Дуу төрсөн түүх буюу эмнэлэгт эх барьсан дуу

-Ингээд сүүлийн үед олны сонсох дуртай дууны нэг болоод байгаа түүний Т.Наранцэцэгтэй хамтран дуулсан Хамгийн сайхныг хүсдэг дуу төрсөн түүхээс нь сонирхцгооё.
-Галмандах багшийг эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очсон юм. Гэтэл миний өмнөхөн Чулуундорж гэдэг залуу нэг шүлгийг ая хийгээд өгөөч гээд орхисон байсан. Галаа багш та хоёулаа надад их сайхан сэтгэл гаргаж ирлээ. Тийм болохоор энэ дууг Хамгийн сайхныг хүсдэг гэж нэрлээд Амраа чи дуул гэж хэлсэн. Ингэж л энэхүү дууг эмнэлэгт эх барьж авсан даа.
-Сүүлийн үед хийж байгаа уран бүтээлээсээ танилцуулахгүй юу?
-Хайрлаж дурламаар бүсгүй дуугаа монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулж бүтээж байгаа. Харин бүх хартай залуучууддаа зориулж клипээ хийж байгаа шүү.
-Уран бүтээлийн амжилт хүсье!
Хамгийн сайхныг хүсдэг
Ая Галмандах үг Чулуундорж
Амтлах залуу насандаа
Анхны харцаар дуралсан
Алаг хорвоогийн жаргалыг
Адилхан тэгш хуваалцсан
Хайрт үнэнч чамдаа
Хамгийн сайхныг хүсдэг
Энхрий залуу насандаа
Энгэр юунд минь эрхэлсэн
Халуун хайрын жаргалыг
Харамгүй наддаа өгсөн
Дх
Учрал төөрөг тавилангаа
Дамжилж хоёул туулж
Өсөх насны минь энэ хайр
Өндөрших насны минь түшгээ хө
Дх
Болод.М