40 мянган айлын орон сууц барилгын компаниудад сэргээш болох уу, эсвэл…?

Үүний төлөө ёстой л алалцах байх гэхээр. Монголд барилгын чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий 700 гаруй компани байдаг. Яг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 104. Төрийн зүгээс хөрөнгө оруулалтад нь туслалцаа үзүүлээд явчихвал 40 мянган айлын орон сууц юу юугүй босоод ирэх мэт.
Гэтэл Монголын барилгын компаниуд үүнд харин ч эсрэгээр дурамжхан хандаж байгаа гэнэ.
Яагаад…? Дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугам гээд асуудлуудыг цогцоор нь шийдээгүй байж Ура хашгираад орох хэрэг биш гэж тэд үзжээ. Гэхдээ хамгийн гол татгалзаж байгаа зүйл нь нэг ам дөрвөлжин талбайн хөлсийг 200 ам.доллар болтол нь буулгах. Одоо бол нэг ам дөрвөлжин талбайн хангалттай өртөг нь 280 ам.доллар. Компаниуд ашгаа гарган 350 ам.долларт зардаг. Хэрвээ 200 ам.доллараар талбайгаа босгоно гэвэл 40 мянган балгас барина гэсэн үг гэнэ. Энд бас төрийн дэмжлэг ороод ирвэл талбайн өртөг бүр 170-180$ дээр унана. Түшмэдийн халаасанд орох хувийг ингэж эвтэйхнээр хэлдэг болсон юм байна.
Зөвхөн шүүмжлэх сэтгэхүйгээр бус Туркээс маш хямд барилгын материал оруулж ирнэ гэсэн үгийг бизнесмэнүүд жуумалзан хүлээж авч байгаа юм байна. Яагаад гэвэл барилгын материалын 70 хувийг нь элс, шороо, цемент эзэлдэг. Түүнийгээ Туркээс хямдханаар зөөж авчрах юм уу гэж инээлдэж байгаа аж. Ерөөсөө барилгын зардлын ихэнх хувийг тэр иддэг, харин сүртэй рекламддаг цонх, хаалга тэргүүтэнд 10 орчим хувь, ажлын хөлс болоод техникт 30 хувь нь л эзэлдэг юм байна.
Бас нэг ихээр дургүйцэж байгаа зүйл нь гадны гүйцэтгэгчдээр ажлаа хийлгэх. Чингэвэл өөрсдийнхөө бор зүрхээрээр амиа авч яваа дотоодын барилгын компаниудад сүйрэл болох нь тодорхой. Энэ мэтчилэн 40 мянган айлын орон сууцны зорилтыг тойроод айдас, хүйдэс, дургүйцэл төрүүлсэн олон асуудлууд байгаа гэнэ.

А.Туяа
/2005.03.2, Ардын эрх /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button