Их өрийг төлсөн нь хуульд нийцсэн үү?

Удирдамжийн зорилго нь их өрийг хэрхэн төлж барагдуулсан тухай асуудлыг шалгаж, дүгнэлт гаргаж УИХ-д танилцуулах юм байна. Шалгалтыг холбогдох хуулийн хүрээнд явуулж байгаа гэж М. Энхсайхан дарга онцлон тэмдэглэсэн.
Шалгалтыг гурван багц асуудлыг дагуу хийх аж. Нэгд, Монгол Улсаас ОХУ-д төлөх их өрийг төлж барагдуулах тухай асуудлыг Монгол Улсын Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ хэлэлцэж, ямар шийдвэр гаргасан, уг шийдвэр нь холбогдох хууль тогтоолд нийцсэн эсэхийг шалгах гэнэ.
Түүнчлэн их өрийг төлж барагдуулахдаа төлбөрийг хэрхэн гүйцэтгэсэн, ОХУ-тай болон зуучлагч талтай гэрээ хэлэлцээр байгуулсан болон их өрийг төлж барагдуулсан тухай ямар батламж шийдвэр гарсан, Монгол Улсаас ОХУ-д төлөх их өрийг төлж барагдуулахад зуучилсан компанид ямар байгууллагын шийдвэрээр зуучлалын хөлсөнд хэчнээн төгрөг төлснийг шалгаж тогтоох аж.
Их өрийг хэрхэн төлж барагдуулсан тухай асуудлыг шалгахтай холбогдуулан ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэгт УИХ-ын нэр бүхий 11 гишүүн оржээ.
Ажлын хэсэгт орсон гишүүд
М. Энхсайхан-УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч.
Р.Бадамдамдин-УИХ-ын гишүүн
Т. Бадамжунай-УИХ-ын гишүүн
Э. Бат-Үүл-УИХ-ын гишүүн
Ц. Жаргал-УИХ-ын гишүүн
Г. Занданшатар-УИХ-ын гишүүн
Ж.Наранцацралт-УИХ-ын гишүүн
С. Оюун-УИХ-ын гишүүн
У.Хүрэлсүх-УИХ-ын гишүүн
Н.Энхболд-УИХ-ын гишүүн
Б.Эрдэнэбат-УИХ-ын гишүүн
Б. Одмаа
/Монголын мэдээ 2005-03-02/