Мянганы сорилтын сангийнхан шийдтэй хариу хэлсэнгүй

Олон улсын зээл тусламжаар амь тариа залгуулж суудаг тарчигхан эдийн засагтай улсад энэ бол Мянганы хэмээх далайгаас сувд шүүрэх мэт санагдах нь гарцаагүй. Гэхдээ бидний төсөөлж байсан шиг зүгээр л урсаад орох мэт зүйл биш аж. Ёстой л сорилт нэрэндээ тохирсон хатуухан даваа гэдэг нь өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчилсан Мянганы сорилтын корпорацийнхны айлчлалын явцаас ажиглагдаж байсныг нуух юун.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Мянганы сорилтын сангийн Үндэсний зөвлөл 2004 оны арваннэгдүгээр сард АНУ руу саналаа илгээсэн. Төрийн өндөр алба хашдаг эрхмүүдээс гадна бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй хүмүүс тус зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Үндэсний зөвлөл нь өөрсдийн үйл ажиллагаа, мэдээлэлтэй холбоотой асуудал эрхэлсэн хэвлэлийн төлөөлөгчтэй. Монгол Улс АНУ-ын их тусламжийг хүртэх эсэхийг хэвлэл мэдээллийнхэн түүнээс л тодруулахад болно.
Буурай хөгжилтэй атлаа эдийн засгийн бодлогоо шинэчлэх эрмэлзэлтэй Африкийн голдуу 16 оронтой Азийн Монгол эн зэрэгцэж Америкийн тусламжийг хүртэнэ. Он гараад гурван сарын нүүр үзэж байгаа хэдий ч эдгээр орноос нэг ч улс Мянганы сорилтын сангаас тусламж аваагүй аж. Энэ талаар хоёрдугаар сарын 21-26-ны өдрүүдэд манай улсад айлчилсан тус корпорацийн Евроазийн асуудал хариуцсан захирал Стефен Грофф тэргүүтэй төлөөлөгчид Үндэсний зөвлөлийнхөнд уламжилжээ. Одоо Монголоос гадна хоёр улсын санал хэлэлцүүлгийн шатанд яваа юм байна. Төлөөлөгчийн ярьснаар Үндэсний зөвлөлийнхөн ойрын хоёр сард тусламж хүртээх боллоо гэсэн таатай мэдээг сонсохгүй бололтой. Нэгэнт нүүр тулж ярилцсан учраас улс дамжин цаас шидэлцэлгүйгээр цахим шуудангаар харьцах сонирхолтой байгаагаа ч Мянганы сорилтын корпорацийнхан ажлын хэсгийнхэнд илэрхийлсэн гэнэ.
Ноён Стефен тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа эхний хоёр өдөр АНУ-ын ЭСЯ-д
болон зарим олон улсын байгууллагынхантай, лхагва гаригт Үндэсний зөвлөлийн ажлын хэсгийнхэнтэй албан ёсоор уулзсан. Ажлын хэсгийнхэн нийт 200 гаруй сая ам.долларын төсөвтэй төсөл Мянганы сорилтын корпорацид хүргүүлээд байгаа. Албан ёсны уулзалтын үеэр тэд дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл гэсэн үндсэн дөрвөн бүлэг бүхий төсөлд тусгасан ажлуудыг ямар үндэслэлээр гаргасныг нэлээд сонирхож байлаа. Юуны учир ийм сэдэв, төсөв зохиов гэхчлэн нухацтай асуултууд тавьж байлаа. Энэ нь нэг ёсондоо ажлын хэсгийнхэн бодит амьдралд хэр нийцсэн төсөл боловсруулж вэ, тэр 200 сая ам.доллараар юу хийх гээд байна вэ гэдгийг сорих, тандахын хооронд ажиглаад буцсан гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Үндэсний зөвлөлийн ажлын хэсгийнхэн тэдний шалгалт-д унаагүй, салбар тус бүр дээр боловсруулсан төсөл англи хэл дээр тайлбарлаж харин ч кока авчих шиг болсон. Үндэсний зөвлөлийнхний боловсруулсан төсөлд Мянганы сорилтын сангийнхан хангалттай гэсэн дүн тавьсан юм билээ.
Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчид боловсруулсан төслийг сайшаасан боловч саналаа хэлээгүй ихэд нууцалж байсан юм байна. Эл байдлаас ажиглахад Баярлахдаа бархирав гэгчээр юу юуны духанд хүрэлгүй их хэмжээний хөрөнгө цацах амлалт өгөхгүй гэдэг дээр тэд хатуу тогтсон нь илт. Иймдээ ч тэд Үндэсний зөвлөлийнхөнд, тэр тусмаа Монголын ард түмэнд буруу сэтгэгдэл үлдээчихгүйн үүднээс Засгийн газрын тэргүүнтэй уулзахдаа хүртэл Төсөл сайн болжээ гэдгээс өөр зүйл яриагүй гэдэг. Хоёр сарын дараа сонсох шийд эцсийнх гэдгийг ч төлөөлөгчид итгэл төгс хэлээгүй юм байна.

С.Баттулга

/2005.03.2, Ардын эрх /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button