвэл Жон Жи Мён зарим томчуулд тэрхүү 50 саяын байшингаа газрын зөвшөөрөл олгосных нь шан болгон бэлэглэж, гарыг нь цайлгасан гэх.
Монгол Улсын төр, засаг гадаадын хөрөнгө оруулалтыг ихэд дэмжиж байгаа. Эрх зүйн орчноо боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдад аль болох таатай нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын зуун хувь хөрөнгө оруулалттай компани Монголд хөрөнгөө оруулбал эхний таван жил татвараас зуун хувь чөлөөлж, дараагийн таван жил 50 хувь хөнгөлөх заалт бий.
Монголд хууль ёсны дагуу хөрөнгөө оруулж буй хаанахын хэнийг ч бид ад шоо үзэх учиргүй. Гэхдээ бодууштай юм бас байна. HANRIM корпорац гэхэд л дээрх зочид буудлын барилгыг барих эрхийг ямар ч тендергүйгээр олоод авчихаж. ИНЕГ-ын удирдлага хууль дүрмээ мэдсээр байж юуны учир HANRIM-д ийн сүжирсэн юм бол.
Газрын албаныхан ч гэсэн дээ. Зайсангийн аманд байгаа улсын эмнэлгийг дархан газарт байж болохгүй гэж зай завсаргүй хөөж туудаг атлаа Жаргалантын аманд зочид буудал, хувийн орон сууц, аялал жуулчлалын бааз бүхий бүхэл бүтэн тогсон байгуулах зөвшөөрлийг тэр дор нь л олгочихсон байх юм.
Жон Жи Мён ноёнтон сүүлийн үед сонин хэвлэлд ярилцлага өгөх учирүй дуртай болж. Тэр болгондоо өөрийгөө магтаж, өнөө хэдэн монголчуудыг элдвээр муулах янзтай. Монгол Улс Ойрхи Дорнод биш, Хонины багтай чононууд Монголыг гэсэн сэтгэлийг минь хөргөж байна энэ тэр гэх мундаг агуулгатай цэцэг үгс түүний амнаас гарч байх жишээтэй. Өөрийх нь тухай ч биш, харин HANRIM корпорацын барьж буй дээрх зочид буудлын барилгын чанарын талаар бичсэн сэтгүүлчдийг хонины арьс нөмөрсөн чонотой зүйрлээд Өөрсдийн толгой руу буу онилж байгаатай агаар нэг юм гэжээ. Өөрөөр хэлбэл HANRIM-ийн талаар шүүмжлэлтэй зүйл бичихийг хясан боогдуулж, амаа татаарай гэж сүрдүүлж л дээ.
Жон Жи Мён ерөнхийлөгч Монголд даанч их элэгтэйгээ гайхуулах мөртөө ажлынх нь алдаа эндэгдлийг шударгаар хэлэхэд хэтэрхий их эмзэглэдэг нэгэн аж. Монголчууд шон босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэлцдэг. HANRIM-ийнхэн хазгай гишгээгүй бол цагааныг хар, үнэнийг худал болгох ёс зүй, шаардлага Монголын сэтгүүлчдэд огт байхгүй. HANRIM энхийн цагаан тагтаа биш гэдгийг гэрчлэх баримт бишгүй байгаа юм. Өнөөх дээдсийн булаацалдаад авч байгаа хоёр давхар хувийн орон сууцыг тэднийх монголын нэр бүхий зургаан компаниар бариулж байгаа. 50-иад сая төгрөгийн үнэ хүрч буй сууцыг 3,3 -хан сая төгрөгөөр бариулж байгаа гэсэн. Энэ бол БНСУ-ын дундаж ажилтны ганц сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө гэж барилгачид ярьж байна билээ. HANRIM-ийнхэн дээр дурдсан зургаан компанийнхантай тус бүрт нь гэрээ байгуулсан байна. Жишээ нь , Эрчим арт компанитай 2004 оны 5-р сарын 18-нд Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Энэ гэрээ ёсоор Эрчим арт таван барилга барих, нэг барилгыг 45 хоногт багтаан барьж дуусгахаар болжээ. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ HANRIM-ийнхэн биелүүлсэнгүй. Тухайлбал, суурийн өндөрлөлт, зургийн өөрчлөлт гаргах боллоо гэдэг шалгаанаар барилгачдыг 15 хоног ажилгүй суулгажээ. Тэр ч байтугай хайрга, цемент, ус дээврийн төмөр байхгүй гээд цөөнгүй хоног хийх ажилгүй сул зогссон байна. Үүнээс болоод 45 хоногт барьж дуусгах барилгын ажил сунжирсаар тав зургаан сарын нүүр үзэв. Түүнээс гадна Солонгос ноёдын зан авир, ааш араншин тун хэрцгий. Монголчуудыг элдвээр доромжилно, ажлын хөлс энэ тэрийг нь өгөхгүй луу унжих энүүхэнд. Энэхүү доромжлолыг тэсч чадаагүй зарим нь арга буюу ажлаа орхиход ч хүрч. Ар гэрээ тэжээх хэдэн төгрөг горьдсон монголчууд хэл ам татлалгүй шиг шүдээ зууж байгаад түүнийгээ авахыг бодно. Ингэхийн тулд ёстой л морь, нохой мэт зүтгэхээс аргагүй. Эрчим арт компани гэхэд л HANRIM-ээс барилгын ажил гүйцэтгэсний хөлс 5,8 сая төгрөгийн дутуугаа одоо хүртэл олж авч чадаагүй л байна. Бусад тав нь ч мөн л авлагатай гэнэ билээ. Мөнгөө олж авахын тулд тэд шүүхэд хандана гэж хэлж байв.
Жон Жи Мён Жаргалантын аманд бариулж буй зочид буудлын барилгаа шилдэг дизайнтай, орчин үеийн технологи, инженерийн нарийн зураг төслөөр мэргэжлийн өндөр төвшинд барьж буй гэж магтсан байна билээ. Яг нарийндаа тиймгүй аж. Уг барилга голоороо хөндий буюу цагариг хэлбэртэй. Тэрхүү цагаригийн голч хазайлттай буюу босоо тэнхлэгийн алдаа гаргасан гэж монгол барилгачид хэлж буй. Гаднах хоёр багана нь муруй. Энэ мэт гажиг нь энгийн нүдээр харахад ч андашгүй. Энэ бүхнээ нуун далдлахын тулд шил толиор өнгөлж, нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа гэж тэд ярьж байв. Уг нь барилгын хяналтын улсын байцаагч нэг нөхөр тэрхүү барилгад анхнаас нь хяналт тавьж байгаа ч солонгос бизнесмэний арганд автав уу, тэгсхийгээд чимээгүй өнгөрсөн гэлцэх.
Ер нь Жаргалантын ам тийм таатай газар биш гэнэ. Юуны түрүүнд тэр хавийн газрын хөрс цэвдэгтэй гэсэн судалгаа ч байдаг бололтой. Хэрвээ тэр үнэн бол тийм газар барилга барихдаа нэмэлт бэхэлгээ хийдэг журамтай аж. Гэтэл HANRIM-ийн бариулж буй барилгад тийм бэхэлгээ бий эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Тэнд усны нөөц, эх үүсвэр байхгүй. 300 м ухаж гүний худаг гаргасан ч ганц худгийн усаар бүхэл бүтэн тосгоныг хангана гэдэг амаргүй. Бүх байшинг цахилгаанаар дулаацуулна гэж байгаа. Уулын баруун хойшоо харсан ам учраас илүү хүйтэн, цас их унадаг. Тэгэхээр халаалт илүү сайн байхыг аяндаа шаардах нь зүй. Үүнд мэдээж чамгүй зардал гарч таарна. Хог хаягдлаа машинаар зөөгөөд хаядаг юм гэж бодоход бохир ус энэ тэрээ хааш нь яаж зайлуулах юм бол.
Үнэхээр Жон Жи Мён ерөнхийлөгч Монголд, монголчуудад тустай үйл бүтээж буй бол түүнийг зүйл бүрээр дэмжиж, алдаршуулах учиртай. Хэрвээ тийм биш бол хий хоосон магтаж, цаасан малгай өмсгөөд яах юм бэ. Чоно хонины баг өмслөө гээд хонь болохгүй, чоно хэвээрээ үлдэнэ гэж Жон Жи Мён ноёнтон бичсэн байна билээ. Ер нь монголчууд хонины арьс нөмөрсөн чонын талаар энэхүү солонгос эрхмээс дутуугүй мэддэг гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Юу гэвэл, энэ нь тэдний хувьд хуучин цагийн, сайн мэддэг үлгэр нь юм. Тэгэхээр солонгос бизнесмэний цэцэрхэж буй энэ үг бол шинэ цагийн хуучин үлгэр болж таарах нь ээ. Хэн нь чухам жинхэнэ хонь, эсвэл хонины багтай чоно болохыг цаг хугацаа, үйл явдал эрхбиш харуулах биз ээ.

Б. Жүгдэр.
2005.03.1, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button