Монголын төр, засагт сонирхлын бүлгийн хязгааргүй дарангуйлал тогтлоо.

2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламент анхныхаа болон урт удаан хугацаанд үргэлжилсэн намрын чуулганаа өндөрлөж байна. Энэхүү чухал үед бид хийсэн ажлаа дүгнэхдээ хоосон магтаал, тоон үзүүлэлтээр гайхуулах бус, улс орны хувьд амин чухал байгаа тулгамдсан асуудлууд, төрийн удирдлагын шийдвэр гаргах төвшинд үүсээд буй хямралт байдлыг бодитоор дүгнэн цэгнэх нь нэн чухал гэж юм.

Сонголтын үр шимийг ард түмэн хүртсэн үү?

Бид үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэхдээ эн тэргүүнд дээрх асуултыг тавих нь чухал хэмээн үзэж буй билээ. Аливаа сонголтын утга учир, түүний үр өгөөжийг эрхийн мандат олгосон ард түмэн хүртэх нь эрүүл нийгмийн жам юм. Ямар ч хүн амьдралаа муутгая гэж сонголт хийдэггүй, аль болохоор дэвжиж дээшлэх болов уу гэсэн итгэл найдварыг өвөртөлж сонгуульд оролцдог нь маргашгүй үнэн билээ.
Өнгөрөгч сонгууль нь ийнхүү ард түмний өөдрөг сэтгэлийг шингээсэн шинэ сонголт байсан гэж бид дүгнэж байна. Энэхүү итгэлийн агуулгыг бүрхэгдүүлэх, УИХ-ыг тоон хувьд тэнцүүлэхийн төлөө сонгогчид саналаа өгсөн мэтээр механик ойлголтыг бий болгох гэж улстөрийн зарим намууд, сонирхлын бүлгүүд шаргуу ажилласан билээ. Энэхүү харалган бодлого шинэ сонголтын хариуцлага, гол ачааг үүрсэн Эх орон-Ардчилал эвсэлд хүндхэн цохилт болж, улмаар үзэл баримтлал, зохион байгуулалтын хямралд хүргэсэн юм.Төр, засгийг бүрдүүлэх намуудын зөвшилцөлд орох эрхийг сонирхлын бүлгүүдийг төлөөлсөн цөөн тооны хүмүүс булаан авч, бүлгэрхэх, хуйвалдах арга замаар албан тушаалын хуваарилалтад улангасан орсныг олон түмэн мартаагүй байгаа. Эвслийн нэрээр халхавч хийгчид, эвслийн үзэл баримтлал, зорилго зорилтыг уландаа гишгэж, сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж байгааг шударга ёсыг эрхэмлэгч, хэн ч үл тэвчих хэмжээнд хүрсэн.
Амташсан хэрээ арван гурав дахина гэгчийн үлгэрээр эвслийг улстөрийн хувьд бодитоор устгагчид Монголын ардчиллын анхдагч болох АН-ын удирдлагыг мөнөөх хуйвалдааны аргаар булаан авч, улмаар улстөрийн зүтгүүр болдог УИХ дахь бүлгийг устган МАХН-ын бүлэгт дагаар орсныг ард түмэн бэлхнээ харж, жигшин хүлээж авч байгаа нь нууц биш юм. Бидний хамтран сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн гол цөм болсон 18 нас хүрээгүй хүүхэд бүрт 10.000 төгрөг олгох санаачилга Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хайчлагдсан хэлбээр орж, МАХН-ын үеэ өнгөрөөсөн ард түмнээ ялгаварлан гадуурхаж, анги бүлэгт хуваадаг концепциор солигдсон билээ. Ийм нөхцөлд улстөрийн сөрөг хүчин бодитоор үгүйлэгдэж, Монголын төр, засагт сонирхлын бүлгийн хязгааргүй дарангуйлал тогтож буйг тууштай эсэргүүцэж, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн ажиллах чадвартай улстөрийн цөм бүрэлдүүлэх нь нэн чухал байгаа юм. Явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд ард түмний сонголтыг гуйвуулж, зөвшилцөл, тогтвортой төр зэрэг гоё үгсээр бурангуй үйлсээ халхавчилж буй эрх баригч бүлэглэл ард түмэндээ ямар тустай үйл хийснээ тайлагнахад эртдэх зүйлгүй.

Ядууралд дайн зарлах уу, ядууруулагчидтай тэмцэх үү?

Ард түмний амьдралын чанарын асуудал төр, засгийн бодлогын амин сүнс мөн билээ. Өнгөрөгч хугацаанд Засгийн газрын тэргүүн ядууралтай дайн зарласан болон эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрлээ хэмээн нэлээд сүржиндүү зарласан. Гэтэл бодит байдал дээр хүн амын амьжиргааны төвшин улам дордож, амьдралын өртөг өсч, нийгмийн дийлэнх хэсэг болох дундач амьдралтай хүмүүсийн хувьд амь зуулгын асуудал шууд тавигдаж эхэллээ. Бид олон жил ядуурлын статистикаар өөрсдийгөө болон өрөөлийг хуурсаар ирсэн. Тооны цаана тодорхой гэр бүл, гундуухан яваа хүн байдгийг хэрхэвч мартаж болохгүй. Сонгуулийн өмнө ядуурлын эзлэх хувь хөдөөд 50 хувь, Улаанбаатарт 45 хувьд хүрээд байсан судалгаа байдаг.
Өнгөрөгч хугацаанд энэ тоо багасах бус, улам ч нэмэгдэх хандлагатай байгаа нь гашуун боловч үнэн юм. Бага хэмжээний тэтгэлэг олгож, тэтгэврийн зөрүүг арилгасан ч амьдралын өртөг тогтвортой нэмэгдэж буй нөхцөлд энэ нь түр зуурын, торгоох төдий арга хэмжээ гэдэг нь тодорхой. Өргөжин тэлж буй ядуурлын мөн чанар, шалтгааныг бодитоор тогтоож байж түүнийг багасгах, хязгаарлах тууштай бодлого хэрэгжүүлэх боломжтой болох юм.
Харамсалтай нь төр, засгийн эрх мэдэл, түүнийг тойрон хүрээлж, амьдрах арга хэрэгслээ болгогчид, ард түмнээ ядууруулагчдын арми нэгэнт бий болжээ. Үүнийг авилга гэж тодорхойлдог боловч Монголын улстөрд нүүрлээд буй үзэгдэл хавьгүй өргөн цар хүрээтэй, хор хөнөөлтэй юм.
Авилгатай тэмцэх нэрийдлээр улстөрийн оноо авч, гаднын байгууллагуудын төслийн мөнгийг үр ашиггүй зарцуулах үзэгдэл сүүлийн жилүүдэд олширч, авилгатай тэмцэх зөв зүйтэй зорилтыг гутаах хэмжээнд хүргэж буйг энэ дашрамд дурдах нь зүйтэй болов уу. Төр, засгийн цогц, алсын хараатай харилцан уялдаатай бодлого алдагдаж, төрийн үйлчилгээ улстөрөөр бизнес хийгчид, тэднийг тойрон хүрээлэгчдэд л үр ашгаа өгч буй нөхцөлд ядуурал улам нэмэгдэж, түүнийг дагасан оюуны хоосрол, итгэлийн цөхрөл нь өөрөө аливаа дэвшилт үзэл, өөдрөг санааг цаазлагч болж хувирдаг билээ. Ядууралтай амжилттай тэмцэхийн тулд эн тэргүүнд ядууруулагч хүчин зүйлсийг эрх ямба, албан тушаал үл харгалзан арилгах ёстой юм.

Шударга ёс, тэгш боломж

Монголын нийгэмд хурцаар үгүйлэгдэж буй асуудал нь шударга ёс юм. Ардчилал, зах зээлд шилжсэн анхны жилүүдэд бид хувь хүний овсгоо самбаа л чухал. Шударга ёс нь хийсвэр ойлголт мэтээр гэнэн төсөөлж байсан нь нууц биш билээ. Гэвч бодит амьдрал бидэнд баяжигтун гэдэг урианаас шударгаар баяжигтун гэсэн зарчим ардчилсан нийгмийн чухал үнэлэмж гэдгийг харуулсан. Суурь нөхцөл ижил тохиолдолд өрсөлдөгчдийн илүү чадалтай, мэдлэгтэй, авьяастай нь тэргүүлдэг. Үүнийг гарааны тэгш нөхцөл хэмээн томьёолдог бөгөөд ардчиллын тулгуур зарчмуудын нэгж гэж эрдэмтэн мэргэд үздэг.
Монголын нийгмийн бүхий л хүрээнд шударга ёс алдагдаж, улстөрд мөнгөөр зодож, эсвэл хэн нэгэн лидерт зусардаж ордог, бизнесийн хүрээнд ашигтай тендер, лицензийг мөнөөх л авилга, арын хаалга хэрэглэж авдаг, ядуус, эмзэг бүлгийн данс бүртгэлд бичигдэхийн тулд хүртэл хороон даргыг аргалж, урд хойно нь гуйдаг болсон гэхэд хилсдэхгүй билээ.
Ард түмний бухидмлыг ядуу зүдүү амьдрал төрүүлдэггүй. Эдийн засгийн бэрхшээлийг даван туулах тэсвэр хатуужил монголчуудад байгаа. Хамгийн гол нь дэндүү шударга бус хандлага, хууль, журмын тэгш бус үйлчилгээ, буруу замаар будаа тээгчид сайхан амьдраад, эгэл хүмүүс улам хоосроод буй байдал тэсэшгүйеэ бухимдлыг бий болгодог. Үүнийг ч амьдрал бэлхнээ нотолсоор байна.
Улс орон, ард түмнийхээ тулгамдсан эмзэг асуудлыг УИХ-ын танхимд ярихгүй бол ард түмэн үүнийг гудамж талбай дээр ярих төдийгүй, төрийн түшээдэд хатуу хариуцлага тооцдог билээ. Хурц асуудлыг улстөрийн намууд нь ярихгүй, дөлж зугтаад байвал нам гэгдэх учир утга нь ч алдагддаг. Монголчууд бид эв эеэ хичээх нь чухал. Гэхдээ зөв зөөлөн, бурууд хатуу хэмээх өвөг дээдсийн зарчим дээр суурилсан нийгмийн зөвшилцлийг бий болгосноор иргэн бүрт тэгш бололцоо олгож, шударга ёсонд нийцсэн, хяналттай, үзэл бодлоо өрсөлдүүлсэн, эрүүл тогтолцоог бий болгож болох билээ.

Л. Эрдэнэтуул Улс төр судлаач.
2005.03.2, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button