Би хурууныхаа тасархайг прокурорт өгсөн

УИХ-ын сонгуулийн өмнөхөн сөхөгдсөн энэ асуудал нэлээд хүчээ авч байснаа сонгуулийн дараа тэгсхийгээд намжсан. Төд удалгүй долдугаар сарын 29-нд тэднийг С.Зоригийн хэрэгт холбогдолгүй боллоо гэж хууль хяналтынхан өмгөөлөгчөөр нь дамжуулж мэдэгдсэн гэх боловч өнөөг хүртэл гэр бүлийн хоёрыг ямар нэг тогтоолд гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй бапгааг тэд гайхаж сууна. Хэдийгээр С.Зоригийн хэрэгт холбогдолгүй болсон гэж ар гэрийнхэнд нь мэдэгдсэн ч учир битүүлгээр тэднийг цагдан хорьсоор саяхан өмгөөлөгчид нь хүсэлт гаргаж, удаа дараа хвөцөлдсөний эцэст батлан даалтад гаргажээ.
Мөрдөн дамжуулж хорьж эхэлсэн цагаас л СДалхсүрэнгийн бие муудсан бөгөөд хоёр уушиг нь устсан, элэг томорсон гэдэг оноштойгоор Халдварт ввчин судлалын тевийн Сүрьсэгийн тасагт хэвтээд хоёр хонож байна. Түүнийг эхнэр И.Даваа нь сахиж байв. Янз бүрийн шинжилгээ хийж эхэлжээ. Гэвч онош нь найдваргүй гэж гарсан бололтой.
Товлосон ёсоор өчигдөр С.Далхсүрэнгийн холбогдсон хэргийг шүүн хэлэлцэх анхан шатны шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүх дээр болох байсан ч, гуравдугаар сарын 17-ныг хүртэл хойшлуулжээ. Мэдээж, тэдэнтэй уулзах амар байгаагүй. Ялангуяа хэвтэж буй тасаг руу нь нэвтэрч С.Далхсүрэнтэй уулзах.
Тасагтаа гурвуулаа аж. Эхний өдрөө хонгилд өнгөрөөж өчигдрөөс тасагт шилжжээ. Тэрбээр маш ядруу харагдаж байсан төдийгүй их амьсгаадах юм. Дээр нь чих нь хатуу, уруул нь омголтож, ам нь байн баин хатахаас гадна үгээ зөвж, шивнэх шахуу ярих нь хэцүү. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа сонирхуулья.

-Бие тань ямаршуухан байна даа?
-Муу байна.

-Та ер нь шоронгоос гарснаасаа хойш эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн үү? Гараад хэр удаж байгаа юм бэ?
-Ганцхудгаас хоёрдугаар сарын 4-нд гарсан. Одоо хорин хэд л хонож байна. Анх л хэвтэж байгаа нь энэ.

-Эмч нар юу гэж оношилсон бэ?
-Аан гэснээ над руу гайхсан мэт ядруухан харахад нь эхнэр нь хажуугаас нь өвчний чинь тухай асууж байна гэж орчуулав. Тэгмэгц тэрээр) Уушгины сүрьсэ гэсэн. Хоёр талын уушиг устсан гэсэн. Элэг томорсон гэнэ.

-Таныг бараг хоёр жил хорьчихлоо. Сонгуулийн өмнөхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татсан. Үүн дээр та өөрийн бодлоо хэлээч?
-Хэрвээ МАХН сонгуульд дангаараа ялсан бол С.Зоригийн хэрэг дээр бид хоёрыг тэр чигээр нь яллаад шуудхан цаашнь харуулах байсан. (нэлээд амьсгаадав. Энэ үед эхнэр нь хажуугаас нь хоёр жил нэг сар 27 хоног хорьсон гэж тайлбарлав) Цагдаагийн ахмад цолтой хүн хүртэл надад сонгуулийн дараа хэлж байсан. Далхсүрээн, чи азтай хүүхэд юм аа гэж.

-Тэгвэл сонгуулийн дүн адил тэгш гарсанд та их баярласан байх нь ээ?
-Тиим. Их баяртай байгаа.

-Хэргийн ганц амьд гэрч Булгантай уулзаж нүүрэлдэх хүсэлтийг та нарыг тавьж байгаа гэж ар гэрийнхэн чинь хэлж байсан. Энэ хугацаанд та нарыг түүнтэй нүүрэлдүүлсэн үү?
-Нүүрэлдүүлээгүй. Хамгийн сүүлд сонгуулийн дараа таниулганд оруулаад, түүнийгээ компьютерт оруулаад харуулахад Булган намайг биш гэсэн байна лээ. Булганы мэдүүлгийг уншсан. Гарын үсэг зурсан. Албан ёсоор энэ хэрэгт хэрэгсэхгүй боллоо гэдгийг долдугаар сарын 29-нд хэлсэн байсан.

-Шоронгоос шоронд дамжуулж байхдаа танд С.Зоригийн амь насыг бурэлгэсэн хэргийг хүлээлгэх гэж янз бурээр дарамталж байв уу?
-Байнга. Тэр бол байнгын дагуул.

-Зодож нүдэж байсан уу?
-Зоддог байсан.

-Одоо та нарыг янз бүрийн ярилцлага битгий өгөөрэй гэж анхааруулсан тал байна уу. Цагдаа нар тиим үүрэг өгсөн гэж сонссон. Энэ үнэн үү?
-Бараг үнэн. Ер нь цагдаа нарын талаар ялангуяа Эрдэнэбаяр, Батсүх, Отгонжаргал нарын талаар янз бүрийн муу мэдээлэл өгөх юм бол эргээд бараг шоронд аваачиж хорих юм хэлж байна лээ.

-Батлан даалтад яаж гарав аа?
-Хоёр өмгөөлөгчийнхөө хөөцөлдсөний ачаар л гарлаа.
Эхлээд батлан даалтад гарахад гурван сая төгрөг тавь гэсэн. Тэгэхэд нь би Надад гурван сая байтугай, гучин мөнгө ч байхгүй. Юугаа тавих юм гээд байж байтал прокурор, шүугч хоёр манай өмгөөлөгч Энхтуяа, Цэвэлмаа нарын батлан даалтад ямар ч мөнгө төгрөггүйгээр гаргаж өгсөн. Түүнээс хойш гэрээс огт гараагүй. Эмнэлэгт хэвтье гэхээр бичиг баримт байдаггүй. Бүгд Отгонжаргалд (мөрдөн байцаагчаа хэлэв) байдаг. Түүнд хэлэхээр Бичиг баримтыг чинь өгчихсөөн. Над дээр юу ч байхгүй гээд өгдөггүй.

-Тэгээд яаж эмнэлгийн бараа харав?
-Манай эхнэр уйгагүй хөөцөлдөж байж, Отгонжаргалаас иргэний үнэмлэх хаана байгааг асууж, эрүүл мэндийн даатгалыг бөглүүлж байж л хэвтлээ дээ.

-Танд хэлэх гомдол санал юу байна вэ?
-Мөрдөн байцаагч Отгонжаргал, дэд хурандаа Батсүх, Эрдэнэбаяр нарт л гомдолтой байна даа. Ямар нэг байдлаар миний амь нас хохирох юм бол эднээс л амь насыг минь нэхээрэй гэж ар гэрийнхэндээ хэлье. (гээд нулимс унагатал эхнэр нь хажуугаас нь Битгий уйл. Чи тайван байх хэрэгтэй шүү дээ гэж ятгалаа) Намайг гарч ирснээс хойш цагдаагийнхан байнга дагаж байгаа. Даваагийнхаа аав ээжид цагаан сараар очиж золгоход өчнөөн юм болж байгаа юм. Өдөржин шөнөжин дагаад л.

-Хөдөө хотын ХААН банкийг ухсан хулгайн хэрэгт таныг буруутай гэж үздэг юм билээ. Үүнд өөрийгөө гэм буруутай гэж бодож байна уу?
-Тэр ХААН банкны асуудлын тухайд ганц хоёр үйлдэлд өөрийгөө гэм буруутай гэдгийг анхнаасаа баригдсан өдрөөсөө л хүлээсэн шүү дээ. Гэтэл эд нар дээр нь баахан юм нэмээд. Тэдний хэлж байгаагаар бол би чинь баруун аймгуудын банкнуудыг буутай юм уу, морьтой давхиж очоод л тонож дээрэмдээд байсан бололтой. Тэгэхэд тэнд нь манаач байдаггүй, суман дээр нь хүн амьтан байдаггүй ямар ч амгалан газар юм бэ. Тиим л юм ярих юм. Би ч учрыг нь олохгүй л байгаа юм. (амьсгаадав)

-Шүүх хурал хойшиллоо. Та гуравдугаар сарын 17-нд гарчих болов уу?
-Гарахгүй байх аа. Биеийн байдал аягүй муу байгаа. Үргэлжлүүлж эмчилгээ хийлгэнэ.

-Та өөрийг чинь Зоригийн хэрэгт сэжиглэх юмаа гэж бодож байв уу?
-Эхлээд очиход л шууд Зоригийн хэрэг дээр гээд өрөөндөө оруулаад нүцгэн биеийн үзлэг хийгээд шалдан зогсоож байгаад дөрвөн талаас зураг аваад л эхэлсэн юм. Тэгэхэд л би ойлгосон.

-Өөрийг тань аль аль шоронгоор дамжуулчихваа?
-Эхлээд Төв аймагт аваачсан. Тэнд долоон сар гаруй хоригдоод л улсын баярын дараа Ганцхудагт хоригдоод тэндээсээ арваннэгдүгээр сард Дорноговь аймагт шилжүүлсэн. Тэгэхдээ бүрэн зэвсэглэсэн харуултай, дээр нь мөрдөнгийн харуултай, камерт ганцаараа. (дахиад амарч цай балгав) Эндээс вагоноор явахдаа зүв зүгээр явж очоод л аймгийн сэргийлэхийн жижүүрийн өрөөнд оронгуут гарт гав, хөлд дөнгө хийгээд л их сүртэйгээр тэнд сууж байсан нарны хүмүүст эвгүй ойлголт өгөхөөр байдалтай л авч явж хорьсон л доо. Түүнээс эхлээд л сэтгэл зүйн дарамтад хийж байна даа гэж бодсон. Тэнд ер иь байнга сэтгэл зүйн дарамтад байлгасан. (дахин цай оочиж уруулаа дэвтээгээд) Мэн Батсүх дэд хурандаа гарыг минь ард гавлачихаад намайг хэвтэж байтал Босоод ир чи гэсэн. Би тэгэхэд нь Би босч чадахгүй ээ. Миний тархины даралт эхэлчихээд бие муу байна гэхэд минь Чи муу хэгжүүн хулгайч гээд өөрөө босч ирээд намайг татаж бос-гоод шанаа руу 3-4 цохисноо цохиж унагаад дээрээс дэвсэж байсан. Ард хүлээтэй гарыг минь өчөөд л, дахиж босгож ирээд зодож байсан.

-Тэгж байхдаа юу гэх юм. Хэргээ хүлээ. Зоригийн алснаа хүлээ л гэх үү?
-Ер нь бол тиим юм ярихгүй. Гэхдээ цаад утга агуулгаараа яг тиймэрхүү маягтай дарамтална. Юу гэж зодож байгаа нь бүү мэд. Тэр бүү хэл, Батсүх дэд хурандаа Чи бид хоёрын үхэл нэг л шороон дор шүү гэж байсан. Ер нь янз бүрээр дарамталдаг. Манай том охин дагавар л даа. Тэр охиноос минь гарсан манай нэг ач охин байдаг юм. Тэгэхэд Тэр хүүхэд нь чинийх гэдэг нь батлагдсан. Чи дагавар охинтойгоо явалдаж хүүхэд төрүүлээд гэр бүлийн харьцаа тогтоосон байсан гэж намайг доромжилсон. (уйлав) Мөн эхнэр Давааг маань Дарханы мөрдөнд өнгөрсөн. Гэхдээ бүх хэргээ хүлээсэн. Үнэхээр өнгөрчихсөн гэж үү гэхэд минь Үнээн гэж байсан. Чамд их хэмжээний мөнгө байх ёстой. Түүнийгээ гаргаж өг гэсэн. Тэгэхэд нь би Богд уулын нэгэн суганд том модны дор булаатай байгаа. Та нар өөрсдөө олоод аваарай гэж хэгжүүрхэж хэлсэн юм.

-Төв аймгийн мөрдөнд хэдийд нь шилжүулсэн юм бэ?
-Наймдугаар сарын 5-нд тэнд очсон. Тэгээд Барамсай прокурорт 2-3 удаа өргөдөл бичсэн. Камертаа жаахан зөрчил гаргаад 14 хоногийн сахилгад суугаад дуусч байтал мөрдөн байцаагч Отгонжаргал ирээд Хөл, гарынх нь дөнгө, гавыг ав гээд авахуулсан. Тэгээд хавтаст хэрэгтэйгээ танилцаад хүүхэдтэйгээ уулз гэсэн. Цонхоор хартал манай банди хоёр дүүтэй ирчихсэн зогсч байсан. Тэгэхэд нь би ямар ч байсан хүүтэйгээ уулзах нь гэж бодсон юм. (хэсэг амсхийв) Ер нь би хавтаст хэрэгтэй танилц даггүй байхгүй юу. Гэтэл хүүгээр минь хуурч намайг хавтаст хэрэгтэй танилцуулж гарын үсэг зуруулчихаад дараа нь За одоо эргэлтийнхэнтэйгээ уулзая гэтэл Юу ч гэсэн Батбаатар ахмадтай уулзаад асуугаадахья гэж орсноо Зөвшөөрөхгүй байна гээд гараад ирсэн. Тэгэхэд нь би ороодохьё гээд ортол Батбаатар ахмад Чамтай өнөөдөр хэнийг ч уулзуулахгүй гээд гаргасан. Ингэж хүүхдээр минь хүртэл далимдуулж байсан. Отгонжаргал тиим л зальтай хүн.

-Сонгуулийн дараа та хоёрыг С.Зоригийн хэрэгт холбогдолгүй боллоо гэдгийг хэзээ нь хэлсэн бэ?
-Өмгөөлөгчөөр дамжуулж тэгж хэлсэн гэх аман яриа л байдаг болохоос албан ёсны бичиг баримтан дээр гарын үсэг зуруулсан юм одоог хүртэл байхгүй шүү дээ. Тэгэхээр эд нар яаж ч магадгүй. Биднээс өө л хараад байгаа байхгүй юу. Батлан даалтад гаргачихаад ч гэсэн хэн нэгэн эрүүгийнхэнтэй уулзах вий гэж байнга цагдаж байгаа. Үгүй бол нэг хүн дагана, үгүй бол хоёр хүн дагана. Байнга тиим байгаа. Тэр байтугай, Отгонжаргал Чи шүүх дээр бүртгүүлчихээд цагдаа дээр ирж надад бүртгүүлж бай гэж байсан. (ханиалгав)

-Та нэгэнт хэргээ хүлээчихсэн байдаг. Дээр нь Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдолгүй болчихлоо гэсэн атлаа үргэлжлүүлэн хориод байсны учир шалтгаан нь юу юм бол?
-Мэдэхгүй. Түүнийг ёстой мэдэхгүй.

-Хоригдож байх хугацаандаа Ганцхудагт байхдаа эмнэлэгт хэвтэж байсан уу?
-Мухар олгой авахуулах гэж хэвтсэн. Өмнө нь нэг хэвтсэн. Би чинь Төв аймгийн мөрдөнд байхдаа хуруугаа тас хазсан ш дээ. (баруун гарын-хаа чигчий хурууг надад үзүүлэв. Чигчий хурууныхаа эхний үеийн доогуур тас хазсан нь арьс нь битүүрч хумин эдгэж байгаа ч яс нь илт мэдэгдэхүйц ёрдойж харагдав)

-Яагаад гэнэт өөрийнхөө хурууг тас хазахад хүрсэн юм бэ?
-Улсын Дээд шүүх болон Улсын прокурорт өргөдөл бичсэн байсан. Тэд нарыгаа явуулах гэж тэгсэн юм. Миний бичсэн өргөдлийг шууд хогийн саван хийчихдэг байсан л даа. Тэнд миний бүх эрх чөлөөг хаачихаад гаднаас хэнтэй ч уулзуулдаггүй, ямар ч хэл ам авалцуулдаггүй байсан. Тэгээд би хурууныхаа тасархайг Барамсай прокурорт өргөдлийнхөө хамт өгчихсөн. Гялгар уутанд хийгээд.

-Тэгэхээр юу гэж байх юм бэ?
-Барамсай прокурор хуруугаа ав. Харлаа гэсэн. Тэгээд хоёр гурав хоногийн дараа Ганцхудагт аваачсан. Тэгэхэд миний хуруу эрхий хуруунаас бүдүүн болоод хавдчихсан, идээлчихсэн байсан. Тэгж эмнэлэгт хэвтсэн юм.

-Уучлаарай! Таны дээд талын үүдэн шүд хиймэл юм аа даа. Тэгэхээр яаж хуруугаа тас хазаж чаддаг байна аа?
-Тиим. (гэснээ хиймэл үүдэн шүднийхээ хажуу талын төмөр бүрээстэй хоёр шүдийг зааж үүнтэй хавсарч байгаад шүднийхээ төмрөөр хазсан юм гэв. Үнэхээр бүрээстэй нэг шүднийх нь төмөр ирлэсэн мэт ил гарчихсан харагдана)

-Энэ асуудлаараа Хүний эрхийн комисст хандсан уу? Ер нь энэ хугацаанд тэндээс тантай хүн ирж уулзаж байв уу?
-Үгүй. Хэн ч ирж уулзаж байгаагүй. Би харин тэнд хандаж өргөдөл бичиж байсан. Миний энд тэнд хандаж бичсэн өргөдөл гомдол овоорчихсон байгаа. Сүүлдээ нэг өргөдлийг арав, мянга бичээд яах юм бэ гээд больсон.

-Шүүх хуралд хэр найдаж байна даа?
-Шүүх хурал үнэн зөвөөр шийднэ гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Шударга шүүх үнэн мөнийг ялгаж салгаад өгнө биз. Бурууг нь буруугаар нь, зөвийг нь зөвөөр нь ялгаад өгнө гэж итгэлтэй байгаа. Шүүхийн шийдвэрийг хүлээж чадна гэдэгтээ өөртөө ч итгэлтэй байна.
Түүнийг чилээн байж ийн ярилцлаа. Анх хоригдохдоо 68 кг жинтэй байсан гэх энэ эр одоо лав 50 кг жин дарамгүй давжаа харагдана. Түүнтэй амьдралаа холбосон И. Даваа бүсгүй Ганцхудагт 48 хоног өлсгөлөн зарлаж байж, нөхрөөсөө арай өмнө буюу нэгдүгээр сарын 27-нд батлан даалтад гарчээ.

Н.САРАНЧИМЭГ
(өдрийн сонин 2005-03-02 055, 056)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button