Иргэний хөдөлгөөнийхөн хууль зөрчсөн үү?

Утга нь Иргэний хөдөлгөөнийхөн Эрх чөлөө-ний талбайд цуглаан хийх зөвшөөрөл өгөөгүй гэдгээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбатыг шүүхэд өгсөн байна. Гэтэл Иргэний хөдөлгөөниихнии дээрх нэхэмжлэлииг авч хэлэлцсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх эсрэгээр Засаг дарга Д.Очирбатыг бус Иргэний хөдөлгөөнийхнийг өөрсдийг нь жагсаал цуглаан хийх журмыг зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж хөдөлгөөниихнии нэхэмжлэлииг хэрэгсэхгүй болгожээ. Ямар учраас тэр вэ? Энэ талаар бид Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий дэд тэргүүн О.Магнайгаас өчигдөр тодрууллаа.
-Та нарын гаргасан нэхэмжлэлииг шүүх яагаад хэрэгсэхгүй болгов?
-Анх бид өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд Эрх чөлөө-ний талбайд цуглаан хийхээр Засаг дарга Д.Очирбатад хандан хүсэхэд тэрээр цагаан сарын цагаан идээний худалдаа давхацсан гэсэн шалтгаанаар зөвшөөрөл өгөхөөс татгалзсан юм. Дээрх хариугаа Д.Очирбат дарга бидэнд нэгдүгээр сарын 27-ны өдөр өгсөн юм. Гэтэл бид дүүргийн Тамгын газрын бичиг баримтыг нь хөөгөөд үзэх нь ээ цагаан идээний зах ажиллуулах Засаг даргын шийдвэр хоёрдугаар сарын 1-ний өдөр гарсан байсан. Засаг дарга ингэж хулхидсан байгаа юм.
Шүүх бол Засаг даргын дээрх шийдвэрийг жагсаал цуглаан хийлгэхгүй байх шалтгаан биш байна гэсэн шүү дээ. Шүүх биднийг ганцхан зүйл дээр буруутгасан нь бид шүүхэд гаргасан нэхэмжлэлээ ажлын гурван хоногт багтааж чадалгүй хугацаа алдсан явдал байгаа юм. Ийм л юм болсон.
-Тэгвэл та бүхнийг хууль зөрчсөн хэмээн өчигдрийн бараг бүх сонинд гарсан мэдээлэл ямар учиртай болж таарч байна вэ? Ташаа мэдээлэл гэж үзэж болох уу?
-Ямар ч байсаң бид хууль зөрчөөгүй. Энэ бол эндүү мэдээлэл. Тэр дундаа Нийслэлийн олон нийттэй харилцах албанаас хэмээн өмнө нь сонсож байгаагүй газраас мэдээлж байна гэсэн нь сонин байна. Уг нь шүүхээс гарч байгаа мэдээллийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн газраас гэж гаргамаар юм. Тэгээд ч энэ мэдээллийг гаргах гэж буй талаар эхлээд бидэнд хандан хэлнэ дээ. Гэтэл бүх хэвлэлээр гарсан нь нэг талын эрх ашгийн үүднээс, нэг эзний захиалгаар хийгдсэн үйлдэл гэж ойлгож болохоор байна. Бид үүнийг эсэргүүцэж байгаа.
-Нэгэнт уулзаж байгаагийнх, та нарыг тэмцлээ зогсоовол 100 мянган ам.доллар өгье гэсэн хүн гарч ирсэн талаар сонирхож байна. Энэ хүнийг та нар хэзээ ил гаргаж зарлах вэ?
-Яг зогсоо гэсэн нь юу ч юм. Саармагжуулаач, та нар амжилтад хүрч чадахгүй гэж төр, заегийн өндөр албан тушаалтан нэг хүн манай тэргүүн Ж.Батзандан руу утасдсаныг бид диктофонд бичиж авсан. Бид энэ талаар цагдаагийн байгууллагадхандаад байгаа. Үүний дараа зарлана.
Тодруулга Эх орон-Иргэний хөдөлгөөн-өөс парламентад суудалтай таван намын төлөөлөл болох АН-ын М.Энхсайхан, БНН-ын Б.Жаргалсайхан, ИЗН-ын С.Оюун, Эх орон намын Б.Эрдэнэбат, МАХН-ын Д.Идэвхтэн нарт хандан уулзах хүсэлт тавьсан байна. Үүнээс одоогоор АН-ын төлөөлөл болох УИХ-ын гишүүн М.Энхсайхан тэднийг хүлээн авч уулзахаар болжээ. Иргэний хөдөлгөөнийхэн дээрх хүмүүстэй уулзахдаа анх тавьж байсан иргэдийн жагсаж цуглах болон өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болгох эрх зүйг бүрдүүлэх зэрэг шаардлагаа гардуулах аж. Улмаар дээрх асуудлыг дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганд оруулж хэлэлцэхийг хүсэх аж. Энэ бүхнийхээ хариуг тэд төрийн түшээдээс тавдугаар сарын 13-н хүртэл хүлээгээд эс биелэгдвэл Сүхбаатарын тайлбайд ээлжит жагсаал цуглаанаа хийхээр төлөвлөж байна.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-03-02 055, 056)