Эрхэмсэг ёс зүй буюу Чарльз, Камилла хоёр Монголд хэрэв байсан бол…

Хэдэн мянган жилийн туүхтэй энэ агуу гүрний хаан ширээг залгамжлагч эрхэмсэг хунтайжийн эх Хатан хаан II Элизабета ууган хүүгийнхээ хуримын ёслолд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тэр ч байтугай энэ гэрлэлтийг сүр дуулиан багатай, даруухан тэмдэглэхээр болсон юм. Яагаад ийн даруу загнаж, юуны учир хатан хаан хүүгийнхээ хуримыг үл ойшоох болов? Шинэ бэр нь яагаад Диана шиг дархан эрх эдэлж, гүнжийн суудалд залрах эрхгүй вэ? Энэ мэтчилэн олон асуулт зүй ёсоор гарч таарна. Яагаад гэвэл хааны ордны хатуу дэг жаяг, эрхэмсэг ёс зүй энд бат зогсч буй учраас. Өмнө нь гэрлэж байсан энэ эмэгтэй ирээдүйн хааны хатан байх нь хааны ордны хуультай зөрчилдөж буй.

Тэднийг хуримаа хийхээс өмнө нэг гэрт орохыг хатуу хоригложээ. Хэдийгээр тэд олон жил үерхсэн, бүр хамтдаа амьдарч байсан үе бий ч хуримын өмнө албан ёсоор дэр нэгтгэдэггүй уламжлал хааны ордныхны төдийгүй Европ даяар тогтсон заншил аж. Эртнээс хааны ордны дэг жаяг, хатуу чанд хуулиа мөрдөж ирсэн улсын нэг бол Их Британи.

Эрхэмсэг энэ ёс зүй Монголд хэрэв байсан бол? Хааны ордныхны, англичуудын ийм хатуу дэг жаяг монголчуудад байжээ гэж бодъё. Хамгийн түрүүнд хүүхдээ тэвэрсэн бүсгүй аавын гэрийн босгоор зориг муутайхан алхахгүй байсан даа гэж бодлоо. Хэт задгайрсан гэж шүүмжлээд байгаа манай залуусын сахилгагүй занг харин эрхэм ёс зүй номхруулж дийлэх байсан болов уу? Магадгүй чадах байсан. Яагаад гэвэл энэ бол аав нь охиндоо, багш нь шавьдаа Тиим байж болохгүй гэж хэлдгээс өер зүйл. Хэвшиж, уламжлагдаж, хуульдаа тусгаж, хатуу чанд мөрдөж ирсэн дэг жаяг учраас. Нийгмийг ёс суртахууны хувьд цэвэр ариун байлгахаар эрхэмсэг ёс зүй гээчийг ард түмзндээ өвлүүлэн үлдээсэн хааны ордны эрхэм дээдэстталархууштай. Эрхэмсэг ёс зүй ноёрхож гэмээ нь англичууд ёс суртахуун, гэр бүлийн нандин харьцааг эрхэмлэдгээрээ Европдоо толгой цохидог биз. Манай эртний хаад, өвөг дээдэст маань ч гэсэн ийм сахилга бат байсан л байх. Монгол бүсгүйчүүдийг бүс чангатай хэмээн эрчүүд нь бахархдаг байсан цаг бий.

Харин яагаад өдий хүртэл тэр хэвээр нь мөрдүүлж чадаагүй вэ гэдэгт л хэргийн учир байгаа юм. Эрхэмсэг ёс зүйг уландаа гишгэснээрээ монголчууд юу хожсон бэ? Өрх толгойлсон эмэгтэйчүүд, эцэггүй олон хүүхэд, хамгийн их сэтгэл зовоож буй нь гэр бүлийн амьдралаас зугтдаг болсон залуусын задгай хэв маяг. Хамтран амьдрагч хайж байна гэж сонинд зар өгч байгааг юу гэж тайлбарлах вэ? Ёс суртахуунтай гэр бүл гэж манайхан ярьдаг. Удам судрыг нь судалж бэрээ сонгодог, охиноо өгдөг заншил байгаагүй гэж үү?

Чарльз, Камилла хоёр Монголд хэрэв байсан бол аль хэдийнэ сүр дуулиантайхан хуримаа хийчихээд, магадгүй бүр хэд хэд салж нийлээд эс бөгөөс хэзээний хоёр тийшээ болчихсон байх ч юм билүү. Ингэж хэллээ гээд үл итгэх хүн гарч магадгүй л юм. Гэхдээ энд тэднийг барих өнөө айхтар дэг жаяг, олны зэмлэл байхгүй юм чинь.

Г.ОЮУНГЭРЭЛ
(өнөөдөр 2005-03-02 050)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button