Ерөнхийлөгчийн сонгууль их л бохир болох шинжтэй байна.

Энэ хугацаанд 63 хууль, УИХ-ын 40 тогтоол батлан гаргасан байна. Ингээд УИХ-ын дарга Н. Энхбаярын сэтгүүлчдийн сонирхсон асуултад өгсөн хариултыг товчлон хүргэж байна.
-Намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудаас хамгийн үр дүнтэй болсон хууль гэвэл та аль хуулийг хэлэх вэ. Мөн намрын чуулганы онцлогийг дүгнэж хэлнэ үү?
-Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын чуулган ажлын 50 хоног хуралдах ёстой. Харин энэ удаагийн чуулган ажлын 100 гаруй хоног хуралдсан байна. Намрын чуулганы хамгийн гол онцлогийг би зөвшилцөл гэж хэлмээр байна Учир нь өнгөрсөн хавар болсон сонгуулийн үр дүнд зөвшилцөхөөс өөр аргагүй байдал үүссэн. Ард түмнийхээ энэ сонголтыг хүндэтгэж, хамтран ажиллахаас өөр арга зам бидэнд байгаагүй. Харин хэлэлцэж баталсан хуулиудаас ард түмний хүсэн хүлээж байсан хууль гэвэл Олон нийтийн радио, телевизийн тухай хууль зэргийг нэрлэмээр байна. Жишээ нь, радио телевизийг хуульчлах талаар олон жил ярьж байсан боловч аль ч Засгийн газар, УИХ-ын үед эцэслэн шийдэж чадаагүй байсан. Энэ асуудлыг бид хамтарсан төр, засгаа байгуулсан өнөөдрийн ийм сайхан боломжтой үед шийдвэрлэлээ. Улстөрийн намууд сүүлийн үед бизнесийн байгууллагын хэлбэр рүү ороод байгааг дээрх хуулийн заалтаар хязгаарлаж өгсөн.
-Та сая яриандаа намрын чуулганы онцлогийг зөвшилцөл гэж хэллээ. Гэтэл сүүлийн үед зөвшилцөл бол фашизмын эхлэл гэдэг утгаар хүмүүс ойлгож эхэллээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Аль ч нам олонхи болоогүй байгаа тохиолдолд хамтарч Засгийн газраа байгуулахаас өөр арга зам байгаагүй гэдгийг давтан хэлье. Үүнийг фашизм руу явж байна гэвэл өрөөсгөл. МАХН болон АН урьд өмнө фашист нам байгаагүй, байх ч үгүй, ирээдүйд ийм болохгүй гэдэгт итгэлтэй байна. Ямар агуулгаар фашизм үүсгэх гээд ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Тэгээд ч бид намрын чуулганаар баталсан улстөрийн намын тухай хуулиараа фашист нам байгуулахыг хориглосон байгаа. Зориуд цаанаас жүжиглэсэн нэвтрүүлгийг бодитоор хүлээж авсанд харамсалтай байна. Хийсэн ажлыг гутаахын тулд нийгмийг өөрөө өөртөө дүгнэлт хийх байх гэж найдаж байна.
-УИХ маань ганцхан бүлэгтэй болсон шүү дээ. Энэ байх ёстой үйл явц уу, эсвэл үүний ард ямар нэгэн сонирхол явж байгаа юм биш биш дээ?
-Эвсэл тарсантай холбогдуулан эвслийн бүлгийн үйл ажиллагаа бас зогссон. Иймд Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх асуудлаас эхлээд олон асуудалд хамтарч шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Ингээд л эвслийн хэдэн гишүүн МАХН-ын бүлэгт орсны төлөө урвагч, шарвагчаар нь дуудаж байгаа нь зохисгүй юм. Тэгээд манай бүлэг яах ёстой байсан юм бэ. Үгүй, бид авахгүй, өндөр намаар чинь хэмжинэ гэх байсан юм уу. Бидэнд ганц л бодол байгаа. Төр засаг минь тогтвортой байгаасай гэж. Түүнээс биш хайртай болсондоо бүлэгтээ аваагүй.
-Та өмнө нь Ерөнхий сайд байсан. Таны халааг авсан Засгийн газартаа хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Одоогийн Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна гэж зарим хэсэг нь шүүмжилдэг. Нэг хэсэг хүн тоглоод байгаа нь нууц биш. Зарим хүний бодож байгаа шиг Засгийн газраа унагая л даа. Дараагийн Засгийн газар нь гарч ирээд ажил хийхэд бас л хэцүү болно шүү дээ. Миний бодлоор энэ Засгийн газар одоохондоо юм хийж амжаагүй байгаа учир алдаа гаргаагүй байна. Мэдээж алдаа гаргавал Засгийн газрыг огцруулна. Хамтарсан Засгийн газар өнгөрсөн 9-р сард байгуулагдсан. Гэтэл манай улсын өнгөрсөн орны эдийн засгийн өсөлт 10,6 хувьтай гарсан. Хоёрхон сар болж байгаа Засгийн газар ийм амжилттай ажиллаж чадах уу. Энэ бол манай Засгийн газрын үр дүн. Харин энэ Засгийн газар эдийн засгийн өсөлтөө 10 хувиас бууруулахгүй байх хатуухан даалгавар авсан.
-Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-өөс таныг саяхан шүүхэд өгсөн. Шүүх энэ асуудлыг хэрэгсэхгүй болгосон байсан. Та энэ талаар тодорхой ярихгүй юу?
-Албан тушаал, хариуцлага гэдэг чинь ам үдчихдэг юм байна. Түүнээс биш би ч гэсэн амтай шүү дээ. Намайг Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын нөөц хөрөнгөөс 3,5 тэрбум төгрөгийг хувьдаа ашигласан гэж шүүхэд гомдол гаргасан гэсэн. Энэ асуудлыг аль эрт холбогдох хууль, хяналтын байгууллага нь шалгаад хэрэгсэхгүй болгосон асуудал. Засгийн газрын нөөц хөрөнгөөс Засаг дарга нарт байр авч өгсөн гэж бичсэн байсан. Харин ч манай Засгийн газрын үед 300 гаруй өрхөд байр олгосон. Ахмад, ядуу, өрх толгойлсон эмэгтэй гээд 300 өрхөд байр олгносны дотор хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа таван аймгийн Засаг дарга нар байсан. Гэтэл яагаад заавал Засаг дарга нарыг сугалаад муулаад байгааг ойлгохгүй байна. Сонинуудад мөнгө өглөө гэсэн. Энэ чинь би эрх мэдлээ хэтрүүлээд өгөөд байгаа юм биш. Аль Жасрай гуайн Засгийн газраас эхлэн сонин хэвлэлээр Засгийн газар мөрийн хөтөлбөрөө сурталчлах зорилгоор мөнгө өгдөг. Үүний дагуу л миний Засгийн газрын үед ч дээрх мөнгийг өгсөн. Өнөөдөр Элбэгдоржийн Засгийн газар ч энэ мөнгийг олгож байгаа шүү дээ. Харин энэ дундаас яагаад манай Засгийн газрыг онцлоод байгааг ойлгохгүй байна. Хэрвээ сонин хэвлэлийг дэмжих хэрэггүй гэж үзэж байгаа бол хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж болно шүү дээ. Өнөөдөр ч бид хуульдаа өөрчлөлт оруулахад бэлэн байна. Гэвч би албан тушаал, хариуцлагаа ухамсарлан ажлаа л хийсэн. Ц. Элбэгдорж өнөөдөр надад хэлж байна билээ Ерөөсөө ажил хийж болохгүй юм аа. Та нар ямар ч эрч хүчтэй ажиллаж байсан юм бэ гэж. Хамгийн гол нь нэг л зүйлийг би хэлэхийг хүсч байна. Төрдөө хүндэтгэлтэй хандмаар байна.
-МАХН-ын даргын хувьд асуух асуулт байна. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Таныг нэр дэвшинэ гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр их ярьж бичдэг. Таны амнаас байр суурийг чинь сонсоё?
-Хуульд зааснаар, 45-аас дээш насны хүн дэвшинэ гэсэн заалттай учир 45 хүрсэн хүмүүс дотроо нэгийг бодож байгаа байлгүй дээ. Жишээ нь манай Лундаа дарга аль хэдийнээ 45 хүрсэн. Ямар үндэслэлээр намайг онцлоод байгаа юм бол. Манай нам дотор нэр дэвшиж магадгүй олон хүн байгаа. Өнөөдрийн байдлаас ажиглахад Ерөнхийлөгчийн сонгууль их бохир болох шинжтэй байна. Бохир л хийхгүй юмсан, төрийн тэргүүнээ сонгохдоо хүндэтгэлтэй хандах юмсан гэсэн бодол л надад байна.
-МАХН-ыг Монголын Ардчилсан хөгжлийн нам гэж нэрээ солих гэж байгаа тухай яриа байна. Энэ үнэн үү?
-МАХН нэрээ солих асуудал аль ерээд оноос л эхлэн яригдаж байсан. Ардчилсан хөгжлийн нам гэдэг нэрийг би анх 1996 онд сонсч байсан. Энэ бол нууц биш. Товчлолоо үлдээгээд нэрээ солих нь зүйтэй гэсэн саналыг манай намын олон гишүүн ярьж байсан. Энэ бол яриа төдий болохоос эцэслэн шийдээд тогтсон юм байхгүй. Гэхдээ нэр солих нь гол биш, аливаа нам хариуцлагатай ажиллая гэсэн байр суурийг бид баримталдаг. Хариуцлага, ардчилал хоёр нэгдэж байж хөгжлийг авчирна. Манай улсад хариуцлага үгүйлэгдэж байгаа болохоор хөгжихгүй байна. Дэндүү хариуцлагагүй улс төрөөс ард түмэн л хохирдог.

Т. Баярмаа.
2005.03.1, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button