Б.Жаргалсайхан гишүүний гүйлгээ ухаан

Бүлэггүйгээсээ болж саарал ордноор цай ууж, хов сонсдог ажилтай гишүүн саяхан 76 нэртэй ток шоунд жинхэнэ гэнэдэж өмд цамцны хэрэгт унав. Нүдэндээ давхраа хийлгэж, нүүрээ эв хавгүйхэн будаж өөрийгөө том стэгүүлчид бодсон хөтлөгч бүсгүй уг нь шинэлэг санаа сэдэхийг хичээж даанч тэр нь үзэгчдэд ч, ноён Б.Жаргалсайханд ч үнэндээ таалагдаагүй. Юу юугүй л Танд гоё юм үзүүлнэ. Үзэх үү та, байж бай, одоохон гэж гүйснээ халтар улаан цамц гаргаж 3 жилийн өмнө та надад бэлэглээд л, санаж байна уу? Та миний гарын арван хуруу шигээ мэдэх улстөрчдийн нэг гэхчлэн урсгаж гарсан хөтлөгч ярилцагчаа жинхэнэ шоконд оруулсан. Улс төр, ажилгүйдэл ярьж суусан Б.Жаргалсайхан олны өмнө сандарлаа эвтэйхэн нууж цагаа олоогүй сюрпиризийн хариуд Чи бол арчаагүй эмэгтэй байна. Ноолууран цамцыг ингэж эдлэж хэрэглэдэггүй юм. Буруу угаасан байна. Заавар нь уутан дээрээ байдаг юм гэж гүйлгээ ухааныхаа ачаар хэлэх үггүй болтол нь хөтлөгчийг тас суулгав. Болсон болоогүй эфирийн цаг үрж, Д.Лүндээжанцан даргатай саравчтай хар малгай, хар шилтэй саарал ордноор үеийн юм шиг сээтэгнэж, С.Оюун гишүүнийг Эгч ээ! гэж хэлээ зажлан, өмд цамцны хэрэгт заримыг нь хутгаж орхиод болоогүй сул үгнийхээ тоогоор мөнгөө төл гэж хүний халаас тэмтэрсэн орон гаран хөтлөгчийн өмнөөс мэргэжил нэгтнүүд нь нүүрээ хийх газаргүй болтлоо ичжээ.

/2005.02.28, Монголын нэг өдөр /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button