Урлагийнхан том жип авч унаж давхихаасаа ичээсэй

Сайн, эвтэйхэн хиймэл шүдтэй болсон өвөө таны бизнесийг үнэгүй рекламдаад өгнө. Түүнчлэн гутранги үзэлтэй хүн хэзээ ч бизнесмэн болохгүй гэнэ. Томас Эдисон 1000 чийдэн хийж бүгдийг нь хагалчихаад толгой байхад нэг найз нь харчихаад харамсаж байгаагаа илэрхийлэхэд мань эр Чи юу ярьж байгаа юм бэ? Би чийдэн хийж болохгүй 1000 аргыг нээчихээд байхад гэжээ. Эцэст нь тэр ямар ч гэсэн чийдэнгээ хийсэн юм гэж уран илтгэгч С.Ганбаатар ярьж байна.

-Монголд ирж буй бизнесийн 2-р давалгаанд ямар ч мөнгөгүй хүн амжилт олно гэсэн. Мөнгөгүй хүн яаж бизнес хийнэ гэж?
-Өнөөдөр 2-р давалгаан дээр мөнгөгүй хүн ч гэсэн босч ирэх боломж олдож байна. 90-ээд оны үед бид бүгд мөнгөгүй байсан. Гэхдээ хэн танил талтай, хэн арга зальтай, хэн илүү эрс шийдэмгий эрсдэлтэй алхам хийж чадсан нь хожиж байсан бол өнөөдөр хэн нь зөв мэдлэгтэй, хүнд хэрэгтэй арга замуудыг мэдэж байна тэр хүн баяжих боломж олдож байгаа юм. Тэгэхээр хүмүүс үүнийг ашиглаасай гэж би хүсч байгаа юм. Жишээ нь энэ үед та ямар ч барьцаа хөрөнгөгүй, банкнаас зээл авах боломжгүй байлаа гэхэд хийх гэж сонирхож буй бизнесийнхээ өрсөлдөгч юм уу, энэ салбарын том туршлагатай компанид ажилд ор. Нэг юм уу хоёр жил ажилласныхаа дараа та бизнес хийх хангалттай мэдлэгтэй болоход зах зээл дээр таныг санхүүжүүлэх хүн маш их байгаа.
-Номыг чинь уншиж байхад ардын хар ухаан үнэртдэг. Энэ бүхнийг та гэр бүлээсээ өвлөн авсан уу?
-Миний буурал аав маш шударга хүн байсан. Хэдийгээр социализмын үед ч гэсэн хүмүүсийг эмчилдэг, хүмүүст тусалдаг маарамба байсан. Манай аав ээж айгаад л Ааваа дотоод яамныхан хүрээд ирээд таныг бариад явчихна. Ингэж байхаа болиоч ээ гэхэд Зүгээр ээ. Хаалга битгий түгжээд бай гэж загнадаг хүн байсан. Ямар сайндаа л Та нарын Ленин та нарыг ингэж хий үмхүүлж байгаад ална даа гэж байнга хэлдэг байсан. Учир нь талхан дотор баахан хий байдаг ш дээ. Тэрийг хэлж байхгүй юу? Өөрөөр хэлбэл буруу замаар яваад байна гэдгийг тухайн үедээ ёжилж хэлж байсан хэрэг. Нөгөөтэйгүүр их шооч хүн голохгүй ярина. Хүүхдийг голохгүйгээр ярьдаг, хүүхдийн хажууд шог хошин эр зоригтой ямар нэгэн бялдуучлах бодолгүйгээр ярьдаг байсан нь намайг өөрийнхөөрө бодлоор явдаг, үгээ чөөлөтэй хэлдэг хүн болгосон байх. Миний аавыг хүмүүс муу хэлэхээрээ заргач Сайнхүү гэдэг байсан. Тухайн үед шударга бус юмны хойноос үргэлж зарга үүсгэж явна. Аав маань зарга хийгээд хоёр гурван жил гэртээ сууна. Ингэж байхдаа надтай л ярьдаг байсан. Өнөөдөр миний ярьж байгаа юм, бичиж байгаа юм бүгдээрээ аавын минь захиж байсан зүйл. Миний аав одоо ч гэсэн намайг шүүмжлээд сууж байдаг. Үүгээрээ би юу ярих гээд байна вэ гэвэл хүүхэдтэйгээ идэвхтэй таван минут ярьж байна уу үгүй юу гэдгээ эргэж хараарай гэмээр байна.
-Манайхан ядуу улс гэдэг мөртлөө их баяжчихсан юм шиг том том жип л хотын гудамжаар дүүрэн. Таныхаар бид ядуу юу эсвэл…?
-Баахан 9 алдартан, 10 алдартан гээд байдагаа болиосой. Тэр хүмүүс ичээсэй. Лоохууз гуай ганцаараа алдартан гэж би хэлмээр байна. Тэр хэцүү цаг үед цээжээрээ, амьдралаараа Чингисээ болон Монголоо хамгаалсан хүнийг өнөөдөр яагаад нэг нь ч алдартнаар тодруулахгүй байгаа юм. Ямар ч байсан Ганбаатар миний хамгийн дээд алдартан. Монгол хүн жудагаа гээж байна. Урлагийнхныг хүмүүс хайрлаад дууг нь нь сонсоод мөнгөө өгч байна. Тэр ашгаар нь маш том жип унаад нөгөө хайрласан хүмүүсийнхээ урдуур давхина гэдэг бол огтоос жудаг биш. Монгол хүн болгон жудагтай л даа. Түүний л нэг адил би жудагтай байхыг хичээдэг. Намайг хайрлаж, хүндэтгэж миний лекцэнд ирж байгаа хүмүүсийн буяныг буцаагаад ард түмэндээ, эмэгтэйчүүдийн хорт хавдарын эсрэг санд хандивлана. Би өөртөө энэ мөнгөнөөс ганц ч пиджак авч өмсөхгүй, ганц ч компьютер авахгүй. Монгол орон маш их зээл тусламж авдаг мөртлөө тэр бүгдийг том том жип болгож унаж байгаа нь хойч үеийнхээ халааснаас зөвшөөрөлгүй мөнгө дээрэмдэж хулгай хийгээд байгаа хэрэг. Энэ янзаараа явах юм бол хорин жилийн дараа эдийн засгийн хүнд байдалд орвол манай намын буруу танай намын буруу гэж хэн ч хэлэхгүй. Бид бүгдээрээ хойч үеийнхээ өмнө толгой гудайлгах болно.
-Монголчууд эдийн дээдийг эдлэж хэрэглэдгээ эрт дээр үеэс тэнгэр заяатай явсаных гэдэг шүү дээ?
-Маш тэнэг юм ярьж байна гэж би хэлнэ. Тийм юм ярьж байгаа хүнийг би гайхаж байна. Юун хөөрөг даалин, хуа торгон дээл яриад байна. Монголчууд бид арай л өөр сэтгэлгээтэй болмоор байна. Би маш олон зүйлийг шүүмжилж яримаар байвч би шүүмжлэхийг хүсдэггүй, харин арга замыг ярьдаг хүн.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Надад анх удаа Монголын нэг өдөр гэдэг сонинд ярилцлага өгөх боломж олгосонд баярлалаа. Ийм сайхан нэртэй сонинг захиалж уншиж байгаад танай сонины уншигчдад талархаж байна. Яагаад гэвэл амьдрал өөрөө ирээдүйд байдаггүй, өнгөрсөнд байдаггүй, гагцхүү өнөөдөрт л цөмөөрөө амьдаръя. Өнөөдөр бид нар юуг амжуулах вэ тэрийгээ л хийе.

Ц.Энхзул

/Монголын нэг өдөр 2005-02/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button