Гаалийнхны илрүүлсэн хэргийг цагдаа дардаг уу?

Хэрэгт холбогдогч нар ч бас л хоёр яс салахын түүс болдог гэсэн. Монгол Улсын хилээс дотогш болсон бүхий л хэрэг цагдаа, хууль хяналтын байгууллагад хамаатай. Өнгөрсөн онд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 64 зөрчлийг гаалийнхан илрүүлсний 16-г нь эцэслэн шийдвэрлэсэн байна. Үлдсэн хэргийг нь шийдвэрлэхгүй удааширч байгаад тэд бухимдан хэрэг бүртгэх эрхээ буцааж авах талаар санал гаргаж байсан ч удаатай гэнэ. Илрүүлэхэд төвөгтэй байна, хүмүүс нь олдохгүй юм гэсэн хариултыг л асууж сураглах бүртээ авсаар гаалийнхан бүр дасчээ.
Шийдвэрлэгдээгүй олон хэрэг он дараалан овоороод сүүлдээ мартагдан бүдгэрэхэд хүрч байгаа бололтой. Ихэнх тохиолдолд хэрэг удаашрах нь бүдгэрэхийн эхлэл болдог хэмээн хуулийн ажилтнууд ярьдаг юм билээ. Хэрвээ энэ үнэн бол гаалийнхны бухимдах ч аргагүй бололтой. Тэдний илрүүлсэн дээрх 64 хэрэг зөрчил мөнгөн дүнгээр тэрбум гаруй төгрөг болж байгаа аж.
Спирт, тамхи, алт, түүх соёлын дурсгалт зүйл, автомашин, ноолуур, ангийн туүхий эдтэй холбоотой хэрэг их байна. Өмнө нь нэг тонноос дээш спирт оруулбал хэрэгт тооцдог байсан бол одоо хэмжээнээс нь хамааралгүй зөрчилд тооцдог болсноор гааль, хуулийнхныг ихээхэн чилээж байгаа бололтой. Спиртийн 14 хэргийн гурвыг нь л эцэслэн шийдвэрлэсэн байна. Спиртийн наймаачдын зүглэдэг газар нь Дорнод, Ховд аймаг дахь гаалийн боомт болжээ Бага хэмжээгээр хэрэглэзнгй зориулалтаар оруулж ирсэн гээд наймаачид гүрийчихдэг, хууль хянаптынхан ч тэгсхийгээд хэрэгсэхгүй болгоод орхичихдог. Тэдний илрүүлсэн хэрэг шийдвэрлэгдэхгүй удаж байгаа нь хэрэг дарагдчихав уу гэсэн хардлага төрүүлж буй гэнэ. Цагдаа ажлаа хийж дийлэхгүй байна уу, эсвэл хүсэхгүй байна уу.
Х.ХАРАА
(өнөөдөр 2005-03-02 050)