Монголд ирсэн эм яагаад хямдхан байна аа

-Саяхан болсон эмнэлгийн удирдах ажилтны зөвлөлгөөнөөр эм хангамжийн байгууллагынхан ямар асуудал шийдэв?
-Хөдөө орон нутаг дахь эм хангамжийн байгууллагын захирлууд өнгөрсөн оны ажлаа дугнэж, энэ оны зорилтоо тодорхойлж гэрээ байгууллаа.
-Эмийн захиалга орон нутагт их байна уу?
-Одоогийн байдлаар аймаг болгонд бөөний төвийн салбар байгаа ч 1-2 хүн л ажилладаг. Энэ оны ундэсний зайлшгүй шаардлагатай эмийн улсын хэмжээний захиалгыг бид нэгтгэн гаргаад байна. Захиалга Улаанбаатар хот, 21 аймагт ид явагдаж байна. Хоёр тэрбум гаруй төгрөгийн эм хэрэгтэй гэсэн тооцоо гарсан.
-Та урьд нь ЭНЭШТ-ийн дарга байсан. Эмнэлэгт зайлшгүй шаардлагатай эм дутагдах зовлонг мэддэг байх.
-Зайлшгүй шаардлагатай бол Монгол Улсын эрүүл мэндийн үндэсний бодлогын зайлшгүй нэг хэсэг. Манай улс үндэсний эмийн бодлоготой, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалттай улс. Зайлшгүй шаардлагатай 200 гаруй нэрийн эм бий. Сумын болон аймгийн эмнэлэгт хэрэглэх эм гэдгээр нь зааглаж ялгасан сайдын тушаал байдаг. Энэ нь хор хөнөөл багатай байх, олон талт үйлчилгээтэй байх гэх мэт. Энэ жагсаалтыг манай орон дөрөв дэх удаагаа гаргаад явж байна. Шаардлагатай эмээр хангах, хэрэглэх хоёр нь хоёр өөр ойлголт. Эм хангамжийн байгууллага аль болох олж цуглуулж, захиалуулах хэрэгцээг урьдал болгодог. Гэтэл эмнэлэг эмийг өвчтөнд хэрэглүүлэх заалт гаргаж жор бичсэн эмч нь зайлшгүй шаардлагатай эмийг эрхэмлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ хийж байна уу гэдэг нь гол асуудал. Монголэмимпекс компани Эрүүл мэндийн яамны даалгавраар зайлшгүй шаардлагатай эмээр хангах зорилтыг хэрэгжүүлэх гэж хоёр тэрбум гаруй төгрөгийн эмийг гадаадаас захиалж авчраад байна.
-Танай байгууллагад төсвөөс мөнгө авдаг уу?
-Монголэмимпекс компанид улсаас төсөв өгдөггүй. Аж ахуйн нэгж байгууллага. Бид ерөөсөө нөөц бололцоогоор ажилладаг.
-Хөдөө, орон нутагт эм хангамжийн асуудал тун хангалтгүй байгаа гэж сонссон?
-Хөдөө, орон нутагт явж эм хангамжийн асуудлыг судалж амжаагүй л байна. Орон нутгийн захирлуудтай энэ талаар маш их зүйлийг ярилцсан. Энд хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэг талаас сумын эмнэлгийг түшиг-лэсэн улсын эм хангамжийн харьяа эмийн сан ажилладаг байсныг татан буулгаад эмээр хангах ажлыг төрийн эргэлтийн сангаар дамжуулан хэрэгжүүлэх болсон. ЭМЯ НҮБ-ын Хүн амын сантай хамтран сүүлийн хэдэн жил эмийн эргэлтийн сангийн мөнгөний эх үүсвэрийг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргаж, аймаг, орон нутаг, сумын удирдлагын мэдэлд өгсөн. Ингээд хэрэг дээрээ эмийн эргэлтийн сан мөнгөгүй болчихож. Анх хариуцаж аваад ажиллаж байсан эмч, эм найруулагч ч тэр сумандаа байхгүй, одоо шинээр очоод ажиллаж буй хүмуүс нь гар дээрээ мөнгөгүй. Эмнэлгийнхээ оны эмийн төсвиин хэдэн төгрөгөөр аргацаагаад байж байна. Эмийн эргэлтийн сан фондгүй болжээ.
-Танайхаас зохицуулалт хийдэг уу? Ямар зохицуулалт хийх шаардлагатай бол?
-Саяын зевлөлгөөнөөр эм хангамжийн удирдлагуудад өгсөн үүрэг бол эмийн эргэлтийн сан мөнгөтэй байна уу, үгүй юү гэдэг нь бидний шийдэх асуудал биш ч гэсэн юуны өмнө сумын түвшингийн эмийн хангамжийг мэргэжлийн удирдлага гартаа аваач ээ хэмээн санал болгосон. Суманд ганц эм найруулагч байдаг. Тэр хүн орон нутгийн засаг захиргаа болон
сумын их эмчийнхээ
олж ирсэн эмийг борлуулаад л зогсч байна. Мэргэжил дээшлүүлэх, эрхээ хамгаалах, мэргэжлийн тус дэмжлэг авах асуудал бүрмөсөн зогссон. Гэхдээ үлгэр авахаар аймгууд байсныг үгүйсгэхгүй.
-Тухайл бал ямар аймаг бат?
-Дорноговь аймгийн эм хангамжийн компанийн захирал Үржил аймгийнхаа бүх сумын эм найруулагчийг цуглуулан мэргэжлийн сургалт зохион байгуулж хэрэгцээт эмийн захиалгыг нь авч хүргэж өгчээ. Хугацаа дууссан чанаргүй эмүүдийг буцааж татан устгал явуулсан байна. Үүний үр дүнд Дорноговь аймгийн бүх эм зүйчид мэргэжлийн эрх ашгаа хамгаалж, лиценз авсан байна.
-Эмийн бодлогын зохицуулалт нэлээд алдагдсан. Эхнээсээ зохицуулж байгаа ч доголдол их байгаа. Ихэнх эм Улаан-Үдээр дамжин орж ирж хувь хүн, наймаачдын гар дээрээс худалдаалагдаж байна?
-Яг үнэнийг хэлэхэд сайн мэдэхгүй л байна. Гэхдээ нэг сонирхолтой мэдээлэл байна л даа. 2005 онд эмнэлгийн байгууллагуудыг эмээр хангах тендер ид явагдаж байна. Гэтэл энэ тендерт Монголэмимпекс компани чанарын баталгаатай эмүүдийг гаднаас НӨТ, гаалийн татвар бүгдийг нь төлөөд оруулж ирж, хөдөө аймгуудад 10-20 хувийн хямдралтай олгож байгаа. Гэтэл яг адилхан үйлдвэрийн эмийг манай жишгээс доогуур үнэтэй зарж буй хувийн компаниуд нэлээд байна.
-Тэр нь хуурамч гэсэн үг үү?
-Тэрнийг нь мэдэхгүй л дээ. Хуурамч юм уу, татвар төлөөгүй юм уу. ОХУ болон бусад эм үйлдвэрлэдэг улсын эмийг ижил үнээр бид цаанаас нь авч байгаа. Монголд орж ирэхээрээ тэдгээр эм яагаад ийн хямдарч байна вэ гэдэг дээр зохицуулах бодлого хэрэгтэй л байх.
-Эм хангамжийн байгууллага гэдэг онцгой обьект. Хадгалалт, хяналт ямар байдаг вэ?
-Эм гэдэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлж чадах зэвсэг шүү дээ. Тэр утгаар нь эмэнд хандах ёстой. Түүнээс биш эмийг ямар нэг хүнсний бүтээгдэхүүн шиг зах дээр борлуулж болохгүй. Гадаадаас Улаанбаатар руу, эндээсээ хөдөө, орон нутагт яаж зөөж тээвэрлэж байна, хаана ямар нөхцөлд хадгалж байна вэ гэдэг нь
маш чухал. Одоо өвлийн ид хүйтэн цаг. Гэтэл гемакцель нэртэй эм хөлдсөн л бол хэрэгцээгүй болдог. Урвалд орж хүний амь насанд аюултай үхэлд хүргэх бэлдмэл болдог.
-Энэ нь юуны эм юм бол?
-Цусны сийвэнг орлох дуслын шингэн. Энэ мэт эмийг орон нутагт тээвэрлэж хад-галахад анхаарал хандуулахгүй бол болохоо больжээ. Өнгөр-сөн онд ЭМЯ-наас гаргасан эм хангамжийн байгууллагын улсын стандарт гэж бий. Наанадаж 180-200 ам метр талбай бүхий агуулахтай байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг биелүүлж байгаа газар байна уу. Нөгөө талаас чанар. Эмийн чанар хянана гэдэг мэргэжлийн өндэр түвшин шаарддаг. Тэгэхлээр манай бух салбарт эм шалгагч, шинжлэгч гэсэн орон тооны хүмүүс ажилладаг байх ёстой. Ийм мэргэжилтэн ажиллана гэдэг нь эмийн сангаас чанаргуй эм гарвал хариуцлага хүлээх механизмыг бий болгоно. Бид боломжийн хэрээр чанарын шалгалт хийж байна.
-Монголд эм зуйч, эм найруулагч хэр олон байна вэ?
-Эмийн салбарт хүний нөөцийн асуудал нэлээд хүндэрсэн. 1970-1980 онд эм зүйн ангид орох оюутан олдцог-гүй байсан. Гэтэл өнгөрсөн онд 50 гаруй оюутан эм зүйн ангид элссэн байна. Элсэгчдийн тоо нэмэгдсэн ч зах зээлд мэргэж-лээрээ ажиллагсдын тоо цөөрсөн. Бизнесийн ухаанаар мэргэжлээ сонгон ашгийн төлөө энэ мэргэжлийг эзэмш-дэг болжээ.
-Эрүүл мэндийн даат-галтай холбоотой эмийн үйлчилгээ ямар байна вэ?
-Эрүүл мэндийн даатгалын журмаар хуримтлагдсан мөнгөн сангийн зарцуулалт нь учир дутагдалтай. Нэг хэсэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаад л яваад байдаг. Гэтэл хүссэн цагтаа эмнэлгийн тусламж авч чаддаггүй. Эрүүл мэндийн даатгалын сангаар бүрдсэн мөнгийг өнөөдөр төсвийн цоорхойг бөглөхөд хэрэглэж байна. Нийгмийн эрүул мэндийн тусламж үйлчилгээнд тэр мөнгө зарцуулагдвал зүгээр. Иргэн хүн сард ч юм уу, улиралд нэг удаа ЭХО-д харуулаад явах хэрэгтэй шүү дээ. Даатгалтай, эрүүл хүн хохироод яваад байна гэсэн үг.
-Танайх эмийн устгал хийдэг үү?
-Эмнэлэгт эм хадгалагдахад хугацаа нь дуусчихвал тухайн байгууллага өөрөө акт гарган устгах ёстой. Эмийн хугацаа дууссан бол өөр сонирхол агуулалгүй устгадаг.
-Эмийн бодлого бизнесийн чиглэлээр яваад л байвал баталгаагүй хуурамч эм байсаар л байна байх даа?
-Эрүүл мэндийн салбарыг зах зээлд оруулах гэж манайхаас гаргасан том алдаа нь эмийг зах зээлд алдсан явдал. Эмийг ашиг орлого олох зүйл болгосон нь том алдаа. Одоо эмийг жороор олгодог тогтолцоо алдагдсан. Тухайн жилд хэчнээн жор хүлээн авч үйлчилж байна вэ гэж үнэлдэг механизм хэрэгтэй байна. Сурагласан эм болгоныг нь иргэдэд өгөх нь үндсэний аюулгүй байдалд аюултай. Иймээс эмийн хуулийг эргэж харах хэрэгтэй байна.
А.САЙХАН
(өнөөдөр 2005-03-02 050)