Ардчилал эрх чөлөөний үзлийн гол тээгч нь соёл мөн

Эзэнт гүрнүүд оршин тогтнож байсан өөрийн арга барил, онцлог шинжтэй байсан аж. Ромын эзэнт гүрэнд иргэншлийн төвлөрөл нь татах цэг болж байсан бол, Хятадын Мин улсын оршин тогтнох гол механизм нь төрийн хүнд суртал байв. Харин Монголын их эзэнт гүрний оршин тогтнох гол механизм нь дасан зохицол байсан тухай профессор Бжэжински гярхай ажиглан дүгнэжээ.
Монголын эзэнт гүрнээс хавьгүй өмнө Төв Азид бүс нутгийн шинжтэй олон гүрэн оршин тогтнож байлаа. Алтай угсааны нүүдэлчин хүмүүсийн байгуулж байсан энэ олон улс гүрний нийтлэг шинж нь өөрснөө иргэншилгүй барбариан боловч аль ч иргэншлийг хүлээн зөвшөөрдөг, иргэншлүүдийг нэг талаас дээрэмдэн талж амьдрах боловч нөгөө талаас нь авч үзвэл иргэншлийг нь бэхжүүлж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг байжээ.
МЭӨ II зуунд тогтож байсан Хүннү империэс эхлээд XҮI зуунд Хятадыг эзэлж Чин династииг үүсгэсэн манж нар хүртэл олон гүрэн Хятад, Энэтхэг, Перс, лалын болон Христосын иргэншилт улс орныг эзлэх, халдах, вассаль болгох зэргээр харьцаж байсан авч бараг бүгдээрээ өндөр иргэншилд уусан алга болжээ. Өнөөгийн Түрэг, Азэрбаджан, зарим судлаачдын хэлж байгаагаар Унгар зэрэг улс нь анх Төв Азиас нүүн очиж. очсон газрынхаа иргэншилд уусахын зэрэгцээ угсаатны онцлогоо авч үлдсэн ажгуу.
XIII зууны Монголын эзэнт гүрэн тэр үед мэдэгдэж байсан дэлхийн ихэнхи газар нутгийг эзэлсэн боловч тун удалгүй эзэлсэн гүрэн бүрийнхээ иргэншил, соёл шашныг хөхиүлэгч хөгжүүлэгч болжээ. Тэд өөрсдийн соёл, шашин, амьдрах аргаа голж дорд үздэгтээ тэгдэг хэрэг биш, бусдын соёл шашныг өөрийнхтэйгөө сөргүүлж тавихын оронд харин ч дасан зохицож хүлээн зөвшөөрдөгтөө хамаг учир байв. Монголчууд өөрийн унаган бөө шашинтай боловч IX зууны үед манихаизм, XI зуунд нэсторын христос шашныг амжилттай өөриймшүүлэн шүтэж байв. XIII зуунд эзэнт гүрний нийслэл Хархорум нь муслим, христос, күнз, дао, буддын зэрэг шашин бүрийн холилдон суусан, өөрсдийн сүм хийдийг байгуулж харилцан мэтгэлцсэн газар байжээ. Дундат зууны тэр үед ийм байдал хэний ч санаанд багтахгүй явдал байсан ба тэр үед эзэнт гүрэнд амьдарч байгаад ирсэн Марко Полог үзэж харсан бүхнээ ярихад муслим болон Христосын шашныхан зэрэгцэж сүм бариад харилцан ном хаялцдаг тухай ярианд нь хэн ч итгээгүй учир Магсо Millionere буюу Цалан худалч Марко гэсэн хоч авч байжээ.
Буддын шашны нэгэн урсгал болох Төвдийн шарын шашин Монголд хожим XҮI зууны үед орж ирсэн юм. Хантингтоны ажигласнаар өнөөгийн ертөнцөд буддизм нь өөрийн татах хүчний төв үгүй учир тусгайлан иргэншилд тооцох аргагүй шүтлэг, соёл ажгуу. Үүнээс гадна буддизм нь дотроо эрс ялгаа бүхий олон урсгалд хуваагдсан ба Төвдийн шашныг зөвхөн Монгол, Төвдөд шүтдэг. Өнгөрсөн 400 жилд монголчууд төвдийн шашныг өөриймшүүлсэн төдийгүй Төвд, Энэтхэгийн соёлыг бүрнээ хүлээн авч түүнд зохицеон байна.
Нүүдэлчид болон хята дуудын харилцаа бусад үндэстэнтэй харьцуула-хад нэлээд өвөрмөц байлаа. Нүүдэлчид өөрсдийн түүхэн туршлагаас Хятадын өндөр соёл иргэншилд амар уусаж байгаагаа ажиглажээ. Иймээс хятадын соёлын хэрэглэгч байхаас нөлөөнд нь орохоос ямагт зайлехийж байв. Хятадын хөрш бараг бүх орнууд күнз, даогийн шашинд орж ханз бичгээс эхлээд олон соёлыг нь өөриймшүүлж байсан. Харин монголчууд шашнаа алс өөр газраас авч, бичгээ согд уйгараас зээлдэж байв. Энэ бол үе уламжлан тогтеон үндэсний үндсэн шинжээ хадгалах гэсэн зөн совин юм. Хэдийгээр хятадууд нүүдэлчдийг бүдүүлэг хэмээн басамжилдаг авч хариуд нь нүүдэлчид тэднийг соёлтой хэмээн биширч байсангүй, харин ч суурьшмал амьдралыг нь мөн л бүдүүлэг доройд тооцон басамжилдаг байжээ. Энэ тухай Америкийн алдарт синологич Овэн Латимор тодорхой ажиглалт хийн дүгнэж бичсэн байдаг.
XX зууны эхээр Монгол нь марксизмыг төрийн суртал болгосон дэлхийн хоёр дахь орон боллоо. 70 гаруй жил буюу хүний гурван үе марксист үзэл баримжаагаар явсан монголчууд орчинтойгоо дасан зохицох нүүдэлчний чадвараараа марксизмыг итгэл үнэмшлээ болгосон юм.
Гэхдээ Орос, Зөвлөлтийн нөлөөгөөр Азийн орнууд до-тор Өрнийн соёлыг хамгийн ихээр тээгч нь болжээ. 1930-аад оны үед хүн амын 80 хувь нь нүүдэлчид байсан бол 2000 он гэхэд нүүдэлчдийн хүн амд эзлэх хувь 18 болсон байна. Гурван үе өнгөрөхөд Төвдийн буддизмын нөлөө бараг үгүй болсон. 1930-аад оны үед хүн амын 30 хувь нь төвд хэлээр ойлгодог, уншдаг байсан бол 1990 он гэхэд хүн амын 70 хувь нь орос хэлээр ойлгодог болжээ. Азийн күнзийн хүмүүжилтэй хятад, солонгос, япон, вьетнам зэрэг ард түмэнтэй харьцуулахад нүүдэлчид нь илүү индвид сэтгэлгээтэй, биенээсээ бага хамаарсан социаль ахуйтай юм. Иймээс Оросоор дамжсан өрнийн индвид сэтгэлгээ, түүнтэй холбогдсон соёлыг илүү амар тусган авчээ.
Дэлхийн II дайнаас хойш Монгол улс ЗХУ болон Зүүн Европын орнуудад 50 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэжээ. Үүний 18 мянга нь Их дээд сургуулиудад сурч тегссөн юм. Газар дээр нь соёл сураад ирсэн эдгээр хүмүүс үндсэндээ Монгол орны нүүр царайг өөрчилж, иргэншүүлсэн билээ. 1990 он гэхэд тухайлбал насанд хүрсэн иргэдийн хоёр хувь нь герман хэлээр ойлгодог байсан нь хуучин Зүүн Германд мэргэжилтэн олноор бэлддэг байсны үр дүн юм. Польш, унгар, болгар, чех, румын хэлээр ярьдаг хүмүүсийн хувь процентаар үзвэл аль орны иргэд түрүүлэх вэ гэхэд Монгол орж магадгүй л юм. Коммунизмаас хойш ч гэсэн Польш, Чех, Унгарт туе бүрт нь мянга орчим монгол иргэд хуучин холбоогоо ашиглан бизнес хийж байгаа гэсэн тооцоо бий. хоёр сая хүнтэй Монголын хувьд энэ нь асар их тоо билээ.
Коммунизм задран унасны дараа 40 орчим орон төвлөрсөн төлөвлөгөөнөөс чөлөөт зах зээл рүү, дарангуйллын тогтцоос ардчилал руу шилжилт хийж байна. Энэ нь өөртөө технологи, соёлын их шилжилтийг агуулж байгаа юм. Өнөөдөр эдгээр орнууд дотор эдийн засгийн ч, улс төр нийгмийн ч давхар шилжил тийг амжилттай гүйцэтгэж яваа Монгол оронд ардчилсан тогтоц нэгэнт эргэлт буцалтгүй үйл явдал болжээ. Монголын өнөөгийн нөхцлийг ялангуяа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан аль ч оронтой харьцуулахад хавьгүй дээд тевшинд хүрсэн нь харагддаг. Монголыг шинээр ардчилал тогтоосон орнуудын үлгэр жишээ болгох талаар ч ярьдаг.
Өнгөрсөн 10 гаруй жилд монголчууд улам өрнөджиж, америкжих хандлага ажиглагдаж байна. Өрнөдийн, ялангуяа Америкийн соёлын нөлөө илт мэдрэгдэх болжээ. Ар-ваадхан жилийн өмнө хүн амын дотор англи хэл мэдэх явдал бараг үгуй шахам байсан нь капитализмын нөлөөнөөс сэргийлж коммунистууд англи хэлийг төдийлөн сайшаадаггуй байсантай холбоотой. Гэтэл өдгөө англиар ойлгодог хүмүүсийн тоог хувилж авч үзвэл тухайлбал Япон, Солонгос зэрэг Америкийн нөлөөнд удсан орнуудынхаас хавьгүй дээр үзүүлэлттэй болжээ.
Коммунизмын задралын дараахан олон оронд туе орноос Өрнөд рүү, ялангуяа АНУ-д цагаачилсан иргэд нь эргэж ирэн шилжилтэнд нь асар их туе болсон билээ. Төрийн удирдах албыг авах, сон-гуульд оролцох, зөвлөгчөөр ажиллах, хөрөнгө оруулах, хуучин хамаатан садандаа туслах зэргээр тэдний оруулсан хувь нэмэр асар их юм. Харин аль эрт 20-иод оны үед ертөнцөөс тусгаарлагдсан, Дэлхийн II дайнд бараг оролцоогүй, хаалттай хоёр аварга гүрний дунд оршиж байсан Монголоос Өрнөдөд болон АНУ-д цагаачлан гарсан хүн бараг л огт байхгүй байлаа. Гэтэл одоо зөвхөн АНУ-д гэхэд таван мянга орчим монголчууд сурч ажиллаж байгаа ба үүнээс нэлээд нь цагаачлалын эрх авчээ.
Монгол улс хойшид Төв Ази болон Зүүн Хойд Азийн бүсэд ардчиллын үлгэр жишээ болж чадах уу? Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлсэн, ардчилсан төртэй, чөлөөт зах зээлийн тогтоцтой нээлттэй нийгэм бүхий Монгол орон энэ бүс нутагт сайн үлгэр дуурайлал болж чадна. Эдгээрийг багтаасан Өрнийн үнэ лэмж нь зөвхөн соёлоор дамжин иргэдийн итгэл үнэмшил болсон цагт бүрэн утгаараа хэрэгжих юм. Өнөөдөр Сэргэн мандлаас эхтэй Өрнийн иргэншил дэлхийг хамарсан универсал шинжтэй болж байна. Гэхдээ энд технологи тал нь давамгайлаад, соёл тал нь хоцорч буй тул нийтлэг амжилт үзүүлж чадахгүй байна. Өрнийн иргэншил Европ Америкаас халин Ази, Африк, Муслим ертөнц, Хятад, Энэтхэгт нэвтэрч эхэлснээс хойш 100 жил, магадгүй 50 жил л болж байна. Богино хугацаанд гол нь тех-нологиор дамжин нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэлэмж бо-лох замд их амжилт олж буй боловч соёлоор хөлөглөөгүй учир иргэншил хоорондын мөргөлдөөн зөрчил нөгөө талаас хурцдажэхэлж байгаа юм. 1948 оны НҮБ-ийн хүний эрхийн тунхаглал манай гариг дээр төгү хэрэгжихэд бас нэлээд хугацаа орох болов уу.
Монгол улс Өрнийн иргэншил, итгэл үнэмшил, ардчилал хэрэгжсэн үлгэр жишээ орон болоход ямар ашигтай вэ?
1.Монгол бол коммунизмаас капитализм руу, дарангуйллаас ардчилал руу шилжиж буй орон. Үүнээс гадна уламж-лалаараа Өрнийн иргэншилд хамаэрдаггүй Төв Азийн орон. Түүхэн утгаар нь авч үзэх юм бол Төв Азид асар их нөлөө үзүүлж байсан газар. Иймээс соёлоор дамжуулан чөлөөт нээлттэй нийгмийн итгэл үнэм-шилт үлгэр жишээ болбол их тод томруун харагдах болно.
2.Монгол нь шинээр тугаар тогтносон Төв Азийн ард түмнүүдэд сайн үлгэр жишээ болно. Эдгээр орнуудын түрэг угсааны олон ард түмэн монголчуудтай уг сурвалж нэгээс гадна түүхэн замнал нь ижил төстэй байсан юм. XX зууны турш ч хамтдаа социализм байгуулж байезн билээ. Коммунизмаас хойш нэг дарангуйллыг нөгөөгөөр сольсон эдгээр орны олон иргэдийн хувьд монголчуудын чөлөөт байдал, нийгэм нь нээлттэй, хүмүүс нь эрх чөлөөтэй байгаа нь зорих тэмүүллийн үлгэр болдог юм.
3. Монгол нь ялангуяа Хойд Солонгосын хувьд том үлгэр жишээ болох бизээ. Солонгосын дэглэм цаашид удаан тогтох бололцоогүй. Гэвч дэглэмийн маргаашнаас хоёр Солонгос нэгдэх бүр ч бололцоогүй. Өнгөрсөн 60 жилиин хугацаанд нэг үндэстэн энэ хоёр ард түмний хооронд технологийн төдийгүй соёлын дэндүү том зөрөө гарчээ. Хоёр Солонгос нэгдэхийн тулд дор хаяхад хүний нэг уе өнгөрөөхөөс өөр аргагүй. Эгшин зуурын нэгдлийг Өмнөд Солонгосын эдийн засаг ч нийгэм ч даахгүй. Хойд Солонгос дарангуйлал унасны дараа хүссэн ч хүсээгүйч шилжилтийн хүнд хэцүү урт замыг туулж таарна. Эдний шилжилтэд нийгмийн ижил төстэй системд урт хугацаанд зэрэг оршиж байсан, шилжилтийн 10 гаруй жилиин туршлагатай Монгол сайн үлгэр жишээ болно. Хэрэв ажигласан бол Азийн олон хөрш зэргэлдээ ард түмэн бие биендээ нэлээд антипатитай. Харин солонгос, монголчууд өвөрмөц түүхэн симпатитаи ард түмэн билээ.
4.Монголыг үлгэр жишээ болгоход харьцангуй өртөг бага орно. Ердөө хоёр сая гаруйхан хүн амтай энэ орны ядуухан төсвийн 20 хувь нь боловеролд, 10 хувь нь эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг. Хэдэн арван жилиин өмнө бүх нийтээр бичиг үсэгтэй болсон. 10 мянган хүнд ноогдох оюутан, эрдэмтэн, эмчийн тоогоор хөгжингүй орнуудын хэмжээнд байгаа. Дундаж наслалт 67. Иймээс нийгмийг соёлжуулж иргэншүүлэх суурь зардлын хэрэгцээ бараг үгүй. Харин нийгмийн салбарын үйлчилгээний чанар, оюутан, мэргэжилтний төвшин маш муу. Гэхдээ өнгөрсөн 10 жилд мэргэжилтнийг Өрнөдөд давтан сургах ажиллагаа нэн эрчимтэй өрнөсөн. Төрийн яам, агентлагуудын ихэнх мэргэжилтнийг Өрнөдийн дахин сургалтад богино хугацаанд хамруулж чадсан нь овор хэм-жээ багатайгаар тайлбарлагдана. Хятад, Орос мэтийн том орон байтугай дунд хэрййн оронд ийм түргэн шинэчлэл хийх бодит бололцоо үгүй юм.
Тэгвэл Монголыг үлгэр жишээ болгоход ямар саад байна вэ?
1.Юун түрүүн ядуу байдал хамгийн муу үлгэр жишээ болж байна. Нэг хүнд ноогдох ДНБ дөнгөж 400 гаруй доллар байна. Ардчилал, зах зээл, нээлттэй нийгэмд байснаар нийгмийн баялаг нэмэгдэхгүй юм бол ерөөс энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ гэсэн гутрангуй үзэл нийгэмд газар авах хандлагатай. Ядуурал нь араасаа гэмт хэрэг, хээл хахууль дагуулдаг учир хүний эрхийг тэгтэл нь дээдлэх хэрэггүй юм гэсэн ойлголтыг ч буй болгодог. Чухам ядуу байдал Эрих Фроммын нэрлэсэн эрх чөлөөнөөс дайжихуйн сурвалж болж байна.
2.Боловсон хүчний дорой түвшин. Хэдийгээр тоон үзүүлэлтээр АНУ-аас дутахгүй боловч социализмын үед бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн чанар их муугаас гадна тогтцын энэ инерци цааш үргэлжилсээр байна.
Монгол-АНУ хоёр дипломат харилцаа тогтоогоод хорин жил ч болоогүй байна. Хоёр орны хамтын ажиллагаа 1990 оноос эхтэй. 1990 онд Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бэйкэр Монголд айлчлахдаа нэг сая долларын өртөгтэйгөөр АНУ-ын телевизийг цацах эрх болон тоногтөхөөрөмжийг бэлэглэсэн билээ. Хоёр орны соёлын харилцааны түүхийн утгаараа энэ нь туйлы н бэлэг дэмбэрэлтэй үйл явдал байсан юм. Эхлээд үг байв гэж ариун сударт өгүүлдэг. Монголчууд Америкаас эхлээд үг авсан юм. Монголчууд Төв Азийн цээжинд ардчилал, хүмүүнлэг ёс, эрх чөлөөний нэгэн том бат бэх цайз байх хүсэлтэй. Чухам эрх чөлөө л эцсийн бүлэгт нийгмийн дэвшил, хөгжил, баялаг бүтээл-тийн хамгийн ариун, хамгийн аугаа баталгаа гэдгийг өөрийн жишээн дээр харуулах, бусдад үлгэрлэх хүсэлтэй байна. Технологиор биш соёлоор дамжуулж жинхэнэ эрх чөлөөний үрийг суулгадаг гэдгийг батлах хүсэлтэй байна. Үүний тулд Америктай тогтоосон соёлын харилцаа гол тулгуур болно. Монголчуудад америк маягийн мэдлэг боловсролоор дамжсан соёл хэрэгтэй. Монголын нэгэн алдарт яруу найрагч бичихдээ Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас, Хүний хүү эрдэм өвөрлөж ирнэ гэжээ. Монголын олон мянган залуус Америкт ирж суралцан эрдэм өвөрлөж Оуцвал чухам тэр л мөнөөх Азийн төв дэх эрх чөлөө ардчиллын үлгэр жишээ цайзны фундамент болно.
/Өдрийн сонин дэлхий дахинд болон манай орны улс төрийн амьдралд өрнэж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгдөг Баабар ингэж өгүүлэв булан тогтмол явуулдаг билээ. Энэ буланг Баабар өөрөө хөтөлж байгаа./
БААБАР
(өдрийн сонин 2005-03-02 055, 056)