Нарантуул-ын наймаачид сануулах талонтай боллоо

Энэ нь жолоочиин талонтаи эгээ адил аж. Өөрөөр хэлбэл, наимаачид түрээсиинхээ сунгалтыг дараа сарын 1-ний дотор хийхгүй бол, ойр орчиндоо хог хаягдал хаясан бол, стандартын лангуу тавиурыг эвдэж стандарт хэмжээ алдагдуулбал, байгууллагын эзэмшил талбайд зохион байгуулалтын ажил хийлгэхгүй эсэргүүцэл үзүүлбэл, чанаргүй бараа зарж хэрэглэгчдийг хохироовол талоныг нь цоолох гэнэ. Эдгээр зөрчлийг гурвантаа гаргах буюу талоноо гурван удаа цоолуулбал түрээсийн гэрээгээ цуцлуулж, Нарантуул-ыг үүрд мартах хэрэгтэй болж байгаа юм байх. Харин энэхүү талон нь наймаачдад төдийлөн таалагдахгүй байгаа аж. Учир нь тэд талбайн цэвэрлэгч гэж цалинтай хүн байхад бид яагаад хүмүүсийн тарьсан хогийг хамах ёстой гэж, хэрэв бидэнд тэдний явуулж буй үйл ажиллагаа таалагдахгүй бол санал сэтгэгдлээ хэлж яагаад болдоггүй билээ гэхчлэн дор бүрнээ таагүйхэн байгаа юм байна.
С.МАРАЛ
(өдрийн сонин 2005-03-02 055, 056)