Хүн мөнхрөх цаг холгүй

Харин үхэл нь төрөх, өсч торних, эр биед хүрэхийн адил зайлшгүй зүйл хэмээн хоёрдахь нь өгүүлнэ. Хүмүүнийг тонилгох энэ хоёр аргыг байгаль хоёуланг нь ашигладаг ч хүн өөрийгөө үгүй хийх зүй тогтол илүү түгээмэл байдаг. Тэгвэл энэ зүй тогтлыг эвдлэх нь чухал юм.
Тэгээд ч ийм явдал байгальд байдаг аж. Далайн хэд хэдэн төрлийн яст мэлхий өтөлж хөгширдөггүй байна. Тэд хэдэн зуун жил амьдраад золгүй то-хиолдлоор амь үрэгддэг, эсвэл бусдын идэш болдог. Тухайлбал хулд загас байна. Энэ загас төллөснийхөө дараа эрс хөгширдөг төдийгүй өвчилж, улмаар үхдэг. Харин түүний заламгайд нь хоо далавчит нялцгай биетийн авгалдай үүрлэвэл амьд үлддэг. Ийм байдлаар хулд загасны насыг 13 дахин уртасгаж ч чаддаг нь нотлогдсон байна.
Нэг муу нялцгай биетэн л ингэж чадаж байхад бид түүнээс дор байв гэж үү. Өөрийгөө устгах зүй тогтол гэж байдаг л даа. Үүнд би эргэлздэггүй. Гэхдээ үхлийн эерэг тэмцэхийн тулд энэ зүй тогтол хэрхэн үйлчилдэг, яавал түүнд саад болж чадахыг мэдэх ёстой. Үхэл гарцаагүй. Хэзээ нэгэн цагт тархин дээр туйпуу унаад хүнийг үхэлд хүргэнэ. Энэ золгүй тохиолдлыг хойшлуулах тухай ярихад би бэлэн биш байна. Харин хөгшрөхийг хойшлуулж болно. Ийм нэг аргыг бид турших гэж байна.
Бидний ажлын үр дүн нь эм байх болно. Түүнийг хэрэглээд хөгшрөхөө болино гэж Оросын академич Скулачев ярьж байна.
Энэ үг олны гайхширлыг төрүүлж буй. Гэхдээ Скулачев дэмий юм ярих хүн биш. Тэрбээр дэлхийн хэмжээний эрдэмтэн, асар их нэр төртэй, био эрчим хүч гээчийг гаргаж ирсэн эцгийн нэг. Скулачевын ион гэсэн шинжлэх ухааны албан ёсны нэр томъёо ч бий.
-Хөгшрөхийг болиулж, залуу насыг эгүулэн авчирч чаддаг болох цаг бидэнд холгүй. 50 жилээс яагаад ч хэтрэхгүй. Миний хувьд хүний үхэл, хөгшрөл бол организм эвдэрч муудсаны үр дүн биш гэдэгт нөхдөө итгүүлэх нь чухал байна гэж академич хэлж байна.
Үхлийн механизм ямар байдалтайг би мэднэ гэж бас нэг судлаач Алексей Оловников хэлэв. Энэ хүн бол биологийн шинжлэх ухаанд хуруу дарам байдаг онолчийн нэг. Хүний эс яагаад 50-70 хэсэгт хуваагдаж болох, дараа нь түүний бүх үр сад үхдгийн учрыг харуулсан маш нарийн схемийг бодож олсноороо (1971 онд) Оловников нэрд гарсан юм.
Хромосом бол хүний эд эсийн генетик материал бөгөөд хуваагдах бүртээ богиносч байдаг. 50-70 үе өнгөрөөд эд эс нь өөрийгөө үгүй хийх зүй тогтолтой болж үхнэ. Оловниковын толгойд боловсрогдсон энэ схем 25 жилийн дараа туршил-таар нотлогджээ. Үнэхээр ч хромосомын үзүүр дээр зүүврүүд байхыг нь олсон бөгөөд тэдгээр нь хуваагдах үедээ богиносч байсан аж.
Ингээд шинжлэх ухааны ертөнц хүний хөгшрөл, үхлийн асуудлыг организмын төвшинд барьж авлаа. Энэ сэдвээр хийсэн ажлын тоо ч тоймоо алдав. Гэхдээ л хүний насыг хэмжигч хаана байна, тэр ямархуу бүтэцтэй эд вэ гэдэг гол асуулт нээлттэй хэвээр байна.
-Энэ зүүвэр чинь цаг хугацааны хэмжүүр болж чухам чадах юм биш үү. Богиносох үйлдлээрээ хөгшрөлийг тохируулаад… гэж би брдсон юм. Гэтэл тиим биш байсан. Одоо бол зүүвэр чинь гэрч л болохоос, хөгшрөлийн өдөөгч биш юм байна гэдэгт эрвэлзэхээ байгаад байна. Харин насыг хрономер буюу маш адилхан, маш олон генээс бүрдэх эд эсийн жижиг бүтэц ажиглаж байдаг аж.Тэдгээрийг одоогоор нээгээгүй байна л даа. Тэгэхдээ энэ бүтэц тархины эсэд байдаг гэж би баттай таамаглаж байна. Чухам эд л бидний туулсан өдрийг тодорхойлж байдаг нөгөө тоолуурын үүргийг гүйцэтгэдэг байж таарна.
Энэ тоолуур хүний био-хэмнэлийг хоног, сараар гаргана. Биохэмнэлийн оргил үед тусгай ферментүүд жижиг бүтэц / хрономер/-ээс нэг ген зулгаана. Ингэсээр ген цөөрөөд ирэхээр дааврын системд эсээс нэлээд сул дохио өгнө. Дааврын систем чинь хүний бүх эрхтнийг удирдаж, тэднийг өвдөх, эсээ гээх ажлыг зохицуулдаг эд. Энэ бүх тогтолцоог үхэшгүй болгон, хүмүүст залуу насыг нь эгүүлж өгөхийн тулд улигт тоолуураа салгах, эсвэл биологийн цагаа тулхэж чаддаг болох нь чухал юм. Өөрөөр хэлбэл, жижиг бүтцийн уртыг урьдын байдлаар нь сэргээнэ гэсэн үг. Энэ зорилтыг бид ойрын үед шийдвэрлэх байх аа. Алексей Оловников ийн үзэж байна.
-Хүнд маш нарийн нэгэн хэмжүүр (тоолуур) байх ёстой бөгөөд тэр нь тархинд байрлана гэж Оловников үзэж буйтай би санал нэг байдаг. Энэ тоолуур байж болох хамгийн магадлалтай газар бол супрахиазматын цөм юм. Яагаад гэвэл уг цөм биохэмнэлтэй холбоотой болох нь нэгэнт тодорхой. Гэхдээ ийм тоолуурыг туршилтын замаар хайх үйл явц урт хугацаа шаардана. Бидний ажил хүнтэй холбоотой болохоор түүн дээр туршилт хийнэ гэдэг амар хялбар юм биш гэж Скулачев ярьж байна.
Скулачев 5сО гэдэг тусгай антиоксидантыг санал болгож байгаа. Энэ бол ноу-хау. Түүнийг туршаад эхэлчихэж. Зардлыг нь (Эросын нэг бэлтэй эр гаргадаг бөгөөд жилд 120 мянган доллар өгдөг аж. Ямар ч байсан хүмүүст залуу насыг нь эргүүлж олгодог эмтэй болох нь болно гэж тэр хэлдэг.
Скулачев, Оловников хоёр бол хүний хөгшрөх, үхэх асуудлыг судалдаг дэлхийн хамгийн нэртэй эрдэмтэд. Хөгшрөхийг зогсоодог эм хийнэ л гэж хэлсэн бол энэ нь хоосон үг яав ч биш. Мөнхийн эм (Мөнхийн ус гэдэг шиг) 50 жилийн дараа биш 5-10 жил болоод гарч ирнэ гэж найдахуйц хэмжээнд молекулын биологи хөгжөөд байна.
Харин хүн мөнхөрдөггүи юмаа гэхэд 700 жил нөхөн үйлдвэрлэл явуулах чадалтай байдаг болчихвол ертөнц маань хэрхэн өөрчлөгдөх бол гэдгийг төсөөлөхөд төвөгтэй. Юуны түрүүнд нөхөн үйлдвэрлэл явуулах чадварыг нь хязгаарлахаас аргагүйд хүрнэ. Мөнх байя гэвэл хүүхэд төрүүлэхээс татгалзах нь зүй.
Нийгмийн доторхи харилцаа их өөрчлөгдөнө. Хүн алах нь одоотой харьцуулбал маш аймшигтай гэмт хэрэг болно. Хүний идэвхтэй нас асар уртасна 50 хүртэлх насны балчрууд ажил олоход их төвөгтэй болно. Ийм нөхцөлд ертөнц бидний байгаагаас илүү жаргал цэнгэлтэй байж чадахгүй гэж зохиолч Борис Стругацкий үзэж буй.
-Нэг хувь хүний оршин байх хугацаа хийгээд, нийт нийгмийн амьдралын чанар хоёрын хооронд ямар ч хэлхээ холбоо байхгүй. Ямар ч шинжлэх ухаан хүмүүсийг аз жаргалтай ч, ёс суртахуунтай ч болгох чадваргүй. Тухайн нөхцөл байдалдаа сэтгэл дундуур хүмүүс гараад л ирдэг. Тиим болохоор өөрсдөөс нь холдуулчихсан үхэшгүй мөнх гэгч юмны тоо, чанарыг нь хүмүүс чамлаад л эхэлнэ. Түүнээс гадна үхэхээ байсан хүний амьдралын талаарх төсөөлөл нь эрc өөрчлөгдөнө. Магадгуй урт настай хүн маань физиологийн ч, сэтгэхүйн ч, ёс суртахууны ч хувьд ерөөс хүн (homo sapiens) байхаа больж ч мэднэ.
…Шашинууд яах бол гэсэн их сонирхолтой асуудал гарч ирэх нь зайлшгүй. Учир нь сүм хийдүүд чинь хүмүусийн үхлээс айдаг тэр сэтгэхүйг сорж оршин тогтнодог шүү. Лам нар хүмүүст амь нас хайрладаг. Тэгвэл хүмүүс үхэхээ больчихоор лам нар юу хийх вэ гэж тэр ярив.
Хүн төрөлхтнийг ийм айхтар өөрчлөлт рүү түлхэх нь ёс зүйд нийцэхгүй явдал бус уу гэж Алексей Оловниковоос асуухад, Үүнийг ёс зүйгүй хийж л болохгүй. Хөгшрөхөөс хамгаалах эм бий болгоно гэдэг чинь хөгшрөхтэй холбоотой бүх өвчнийг анагаах боломжтой болно гэсэн үг. Бид анагаах ухаанаас нүүр буруулаагүй, харин ч түүнд асар их хөрөнгө зарах гэж байна гэж хариулсан.
Алексей ОЛОВНИКОВ
-Биологийн ухааны доктор. ОХУ-ын ШУА-ийн Биохимийн физикийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан. Амьд эсийн өтлөхөд зүүврийн онцгой ферментийн гүйцэтгэх үүргийн тухай санаагаа анх 1971 онд гаргаж тавьсан.
Владимир СКУЛАЧЕВ
-Биологийн ШУ-ны доктор. Оросын академич. Нью-Йоркийн болон Европын академийн гишүүн. Москвагийн их сургуулийн Физик-химийн биологийн хүрээлэнгийн захирал.
Огонёк сэтгүүлийн 2005 оны хоёрдугаар сарын дугаарт Алексей Торгашев, Владимир Тихомиров нарын бичсэнээс авлаа.
Р.ЖАРГАЛАНТ
(өнөөдөр 2005-03-02 050)