Солонгос бүсгүй учир битүүлэгээр амиа алджээ.

Баттай эх сурвалжаас авсан мэдээлэлээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугч Солонгос улсын иргэн залуу бүсгүй 2005 оны 3сарын 1-ны өдөр учир битүүлэгээр амиа алджээ. Бүсгүй тус дүүргийн нутаг дэвсгэр дээр зочид буудал, баар ажиллуулдаг байсан агаад обьектийнхоо 2-р давхарт нөхөр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байжээ. Одоогоор өөрийгөө боомилсон байдалтай байсан гэж байгаа боловч Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзээд, задланд оруулж, дүгнэлт шинжилгээ гаргахаар ажиллаж байна.
olloo.mn Г.Алтаа.