25-29 насныхны боловсролын түвшин хамгийн өндөр.

Тооны хэлээр
Хот, хөдөөг төлөөлсөн 16-35 насны мянга гаруй залуус хамрагдсан судалгаанаас тэд боловсрол, мэргэжил хэрхэн эзэмшиж байгаа тухай сонирхолтой баримтуудаас хүргэе.
1989-1999 онд боловсролгүй эмэгтэйчүүдийн хувь буурч, боловсролгүй эрэгтэйтэйчүүдийн хувь өсч 2000 он гэхэд ижил төвшинд хүрчээ. Тооллогын дүнгээс үзэхэд 71 мянган эмэгтэй, 69 мянга хүрэхгүй эрэгтэйчүүд дээд боловсролтой гэсэн дүн гарчээ. Харин насны хувьд 25-29 -тэй залуус боловсролын төвшин хамгийн өндөр байгаа аж. Энэ насны залуусын 94 хувь нь багаас дээш боловсролтой, эсвэл мэргэжил олгох сургууль төгссөн байна. Гэвч үүний дараах үе болох 20-24 насны залуусын 15 хувь нь боловсролгүй, 15-19 насныхны 64 хувийг нь бүрэн дунд болон бүрэн дундаас дээш, 36 хувь нь бага буюу боловсролгүй байгаа аж.
-Сургууль тань таны хүссэн мэдлэг, мэдээлэл боловсролыг олгож чадаж байна уу гэсэн асуултад хамгийн сайн хангадаг гэсэн үзүүлэлтээр гадаадын их дээд сургууль, коллежууд 50 хувь буюу судалгаанд оролцсон нийт суралцагсдынхаа 1-2 хувийн саналаар тэргүүлж байгаа бол хамгийн доогуур үнэлгээг курс, дамжаа болон ерөнхий боловсролын дунд сургуульд суралцагсад тус тус өгсөн байна.
-Сурч боловсроход хамгийн түгээмэл тохиолдож буй бэрхшээл нь санхүүгийн асуудал ажээ. Жишээ нь судалгаанд оролцогсдын 64,3 хувь нь их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг хэт өндөр гэж үзсэн байна. Тэгвэл судалгаанд оролцогч их, дээд сургуульд суралцаж буй залуусын дөнгөж 15,4 хувь нь сургалтын төлбөрөө өөрөө төлдөг, 47,4 хувь нь эцэг, эхээрээ, 12,5 хувь нь төрийн сангийн зээлээр, 11,2 хувь нь төрийн албан хаагч, 3,2 хувь нь албан байгууллагаар тус тус сургалтын төлбөрөө төлүүлдэг ажээ.
-Та яагаад их, дээд сургуульд суралцаагүй вэ гэсэн асуултад 44,1 хувь нь мөн л санхүүгийн бэрхшээл байсан гэж хариулжээ. Харин 15,7 хувь нь цаашид суралцах сонирхолгүй учраас, 15 хувь нь элсэлтийн шалгалтыг давж чадаагүй, 5,3 хувь нь танил талгүй, 8,2 хувь нь бусад шалтгаанаар их, дээд сургуульд суралцаж чадаагүй гэж хариулсан бол 11,7 хувь нь дээд боловсрол эзэмшихгүйгээр сайхан амьдрах боломжтой гэж үзсэн учраас гэж эрс өөр зорилго тавьсан байлаа.
-Оюутнууд санхүүгийн бэрхшээлээ багасгахын тулд судалгаанд хамрагдагсдын өгүүлснээр хичээлээс гадуур дөрвөн оюутан тутмын нэг нь ойр зуурын ажил, 2,4 нь бизнес, 2,1 хувь нь халтуур хийдэг гэжээ.
/Инфо 2005-02