Ромын шинэ хамбаар хэн тодрох бол

Эмч нар түүний биеийг эмчлэхийн тулд янз бүрийн арга хэмжээ авч байгаа ч хамба лам маань тэдэнд Хэрвээ хүнийг бурхан дуудсан бол түүнийг нь зөрчих эрх бидэнд байхгүй. Миний өвчин хүндэрвэл янз бүрийн эмчилгээ, хиймэл амьсгал хийсний хэрэггүй гэсэн зарлиг буулгажээ. Энэхүү зарлигийг тухай хамбын дотны нөхөр Ватиканы нөлөө бүхий йнэгэн Францын сэтгүүлч Алэн Викондэлед мэдэгдсэн байна.
Алэн Викондэлед нь Парижийн католикийн дээд сургуулийн профессор бөгөөд Ватиканы талаар сонирхолтой нийтлэлүүдийг бичдэг нэгэн юм. Ингээд хэрвээ Ромын хамбад ямар нэгэн муу зүйл тохиолдвол түүнийг хэн залгамжлах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирэх юм.
Эмч нар хамбын биеийн байдал сайжирч байгаа гэж мэдээлж байгаа ч үнэн хэрэгтээ тааруухан байгаа. Тиймээс ч Ватиканы тэргүүний сэнтийд суух ёсөн хамба нарын нэрс тодорсон байна. Тэдгээрийн жагсаалтад
1. Хамба лам нарын зөвлөлийн гишүүн Нигерийн хамба лам Франсис Аринце
2. Гондурасын / Тегусигальп/ хамба Оскар Родригез Марадиага
3. Бельгийн / Брюсел/ хамба Годфрид Данеелы
4. Аргентины / Буэнос Айрос/ хамба Хорхе Марио Берголио
5. Мексикийн хамба лам Норберто Ривсер Карера
6. Италийн / Милан/ хамба Диониджи Тетта манци
7. Бразилийн / Сан-Пауло/ хамба лам Клаудио Хуммес
8. Австрийн / Вена/ хамба Критофер Шёнборн
9. Германы хамба Иозеф Ратцингер Славян нар тодорчээ.
Одоо 84 нас зооглож байгаа Ромын хамба П Иоан Павелийн нутаг нэгт Польшийн хамба Кароль Войтылагийн нэр энэ удаа дэвшсэнгүй.
/2005.02 Инфо /