Би М.Энхсайхан, Р.Гончигдорж хоёрыг хэсэгтээ зайтайхан байгаад өгөөч ээ гэж байгаа

-Ардчилсан нам Үндэсний чуулганаа зарлан хуралдуулж, дүрэмдээ өөрчлөлт оруулах болсны шалтгаан нь Улс төрийн намуудын тухай хууль шинээр батлагдсан явдал болж байгаа хэрэг үү?
-Улс төрийн намуудын тухай Монгол улсын хууль батлагдан, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Тэгэхээр энэ хуулийн дагуу, үүнд нийцүүлэн улс төрийн намууд дүрмээ өөрчлөх шаардлага гарч байгаа юм. Манай намын хувьд гэхэд л шинэ хуультай дүрмийн хэд хэдэн заалт нийцэхгүй байгаа. Тиймээс үүнийг нийцүүлэх зүй ёсны шаардлага гарсан. Энэ сарын 22-ноос эхлэн Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх гээд байдаг. Гэтэл үүнээс өмнө намын дүрмээ өөрчлөн хуульд нийцүүлэхгүй бол Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд орохгүйд хүрээд байна. Ийм байдлаас гарахын тулд Ардчилсан намын их хурал буюу Үндэсний чуулганыг нэн яаралтай зарлан хуралдуулах хэрэгтэй болж байгаа юм.

-Танай намын дүрмийн ямар заалт шинэ хуулинд нийцэхгүй байгаа юм бэ?
-Нэлээд хэдэн зүйл бий. Тухайлбал, манай намын бага хурал буюу Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг анхан шатны намын байгууллагын гишүүд сонгодог. Өөрөөр хэлбэл, би 34 дүгээр тойргийн гишүүдээс сонгогдон, ҮЗХ буюу бага хурлын гишүүн болно гэсэн үг. Тэгвэл шинэ хуулийн 13.3-т бага хурлын гишүүдийг зөвхөн их хурлаар нууц санал хураалтаар тодруулна гэсэн. Манайх дороосоо сонгодог тогтолцоотой бол хуулиар дээрээсээ сонгох хэрэгтэй болж байгаа юм. Хэрэв бид хуулинд нийцүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлж чадахгүй болно. Сонгуулийн Ерөнхий хорооноос хуульд нийцээгүй гээд л буцаачихна шүү дээ. Ийм л ноцтой байдал үүсээд байгаа юм даа.

-Энэ Улс төрийн намуудын тухай хуулийг батлалцсан хүмүүсийн тодорхой хувь нь танай намынхан шүү дээ. Та нар хуулийг батлалцахдаа ямар нэг байдлаар өөрчлөлт хийхгүй байхаар тусгаж болоогүй юм уу?
-Бид энэ хуулийг батлалцсан нь үнэн. Гэхдээ энэ хуулийг батлах үед бид нэг зарчмыг л баримталсан. Нийт Монгол дахь улс төрийн намуудад хэрэгтэй байхаар хууль гаргах нь зүйтэй гэж. Түүнээс бус өөрийнхөө дүрмийг хууль болгох гэж зүтгээгүй.

-Шинэ хууль гарсантай холбоотой Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын дүрмээ өөрчлөх гэж ганц танайх бус бусад намууд ч их хурлаа хийх байх л даа. Гэхдээ танай намын дотор үүсээд байгаа үл ойлголцол намын дүрмээ өөрчлөх энэ чухал алхамд чинь саад болчих юм биш биз?
-Манай намын ҮЗХ-ны гишүүд нэг л зүйлийг ухаарах ёстой. Одоо бол туйлын хариуцлагатай үе. Энэ намын дарга Р.Гончигдорж нь уу, М.Энхсайхан уу гэсэн маргаан асуудлын гол нь биш болчихлоо. Үүнээс илүү, аюултай зүйл манай намын гишүүдэд тулгараад байна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН орох уу үгүй юу гэдэг, цаашлаад энэ нам орших уу, эс орших уу гэдэг асуудал дээр тулаад байна. Сонгуульд оролцохгүй байгаа нам юу болох вэ. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх гээд байдаг. Хугацаа гэж байхгүй боллоо. Маргаад суугаад байх нь утгагүй болсон. Дахин хэлмээр байна. Хэн нь энэ намын дарга вэ гэдэг нь гол сэдэв бус харин дүрмээ хуулинд нийцүүлээд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь чухал асуудал болоод байна. Тиим ч учраас би их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн даргын хувьд М.Энхсайхан даргад хүсэлт тавьсан.
Энэ асуудал дуустал өөрөөр хэлбэл гуравдугаар сарын 20-ныг дуустал зайтайхан байгаад өгөөч ээ гэж. Ямар ч байсан их хурлаа хуралдуулаад авах нь чухал байна. Энэ хүсэлтээ би Р.Гончигдорж даргад ч тавина. Тэд ч үүнийг ойлгоно гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгэхгүй бол дүрмийг хуульд нийцүүлэх явдал, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил биднийг маргаж дуусахыг хүлээгээд суухгүй шүү дээ. Манай намын хувьд УИХ-д суудалтай нам учраас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. Одоо яахав гэхээр их хурлаа хийж дүрмээ өөрчилж, хүнээ дэвшүүлэх л хэрэгтэй байна. Би болон Б.Баабар, Да.Ганболд бид хэд үүнийг ажил болгох гээд үзэж байна даа.

-Танай намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд гэсэн нэрс багтсан нь тэртээх өдрүүдийг санагдуулж байна. Их л эсрэг өнгөөр…
-Бид гурав удаан хүлээсэн, хараад л, тэвчээд л сууж байсан. Харин зайлшгүй шийдвэрлэх ёстой үе тулгараад ирсэн учраас санаачилгыг гартаа аваад зүтгэхээр шийдээд байна. Баабар, Да.Ганболд бид гурвын хувьд АН-ыг төрүүлcэн анхны намуудын дарга нар юм шүү дээ. Би МоАН, Баабар Социал демократ, Да.Ганболд МҮДН-ын дарга байсан.

-Чуулганы гишүүдээ сонгох журам гэж байна л даа. Ямар босго байгаа юм бэ?
-Намын анхан шатны нэгж бүрээс тус бүр хоёр гишүүн сонгогдон мандатаа авна. Бид энэ намд дөрвөн жилээс дээш хугацаанд гишүүн байсан, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байх хэрэгтэй гэж байгаа юм. Жилийн хувьд манай намын гишүүдийн байнга гаргадаг саналыг харгалзан ийм шийдвэр гаргасан л даа. Хүмүүс Бид олон жилээр намынхаа төлөө зүтгээд л байдаг. Гэнэтхэн ч мэдэхгүй нэгэн гарч ирээд асуудлыг шийддэг гэсэн шуүмжлэлийг хэлдэг.

-Тэгэхээр хэд орчим тооны гишүүн их хуралд оролцоно гэж тооцоолж байгаа вэ?
-Эхний тоогоор 997 гишүүн гэж үзэж байсан. Гэхдээ энэ нэмэгдэх тоо. Ер нь 1200-1300 гишүүн байх болох болов уу даа.

-Та ҮЗХ-ны гишүүдэдээ зориулж захиа илгээсэн байсан. Тэдний хандлага хэр байх юм?
-Манайхан их л сайхан хүлээж авч байна ш дээ. Одоо л нэг гацаанаас гарах нь гэцгээж байна. Бид гурав руу ч утсаар их ярьж байгаа. Миний утас бараг л халж, шататлаа завгүй дуугарч байна. Та гуравт баярлалаа. Ажлаа ам-жилттай дуусгаарай гэж байна.

-Энэ их хурлаар юу юуг хэлэлцэх вэ?
-Мэдээж дүрэмд өөрчлөлт оруулна. Үүнтэй холбоотой зохион байгуулалтын асуудал шийдэгдэх байх. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна. Энэ бүх асуудал бол манай намын гишүүдийн л шийдэх асуудал. Ардчилсан нам бол гишүүдийн маань өмч хөрөнгө. Тэр эзэд нь ирж шийдэг гэж байгаа юм ш дээ.

Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-03-02 055, 056)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button