Лизингийн үйлчилгээ эдийн засгийн хөгжилд тустай

Лизингийн үйлчилгээ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ. Лизингийн үйлчилгээний асуудлаар МУГЕГ-ын дэд дарга Б.Баттөмөрийн бичсэн нийтлэлийг товчлон нийтлэв.

Өөрт байхгүй мөнгөөр өөртөө хэрэгтэй зүйлийг яг шаардлагатай, хэрэгцээтэй үед аваад ашиглах боломжийг бид хаанаас олж болох вэ. Үүний хариултыг танд лизинг өгнө.

ЛИЗИНГ ГЭЖ ЮУ ВЭ
Лизинг бол түрээс гэж ойлгож болно. Хөгжиж байгаа төдийгүй өндөр хөгжилтэй орнуудын хувьд ч гэсэн лизингийн үйлчилгээ нэн чухал хэрэгцээт зүйлсийн нэг юм. Бусад орнуудын туршлагаас харахад лизингийн үйлчилгээ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах нэг гол хөшүүрэг болж байна.

Санхүүгийн байгууллагууд, лизингийн компаниуд энэхүү стратөгийн чухал салбарыг анхаарч үзэж, түүнийг өргөжүүлэн хөгжүүлэхэд үйлчилгээгээ чиглүүлэх нь амин чухал асуудлын нэг болоод байна. Орчин үед бизнес эрхлэхэд капиталын хомсдолыг маш олон пүүс, компани, аж ахуйн нэгж, хувь хумүүс амсаж, чухам үүнээс болж тэдний ажил санаснаар урагштай явж өгөхгүй байна.

Банкнаас удаан хугацааны хүрэлцэхүйц эээл авах санхүүгийн боломжгүй байгаа жижиг, дунд үйлдвэр, бизнесмен шаардагдах тоног хэрэгслийг лизингээр авч үйлдвэрлэл үйлчилгээ явуулснаар ашиг орлогоо түргэн хугацаанд нэмэгдүүлж чадна. Ингэхийн тулд зөвхөн тогтоосон хугацааны дотор лизингийн гэрээний дагуу машин тоног төхөөрөмж, хэрэгслийн өртгийн багахан хувьтаи тэнцэх хэсгийг төлнө.

Ямар нэг шинэ тоног тө-хөөрөмж, машин худалдан авах хэрэгцээ аливаа бизнес хийхэд заавал гарч таарна. Ингэхэд мөнгө хэрэгтэй болох ба үүнийг компанийн эргэлтийн хөрөнгөнөөс, эсвэл банкнаас зээл авах замаар шийдэж болох боловч аль аль нь нэг их тохиромжтой арга биш.

Лизинг энә мөнгийг эрж хайлгүйгээр, өөртөө өрийн да-рамт учруулахгүйгээр уг тоног төхөөрөмжийг авч ашиглах боломжийг олгоно. Лизингээр авсан машин, тоног техөөрөмж ашиглагдахын хэрээр өөрийн өртгийг нөхөн төлчихнө.

Ялангуяа үндэсний аж үйлдвэрлэлийг сэргээхээр зорьж ажиллаж байгаа энэ үед лизингийн үйлчилгээг улам бүр өргөжүүлж, ялангуяа газар тариалан эрхлэх, хүнсний дотоодын хэрэгцээг эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, уул уурхайн үйлдвэрлэл, геологийн хайгуул, тандалт хийх, олборлох, экспортын баримжаатай боловсруулах үйлдвэр, агаарын тээврийн үйлчилгээ, авто тээвэр, нийтийн тээвэр, харипцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарт лизингийн үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлэх нь манай эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулах нөхцлийг бүрдүүлж байна.

Арилжааны банкууд лизин-гийн үйлчилгээг өөрсдийн өрсөлдөгчөө гэж үздэг, яагаад гэвэл санхүүгийн нөөцийн хомсдолыг лизингийн үйлчилгээ эрхлэгчид гярхай харж, боломжийн үнээр эд материал, тоног төхөөрөмжийг нийлүүлдэг нь лизинг авагч компаниудад хөрөнгөө нэмэгдүүлэх, богино хугацаанд ашиг орлого олох, татвар бага төлөх зэрэг боломжийг олгодог бол лизинг олгогч компаниудад ба-раа бүтээгдэхүүнийхээ борлуулах баталгаатай зах зээлтэй болох бололцоог бүрдүүлдэг.

ЛИЗИНГИЙН АШИГ ТУС
Лизинг капиталыг хөрвөх чадвартай болгодог. Бизнес эрхлэгч хүмүүст үргэлж эргэлтийн хөрөнгө дутагдаж байдаг бол лизинг энэ хөрөнгийг бий болгож, санхүүжилт хийж, орлогоо нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах мөнгийг тэдэнд өгдөг.

Лизингийн ачаар татварыг уян хатан байдлаар төлөх бо-ломж бүрдэнэ. Лизингийн төлбөрийг зардалд тооцдог. Лизинг бол санхүүжилтийн нэмэгдэл эх үүсвэр болох учраас банкны зээлийн оронд ашиглах нэгэн төрөл гэж ойлгож болно. Зээл авахад гол төлөв урьдчилгаа төлөх шаардлага гардаг бол лизингээр уг тоног хэрэгсэлд шаардагдах мөнгийг бүхэлд нь шууд авч болно гэсэн үг. Тэгээд ч лизинг таны банкнаас зээл авах бусад боломжийг хаахгүй.

Таны бизнес өргөжсөнөөр илүү олон тоног төхөөрөмж хэрэгтэй болбол лизингийн компаниас илүү өндөр чадвартай тоног хэрэгслийг мөн лизингээр авч болно. Жил бүр мөнгөний ханш бага багаар унаж төгрөгийн худалдан авах чадвар доройтсоор байсан ч гэсэн таны лизингээр авсан тоног хэрэгслийн үнэ авсан өдрийнхтэй адил хэвээр байна.

Лизингээр авсан хөрөнгийн үнэ лизингийн төлбөрт төлсөн мөнгөнөөс хамаагүй их байх учраас хүрэлцэхүйц мөнгөгүй ч гэсэн худалдаж авсан мэтээр уг шаардагдах тоног төхөөрөмж, машин механизмыг ашиглах боломжийг нээж өгдгөөрөө лизинг асар их бололцоог олгодог. Ийм учраас лизинг банкны зээлээс харьцангуй их үр ашигтай байдаг гэж дэлхий даяараа үзэж байна.

Ялангуяа технологийн шинэчлэлт хийхээр шийдсэн үед шаардагдах хамгийн сүүлийн үеийн тоног, хэрэгслийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авах уу, банкаар дамжуулан зээлэх үү, эсвэл лизингээр авах уу гэсэн асуудал тулгардаг. Мэдээллийн технологийн чиг-лэлийн хэрэгслүудийг худалдан авахад өндөр үнэтэй байдаг боловч технологийн үсрэнгүй хөгжил дэвшлийн улмаас асар богино хугацаанд хоцрогдож, зайлшгүй шинэчлэх шаардлага тулгардаг. Харин түүнийг лизингээр авснаар илүү зардал хэм-нэгдэх болно.

ЛИЗИНГИЙН ГЭРЭЭ БАЙГҮУЛАХ
Лизингийн гэрээг гол төлөв удаан эдэлгээтэй барааны зах зээл дээр өргөн хэрэглэж байна. Автомашины зах зээлээс ха рахад худалдан авагч ба лизингээр авагч хоёр өөр өөрөөр харьцдаг. Лизингийн гэрээнд лизингийн хувь хэмжээ болон лизингийн хугацаа дуусахад тухайн машиныг ямар үнээр худалдан авч болох үнийн саналыг заасан байдаг.

Лизингийн хувь хэмжээг тодорхой тогтоох боломжгүй. Лизинг олгогч, түүнийг авагч хоёр талын шийдэх асуудал. Тодорхой хугацаанд тодорхой хэмжээний төлбөрийг хийхээр тогтоох нь илүү тохиромжтой байдаг. Лизинг бизнесээ өргөжүүлэх, шинэ техник, технологииг цаг алдалгүй хурдан нэвтрүүлж, шинэлэг, оюуны өндөр багтаамжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тусалдаг.

Лизингийн гэрээгээр буцаан төлөлтийг нарийн графикт оруулсан тул та ажлаа урьдчилан төлөвлөж, төсөвтөө дарамт учруулахгүйгээр явж болно. Сар тутамд төлөх мөнгө өөрчлөгдөхгүй, банкны хүү хэлбэлзэж байгаа үед бол зээлийн хүүгийн өөрчлөлт төлөх зээлд нөлөөлдөг бол лизингээр бараа, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд ийм юм болохгүй.

Лизингээр барааны үнийг төлөх хугацаа улам богиносч байна. Гол төлөв 27-40 сар гэж үздэг. Элэгдэл хорогдлын эрсдэлийг лизинг олгогч хариуцна. Банкнаас мөнгө зээлэх үед бичиг цаасны ажил их шаардагддаг. Харин лизинг сайн хөгжсөн тохиолдолд лизингээр бараа авах үед маш хурдан үйлчилдэг. Та сүлжээгээр өргөдлөө бөглөж болно. Хэдхэн цагийн дотор таны хүсэлтийн хариуг нааштайгаар маш хялбар шийдээд өгчихнө.

Хурд, уян хатан байдал, тухайн аж үйлдвэрийн талаар сайтар мэдэх экспертийн зөвлөлгөөг лизингийн компани агшин зуурын дотор өгч чадах учраас хүмүүс үйлчлүүлэх дуртай байдаг.
Туршлагаас үзэхэд лизингээр тоног төхөөрөмж авсан комланийн хувьд өөрт байхгүй мөнгөөр хэрэщээтэй зүйлээ авч ашиглах бололцоотой болно, лизингээр авсан зүйл компанийн санхүүгийн тайланд тусгагдаж, орлогын татвар ногдохгүй, лизингийн төлбөр татвараас чөлөөлөгдөнө, лизинг авс наас хойш 12 сарын дараа хүссэн үедээ лизингийн гэрээг цуцалж болно.

Лизингийн төлбөр хийхэд хялбар, сар болгон эсвэл ули-рал тутам хураамж төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулна. Лизингээр бараа, бүтээгдэхүүн авахад компанийн жилийн төсөвт хүндрэл учрах-гүй. Лизингээр бараа, бүтээгдэхүүн авахын тулд ямар бараа авах, ямар хугацаагаар, ямар хураамж сар, улиралд төлөх, бараа нийлүүлэх нөхцөл, сар, улиралд явуулах нэхэмжлэх зэргийн талаар тохиролцоно. Хугацаа гол төлөв 1-5 жил байдаг. Зарим тохиолдолд барааг бага багаар төлбөр хийсээр бүрмөсөн худалдан авах гэрээ хийж болно.
Зарим тохиолдолд, тухайлбал автомашины лизингийн үед лизинг дуусах хугацааг уян хатнаар тогтоож, лизинг дууссан үед тухайн машиныг зарж үрэх эрх нь лизинг эзэмшигчид үлдэх маягаар гэрээ хийж болно.

ЛИЗИНГИЙН КОМПАНИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Өөрийн харилцагчийн шаардлагатай тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх санал тавьснаар өөрийн бараанд зах зээл нээгээд зогсохгүй, үйлчлүүлэгчдээ нэмэлт үйлчилгээ санал болгох эрхтэй болно.

Сар тутамд тодорхой төлбөрийг төлүүлж, тоног төхөөрөмжийг хэрхэн хурдан олж авч ашиглаж болох сайхан жишээг үзүүлнэ. Лизингийн ачаар бараа, бүтээгдэхүүн агуулахад удаан хадгалагдахгүй, эргэлтэд орж, өөрийн өртгийг төлж эхлэх бөгөөд барааны үнийгуян хатан болгож өгнө.

Лизинг нь барааны өртгийг төлүүлээд зогсохгүй түүнийг ашигласны хөлсийг давхар төлүүлж байгаа учраас лизинг олгогчид ихээхэн ашигтай. Лизингийн тусламжтайгаар үйлчлүүлэгч нартаигаа удаан хугацааны найдвартай харилцаа холбоог тогтоож, уг тоног төхөөрөмжийг найдвартай ажиллуулах талаар хамтран ажиллах, шинэ санаа олж авахад тусалдаг.

Лизинг үйлчлүүлэгч нарт шинэ тоног, хэрэгслийг маш түргэн хугацаанд цаг алдалгүй олж авах боломж бүрдүүлдэг учраас бизнес нь амжилттай байх сайхан боломж нээнэ. Мөн хуучин тоног хэрэгслээ шинэчлэх, сайжруулах, өөрсдийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх боломжийг тэдэнд олгодог.

Үйлчлүүлэгч нартаа шинэ шинэ төхөөрөмжийг сарын хураамжийн гэрээгээр авч өгч ашиглуулнаар тэд зах зээлийн өрсөлдөх чадвар нь дээшилнэ. Технологииг лизингээр олгоход компанийн бэлэн мөнгөний хомсдолыг багасгах ач холбогдолтой. Бага багаар төлөх бэлэн мөнгө нь хөрөнгө оруулалтын өндөр ашиг орлогыг авчирдаг. Ингэснээр бэлэн мөнгөний хуримтлал өснө. Бэлэн мөнгийг бусад эх үүсвэрээс олж авахад лизинг саад болохгүй учраас зээлийн чадварт нөлөөлөхгүй.

Лизингийн нэг онцлог нь бүтээгдэхүүн элэгдэж хорогдох, хуучрах, хоцрогдохоос бүрэн сэргийлнэ. Бэлэн мөнгөөр уг бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд хуучирч хэрэгцээ хангахаа больсон нөхцөлд хаяхаас өөр аргагүй. Харин лизингээр авсан үед үүний эрсдлийг лизингийн компани үүрэх учраас шинэ технологиор солих бүрэн боломжтой. Ингэхийн тулд сарын төлбөр дээрээ бага зэрэг нэмэгдэл төлөөд л боллоо. Лизингийн энэхүү уян хатан чанар нь компаниудад моралын элэгдэл, хорогдлын хоцрогдолд санаа зовох зүйлгүй болгоно.

Лизингийн зардалд технологииг нэвтрүүлэхтэи холбогдох бүх зардлыг тусгадаг. Тухайлбал, барааг хүргэх, нийлүүлэх, угерах, сургалт явуулах, тохиргоо хийх, татвар төлөх гэх мэт.

ЛИЗИНГИЙН ХЭРЭГЛЭЭ
Лизингийг улс орнууд өргөнөөр хэрэглэж байна. 1990-ээд оны сүүлчээр АНУ-д худалдаг даж байгаа тоног төхөөрөмжийн 75 орчим хувийг лизингээр дамжуулан худалдаж байжээ. Энэ нь жилд 170 тэрбум доллар гэсэн үг. 2001 он гэхэд аж үйлдвэрийн тоног хэрэгслийг лизингээр авахад 500 тэрбум доллар зарцуулна гэсэн тооцоо гарсан байна.

Лизингээр олгож байгаа бараа, бүтээгдэхүүний гол өртөг нь түүнийг эзэмших эрхэнд буе, харин ашиглах эрхэнд шингэсэн гэсэн үг. АНУ-д саяхан батлагдсан татварын шинэ хуулиар капиталын лизинг эрхэлдэг олон компаниудад эрхийг нь тэлж өгсөн байна. Үүнд
-Лизингийн нөхцөлийг яг банкны зээл шиг хатуу бус, илүү чөлөөтэй байх
-Лизингээр олгож байгаа хөрөнгийг буцаан авч өөр нэг газарт ашиглуулах
-Лизинг банкны үйлчилгээнээс өөр учраас зээл авахад шаардагддаг шигзээлийн барьцаа, баталгааг заавал гаргуулахгүй байх талаар тусгажээ.

ЛИЗИНГИЙН ХЭЛБЭРҮҮД
Автомашины лизинг бол хамгийн түгээмэл хэлбэрийн нэг. Энэ нь их ашигтай гэдгийг хүмүүс мэдэх болсноор машины үнэ нэмэгдэж байгаа учраас лизингээр машин авч унах нь ихэсч байна. Элэгдэл хорогдол гэдэг маань машины анхны үнэ, тодорхой хугацаанд ашигласны дараагаар зарах үнэ хоёрын зөрөө юм. Ийм болохоор лизингийн ач тусыг хумүүс машин дээр илүү их мэдрэх боллоо. Хүмүүс машиныг нэг их удаан унах сонирхолгүй байдаг.

Тодорхой хугацааны дараа илүү шинэ загварыг унах дуртай байдаг. Лизингийн төлбөрт элэгдэл хорогдлын зардал болон хүүг шингээсэн байдаг. Хуучин машиныг лизингийн хугацаа дууссаны дараагаар зарж борпуулах нь лизингийн компанийн үүрэг болохоос бус жолоочийн санаа тавих зүйл бус.

Лизинг нь худалдан авахын оронд тухайн хэрэщээтэй машин, тоног хэрэгслийг олж аваад лизингээр хүссэн буюу шаардагдах хугацаагаар ашиглах боломжийг нээдэг хамгийн үр ашигтай хэлбэр билээ. Мөнгөгүй байлаа ч гэсэн шаардагдах хэрэгслээ олж аваад өөрийн юм шиг ашиглана гэсэн үг. Ингэснээр та бусад хэрэгцээтэй зүйлстээ, тухайлбал бизнесээ өргөжүүлэхэд шаардагдах түүхий эд, материалыг худалдан авахад мөнгөө зарцуулж болно. Ингэснээр таны худалдан авах чадвар нэмэгдэнэ. Бас орлогын татвараас чөлөөлөгдөнө.

Шаардлагатай үед илүү өндэр хүчин чадалтай, орчин үеийн хийц загвартай тоног, хэрэгелээр сольж авах бололцоог лизингийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд олгоно. Лизинг сайтар хөгжсөн орнуудад бол өөрийнхөө хэрэгцээг лизингийн компанийн төлөөлөгчид мэдэгдэхэд маш түргэн хугацаанд хэрэгцээтэй зүйлийг чинь олж өгч чаддаг байна.

Одоогийн байдлаар АНУ-д худалдагдаж байгаа 15 сая автомашины 30 орчим хувийг лизингээр олгож байна. 1980аад оны сүүлээр татварын хуульд орсон өөрчлөлт нь худалдан авахаас илүү лизингээр авах нь илүү ашигтай болохыг харуулж өгчээ. Ингэж хэрэглэгчид байгаа мөнгөө өөр зүйл худалдан авах зорилгоор хадгалж, оронд нь лизингээр эд зүйлс авч ашиглахыг илүү их хүсэх болов. Лизингийн ачаар багахан мөнгөтэй ч гэсэн асар их үнэ, өртөг шаардсан, хэдэн жилдээ ч авч дийлэхээргүй зүйлсийг амархан авч болно, аваад ашиглаж болно.

Түүнийгээ лизингийн төлбөрөө төлж дуустал буюу гэрээгээ дуустал ашиглаж болно, өөрөөр хэлбэп лизингэд зарцуулсан мөнгийг уг тоног төхөөрөмж, машин техникийг аваад ашиглах явцдаа нөхөөд олох боломжтой гэсэн үг. Лизингээр ашигласан зүйлийн өөрийн өртгийг ашиг орлого өндөртэй бизнес эрхэлж байгаа тохиолдолд хялбархан олж болно.

Ийм учраас ялангуяа төлбөр нь хэт өндөр бус лизингийг хэрэглэгчид, бизнес эрхлэгчид өргөнөөр ашиглах боллоо. Зарим лизингийн компаниуд арилжааны даатгал, хуульчийн эрх зүйн хариуцлага, нягтлан бодогчийн болон эмчийн хариуцлагын даатгалыг төлөх болжээ. Түүнчлэн офисийн болон эмнэлгийн тоног төхөөрөмжийг лизингээр олгох үйлчилгээ хийгдэж байна.

АНУд лизингээр машин авахын тулд 21 нас хүрсэн, жолооны үнэмлэхтэй байх ёстой юм байна. Мөн даатгалыг бүрэн нөхөх хэмжээний мөнгөтэй кредит карттай байх шаардлага тавьдаг юм байна. Лизингийн компаниуд Хэрэглэгчийн лизингийн хууль (US Consumer Leasing Act)ийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хуулиар лизингийн хугацаа дуусахад төлөх мөнгөний хязгаарыг хуульчлан тогтоож, хэрхэн лизингээр үйлчлүүлэх талаар тодорхой заасан байна. Лизингийн гэрээнд гарын үсэг зурахын өмнө хичнээн хэмжээний мөнгийг төлөх талаар нарийвчлан дурдсан зүйлстэй сайтар танилцах ёстой. Магадгүй урьдчилгаа юм уу, эсвэл ямар нэгэн төлбөрийг эхлээд хийх ёстой байж болно. Энэ нь тухайн компанийн дүрэм журамтай холбоотой. Эсвэл хадгаламжийнхаа талаар ямар нэг мэдээлэл өгөх ёстой болж болно. Лизингийн компани сар тутмын төлбөр ямар байх, хэзээ түүнийг төлөх, ямар маягаар төлөх талаар зааж өгч болно. Мэн лизингийн бүхий л хугацаанд төлөх мөнгөний нийт дүнг мэдэгдэх ёстой.

АНУын дээд дурдсан хуулиар бол лизингэд тавих шаардлагуудыг нарийн тодорхойлж өгсөн байна. Жишээ нь, даатгалыг салгаж авах ёстой ч гэдэг юм уу. Лизингээр авсан автомашины баталгаат засварын хугаI цаа дуусаагүй бол хичнээн хугагцаа үлдсэнийг сануулах ёстой. Мөн автомашины засвар үйлчилгээг хэн хариуцах ёстойг компани зааж өгнө.

Лизингээр авсан машин, техникийн элэгдэл, хорогдлын талаар тохиролцож, буцаан өгөхөд ямархуу хэмжээнд байх ёстой, үүнийг лизингийн төлбөрт тусгасан эсэхийг нарийвчлан мэдэж авах ёстой. Түүнчлэн компаниас лизингийн хугацаа дуусахаас өмнө гэрээгээ ямар тохиолдолд цуцалж болохыг лавлаж, ямар нөхцөлд буцааж өгөх, эсвэл өөр зүйлээр сольж болох талаар нарийн тохиролцох хэрэгтэй.

Авсан машинаа лизингийн хугацаа дуусаад худалдан авах сонирхолтой бол компанитай гэрээ хийж, ямар үнээр худалдан авах талаараа эхлээд тохиролцож гарын үсэг зурна.

Лизингээр мөн уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж болно. Төрийн өмчийн тазарт алт, мөнгөний уурхай нээж олборлолт хийж болно гэж АНУ ын 1872 оны Уул уурхайн хууль (Mining Act 1872) д заасан бол 1920 оны Ашигт малтмалын лизингийн хууль болон Нүүрсний лизингийн Холбооны хуульд өөрчлөлт оруулсан 1976 оны хууль (Мineral Leasing Act of 1920 Federal Coal Leasing Amendent Act of 1976) иар бол нүүрс, газрын тос, байгалийн хий, хүхэр, фосфат, кали, натрийн уурхайг лизингээр ашиглах тухай заалт оржээ.

ЛИЗИНГИЙГМОНГОЛД ӨРГӨНОӨР НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ
Лизингийн үйлчилгээг хүн ардын хэрэглээ болгож, өргөн нэвтрүүпэхэд юуны өмнө эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар лизингийн үйлчилгээг автомашины дилерүүд гол төлөв санал болгож байгаа боловч ихэнхдээ лизингээр худалдах, өөрөөр хэлбэл, лизингээр автомашиныг нийлүүлж, үнийг нь аажмаар төлүүлэн худалдах хэлбэрииг нилээд хэрэглэж байна.

Автомашиныг лизингээр ашиглуулах санаачлагыг автозасварын компаниуд гартаа авч, найдвартай үйлчилгээг санал болгоход болохгүй гэх газаргүй мэт санагдана. Ингэвэл монголчууд богино настай хуучин машиныг хямдаар худалдан авч мөнгөө дэмий үрэх шаардлагагүй болно.
Лизингээр дагнан ажиллах компаниуд цаашид олширвол лизингээр ашиглуулах, ялан гуяа жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, эмнэлгийн оношилгооны тоног хэрэгсэл, хөнгөн, хүнд үйлдвэр, уул уурхайн машин механизм, хөдөө аж ахуйн тоног хэрэгсэл, бага оврын трактор, зам барилгын тоног төхөөрөмж, машин механизм, өргөх, ачих буулгах төхөөрөмж, үйлдвэрийн суурь машин, агаарын тээврийн хэрэгсэл, хэвлэлийн тоног хэрэгсэл зэргийг нийлүүлэх боломж байгаа юм.

Харин эдгээрийн хэрэгцээг судлах ажил үгүйлэгдэж байна. Аливаа бизнес эрхлэгч хувь хүн, компаниудад бэлэн мөнгөний хомсдол байнга гарч байдаг учраас үүнийг гярхай ажиглаж, гадаадын лизингийн компаниудтай нягт харилцаа тогтоон ажиллаж чадвал хөрөнгийн урсгалыг зөв залж, ашигтай, орлоготой байж чадах, өөрийн өртгийг хялбархан төлж чадах машин механизм, тоног төхөөрөмж, оюуны өндэр багтаамжтай, тэр болгон шууд худалдаад авч чадахааргүй зүйлсийг лизингээр нийлүүлбэл хувь хүн, пүүс компанийн төдийгүй, улс орны эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадах боломж бэйна.

Агаарын тээврийн харилцаа манайх шиг өргэн уудам газар нутагтай, хүн ам таруу суурьшсан газарт маш чухал үүрэгтэй. Гэтэл онгоцны паркийн шинэчлэлт хоцрогдож, онгоц худалдан авах боломж улсын болон хувийн агаарын тээврийн компанийн аль алинд хомс байгаа өнөө үед бага оврын онгоцыг лизингээр авч ашиглах нь ашигтай гэдэг нь ойлгомжтой. Гагцхүү эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, найдвартай үйлчилгээг олон түмэнд хүргэх арга эамыгхайх хэрэгтэй.

Түүнчлэн уул уурхайн чиглэлээр хүнд даацын машин, техник дутагдалтай учраас бид өөрсдөө газрын дорх баялгаа ашиглаж чаддаггүй, хангалттай тооны уулын инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэсэн боловч бас л тоног хэрэгсэлгүйн улмаас бусдын гар харж царайчлан сууж, гадаадын компаниудад ашиглуулсаар байна. Уул уурхайн үйлдвэрлэлийг пизингээр ашиглуулах боломжийг эрж хайх талаар ч гэсэн бодох зүйл их байна.
Лизингийн үйлчилгээг өргэн нэвтрүүлж болох нэг салбар бол мэдээллийн технологийн салбар, компьютер, сервер, сүлжээний тоног хэрэгсэл, холбоо харилцааны төхөөрөмж, офисийн төхөөрөмж юм. Технологи бол үргэлж шинэчлэгдэж, хувьсан өөрчлөгдөж байна. Өнөөдрийн хамгийн шинэлэг зүйл маргааш хоцрогдож болно. Компанийн мэдээллийн технологи бизнесийн үндэс суурь байх учраас бизнес өсөх хирээр уг технологийг орчин үеийн ололт амжилттай нийцүүлэн сайжруулах хэрэгтэй.

Технологийн хоцрогдлоос компьютер, сервер, сүлжээ үнэ цэнээ алдана. Тэд элэгдэж ч амжилгүй хоцрогддог. Ингэхлээр мэдээллийн технологийг лизингээр авснаар энэ чиглэлд оруулах хөрөнгө оруулалтаа оновчтой болгон, мэдээллийн технологийн ололт амжилттай хэл нийлүүлэн алхах боломжтой болох юм.

Лизинг хувь хүн, бизнесийн байгууллагаар дамжин орны эдийн засгийн хөгжилд ч гэсэн багагүй хувь нэмэр оруулж чадах учраас төрийн бодлогоор дэмжиж, гадаадын зээл, тусламжийн зарим хэсгийг лизингийн хэлбэрээр авах, лизингийн компаниудыг бодлогоор дэмжих, лизингийн үйлчилгээг дагнан явуулдагдэлхийн томоохон компаниудын салбарыг Монголд байгуулах боломжийг судлах, татварын бодлогоор лизингийг дэмжих, лизингийн салбарт өрсөлдөөнийг дэмжин урамшуулах, лизингийн асуудлыг шинэчлэн найруулсан иргэний хуулинд оруулсан боловч лизинг жинхэнэ утгаараа хөгжих эрх зүйн үндсийг тавих шаардлагыг хангахгүй тул тусгай хууль боловсруулж батлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна.

Эцэст нь хэпэхэд лизинг хүссэн хэн бүхэнд хязгааргүй өргөн боломжийг нээж өгөх юм байна. Одоо зөвхөн үүнийг ажил болгох л үлдлээ. Хэрхэн, яаж гэдгийг бүгдээрээ нийлж тунгаацгаая.

МУГЕГ-ын дэд дарга, Эдийн засгийн ухааны доктор Б.БАТТӨМӨР
(өдрийн сонин 2005-03-02 055, 056)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button