Yл гандахын орон

Гэвч нисэхээс ийн удаан явах нь хот хэрхэн уудам болохыг мэдрүүлнэ. Цасаар шуурсан Буянт-Ухаагаасаа мордоод, цас малгайлан лавширсан Бээжинд үдлээд Малайзад буухад шөнө биш бол шүхэр барьж, даашинз, сандаал бухий хувцасласан байх шаардлагатай. Харин сая шөнө тул дулаан бүгчим арай аядуухан буй гэгдэх боловч, автомат сэрүүцүүлэгчтэй машинд орон ортол хэле чухам мөндөрлөжээ. Машинд таатай сэрүүн, гэвч салхивчаар гар гаргах төдийд халуун пүнхийнэ. Хөлийн шагайнаас дээшхээ тэрүүхэн хооронд хэдий нимгэлсэн ч, хавар намрын ботинк бие баглах шиг нажидтай. Зөөлөн чийглэг агаар аяс аясаар нүүр зүсийг тайтгаруулж байлаа. Субан жааяад ирлээ. Шөнө дөлшсөн цаг, гудманд нэг ч хүн үгүй. Энэ дүүрэгт амьдран суралцаж байгаа дүүгийн маань найз хэдэн монгол залуучууд угтаж авлаа. Тэнд бидний мэндлэлцэхээс өөр аниргүй. Туйлын нам гүм. Гагцхүү бүгчим халуун л чимээтэйсэн бол нургэлж байна гэмээр.

Энэ шөнө Субан жааяагийн тохилог жижигхэн нэгэн байшинд саяын ирсэн, угтсан монголчуудын яриа нам тайвныг эвдэж, монгол хонины чанасан ууцны хурц унэр цоргисон байх аа. Хаа холоос хүү минь ирэх сайхан гэдэг дээ. Хаа холоос охин дээрээ ааө нь, ээж нь, ах нь, эгч нь, дүү нар нь ирэх бас л сайхан ажээ. Бас хаа холоос ирсэн зочдоос Монголынхоо тухай сонсох нь тэндхийн оюутнуудад шөнийг өдөр мэт болгох шиг санагдсаан. Монголын арван алдартан тодорсон, Харанга тоглолтоо хийсэн, дуучин Сараа Сингапурт амьдарч байгаа, Улаанбаатарт өнөө өглөө цасаар шуурч байсан гээд ярих тэдэнд амттай. Хэдий гар утас, e-mail гарын дор, цаг хугацаа болгоны нь боол, мэдээлэгч боловч, хол газрын суугуул хүмүүст нутгийн нь хүний амьд халуун яриа буцалгасан аарц шиг шимтэй ажгуу. Харин энэ халуун оронд түвхнэн суралцаж, гадил хийгээд элдэв жимсгэнд буйлж байгаа залууст бол эх нутгийн нь зун цагийн, эрвээхий бүжиглэсэн нугын нэрс мойл шиг нь содон тан-саг амттай гэвэл зохимжтой юм уу даа. Ийн хол ойрын сонин задлалцсан Куала-Лумпурын нэгэн дүүрэг дэх цөөхөн монголчуудыг зүүр-мэглэж эхлэх үед өглөө нэгэнт дуншиж байлаа.
Субан жааяад очсоны маргааш өдөр тэндхийнхний цагаан сарын битүүний өдөр таарлаа.Гудамжинд нэг ч хүн үгүй. Уг нь манайхны хувьд бол ид л бужигнаж байх үе. Шил толь болсон байшин барилгуудаас хүн орж гарах ер харагдсангүй. Цагаан сарын баяр гээд амралтын долоо хоног зарлачихсан болоод бүр ч ийм амгалан зэлүүд, хэл хөдөлгөөнгүй байгаа аж. Гэхдээ ерийн дүр төрх нь ийм байдаг бололтой. Их халуунд
ажлын байрандаа, эсвэл гэртээ бүгэх тэнд жаргал. Халуунд аахилж уухилан хэлээ гаргасан шиг, хөлсөө урсган загалтаж явах хоббигүй л бол өдрийн Субан жааяад хүн олж харах хэцүү. Гэхдээ эндхийн халуун өвөрмөц. Хэм хэмжээ нь 30-аас буухгүй атта тиим хорлон-той биш. Алсаасаа л нэг тиим зөөлөн, урин. Агаар нь чийглэг болохоор тэр биз дээ. Манай Монголын зуных шиг тиим хуурай аргамал, мэнэрүүлж туйлдуулахгүй.

Малайзад бороо өдөр бүр орох нь хууль. Заавал орно. Аягатай уе шиг ширхэгээр балбачихна. Энэ борооны балбаа бүв бүлээн. Хорь хүрэхгүй цагийн өмнө исгэрсэн цасан шуурганд хайруулсан хацар нүүрээ тиим бүлээхэн бороогоор дайлах жаргалтай. Гудамж, замын ховилд тунарсан усанд гишгэхэд халуудах шахуу. Эндхийн бороонд норон алхах ямар ч иллэг, сауны үйлчилгээнээс илүү амрааж тайтгаруулах, алжаал тайлах ажээ. Дал модны дэлбээнд тогтсон борооны ус дааж ядагдаад палхийн асгарах агшныг тэндхийн яруу найргийн нэгэн үзэмжит цаг гэмээр.
Малайзад хувцас үл хиртэнэ. Бороо ингэж байнга ордог болохоор тоос тор тогийн зийгүй. Цав цагаан цамцхоёр, гурван өдөр дараа-лан өмсөөд хэв хэвээрээ. Зөвхөн хэле л нэвчинэ. Хөлс-ний нэвчмэл үнэрийг нь арилгах хэрэгтэйгээс биш, хувцас угаах дургүй хүнд өө олдохгүй. За тэгээд, энд борооны болоод халуун гэсэн хоёрхон улиралтай болохоор сольж өмсөх баахан хувцас хунарын хэрэггүй. Манайхны ярьдагчлан цайны ганц, жирийн жийрэг хоёр тэнд адилхан. Ер нь их энгийн хувцаслана даа. Залуучууд, охид бол хэл нүцгэн углааш, сандаалханаар л үргэлж гоёх ажээ. Тэнд хүмүүсийн хувцаслалтад цэвэрхэн, биед эв таатай гэдэг л хэмжүүр үйлчилнэ. Үнэ өртөг, моод хэлбэр сонин биш. Эндээс хүмүусийн амьдралын жигд тэгш байдал аяндаа ойлгогдоно.
Малайзын хүмүүс ер бусын тайван. Уурлаж уцаарласан хүн харагдахгуй. Намс намс алхлан, урьханаар инээмсэглэцгээгээд л байх. Бусдад сайхан инээмсэглэл бэлэглэвэл өөрийн үйл хэрэг өөдрөг сайн байдаг бол малайзчуудын хувьд үл бүтэх явдал үгүй биз ээ. Магад тиймдээ ч, дэлхийн хамгийн өндөр барилга бүхий энэ үзэсгэлэнт улс хотыг босгосон ч уу. Гэхдээ энэ тайван амгалан, инээмсэглэсэн жаргалтай байдал нь зовлон ч байдаг уу, хэн мэдлээ дээ.
Ертөнцийн хэнд ч зовлон, жаргал буй.

Эндхийн хүмүүсийг үндсэнд нь гурван хэсэгт хувааж болно. Малай, энэтхэг, хятад. Малайзын хятадуудыг КL хот төдийгүй, энэ улсын нүүр царай гэхэд буруутахгүй. Төр нийгмээ малайзчууд өөрсдөө удирдана. Бизнесийн гол гол салбарыг дандаа хятадууд эрхэлдэг ажээ. Түүнийгээ дагаад ч юм уу хятадтай холбоотой бүхэн тэнд ихэмеэг, өнгөлөг. Хятад охид Малайзад үзэегэлэнтэй нь. Цэвэр цэмцгэр, гэрэлт царайтай. Харин жинхэнэ малайз бүсгүйчүүд энгийн, даруу төлөв. Гял цалгүй. Шашнаасаа улбаалаад толгойгоо алчуураар ороосон байх нь халуунд тээртэй санагдана. Энэтхэг хүүхнүүд нь махлаг, хар хөх царайтай. Их л том нүд, духнаас нь тодрох улаан толбо ямар нэгэн сүр хүчин, бас ямар нэгэн сул доройг зэрэгцүүлэн өгүүлнэ.
Хоёрдугаар сарын 9-н буюу энэ тахиа жилийн шинийн нэгэнд Субан жааяа дүүрэгт торго, цэмбэн хантааз, дээл өмесөн охид харав. Хав хар царайтай энэтхэг эр дэргэдүүр нь өнгөрөв. Хажууд нь дал мод сүүдэр сарлан шүхэрлэнэ. Хармаг хаданд ургасан мэт сонин санагдав.

Хаана ч явсан та нарыг минь гүйцэх хонгор алгаа хэмээн монгол хүүхнүүддээ дуу алдаж байсан юм үзэж, нүд тайлсан сэтгүүлчийн үг санагдлаа.
Субан жааяад Нарны зам буюу Sunway хэмээх амралт, худалдаа, үйлчилгээний үлэмж гоёмсог том цогцолбор бий. Арслангийн толгойн тотготой, пирамид хэлбэрийн их биетэй, их л том сав даа. Манайхан ярьдагдаа, Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байна гэж. Элбэг дэлбэгийн их том илэрхийлэл юм даа. Sunway-д орж явахад энэ үг бодогдоно. Цэвэр үзэмжтэй, ая тух гойдын. Тэнд хиймэл мөсөн талбайд хүүхдүүд гулгалдан сүлжилдэхийн нөгөөхөн талд нь бассейнд сэлж, наран шарлагын талбайд хэвтэгcэд налайлдах нь хоёр, гурван зуухан метрийн зайтай. Эдгээрт зугаацахаас уйдвал тэрүүхэн зайтай маш тохилог кинотеатрт кино үзнэ, өлсвөл Мак Дональдс, КFС-д ороод хүссэнээ идчихнэ. Бие лазантвал иллэг, бариа хийлгэчихнэ. Худалдааны бүхий л бараа бүтээгдэхүүн тэнд хангалттай тавигдсан. Малайзын ренгит манай гурван зуун төгрөгтэй тэнцэнэ.Тэндээс алмааз эрдэнээс авахуулаад эдэлж хэрэглэх хүсэл тань ханахгүй агаад мөнгөтэй бол юм бүхэн бий. Шөнийн Sunway хүнээр дүүрэн. Хосууд зугаацна. Энэ цогцолбор мөнхийн хөдөлгөөнтэй. Дутуу юмгүй. Аль газар явахад юм бүхэн харьцуулагдан бодогдоно. Саяын өгүүлснээс Sunway-г диваажин гэмээр байгаа биз. Тэндээс гарах ямар ч шаардлагагүй мэт. Гэвч нэг үг бас санагдана. Байшингаасаа гарахгуйгээр амьдрах амьдралыг, замналыг бүтээсэн тэр хөгжлөөр яана вэ, автобусанд суух хэрэгтэй шуу дээ гэж нэг багш маань хэлж билээ. Нээрээ дутуугүй, нэг л хонхороосоо бүгдийгээ гүйцээж амьдрахын утга гэж юусан билээ. Загасанд явж, голын усанд орох сайхан даа гэж сэтгэгдэнэ. Юун ч харапган, атаач юм бэ дээ гэж уншигч авгай та хэлж мэдэх л. Тиим ч байж мэднэ. Харин Монголд Sunway хэрэгтэй нь л дамжиггүй санагдана.
Англи хэл гадарладаг хүн энэ оронд алзахгүй. Энэ хэлээр ойлголцохгүй хүн бараг үгүй дээ. Таксины жо-лооч, цэвэрлэгч ер бүгд. Худал хуурмаг, хулгай зэлгий байхгүй газар аа, янз нь Малайз. Таксины жолооч нэн үнэнч. Үйлчлүүлэгчдээ хүндэтгэлтэй. Барагтайхан ярьдаг хүн суувал хэрхэн ойлголцох, өөрөө санаачлагатай байхыг нэгэнт анзаарч үйлчилдэг хэвшсэн нь илэрхий. Таксины жолооч ерөнхийдөө л энэтхэгчүүд байх бололтой юм билээ. Бавгар живэртэй, хөл хугарам яриатай, онож хэлэхэд түвэгтэй үыэртэй, өгзөг суудал базаахгүй, хар хөх эрчүүд.

Малайз хоол нэн сайхан. Их уураглаг, тэжээллэг. Их төлөв будаатаи голлосон янз бүрийн хоол бий. Манай таван цулын шэл шиг цоохор сархинаг, гузээ, элэг, уушгаар хийсэн шэл ч байна. Гэвч мань мэтийн монголчууд хоёр идээд л монгол хоолоо санана. Цуйван, бууз. лавшаагаа хэдхэн хоноход баахан үгүйлэх төлөвтэй. Монголд аятайхан хооллоод сэтгэл хангалуун үлдэх мөнгөөр мөн тиим байж чадах боломжтой. Нов ногоон модод хаа сайгүй сэгсийлдэх нь үзэмжтэй агаад өег. Бүр гүн ногоон модод. Монгол хүний сэтгэл биз дээ. Ногоо ургасан цагт сэтгэл тэнийдэг болохоор. Хотын дунд мод ургасан биш, моддын дунд хот байгуулсан мэт л санагдана.

Малайзчуудын баян нь их л баян гэнэ. Амаараа дүүрэн алтан шүдтэн ч байдаг л гэнэ. Баячууд нь ширэнгэ ойдоо шилтгээн, ордоо босгон далд амьдардаг аж. Өтгөн ой модыг огтолж зам гаргаад бөглүү гүнд гэрэлт цамхаг барьдаг байна. Тэр цамхагуудын орой моддын дундуур цухалзаж үзэгдэнэ. Тэнд сэрүүхэн ч, сэлүүхэн ч байдагбиз. Өрөөл бусдын амьдралаас тасалж, өөрийгөө, үнэтэй эдлэл, хөрөнгөе яах вэ гэдгээ цэгнэх боломж ч мөн тэнд нь л гардагсанж уу, яаж мэдэхэв дээ. Ширэнгэ ой нь ан амьтнаар баян. Гэхдээ могой, сармагчингаар бийлэгжүү юмсан уу даа. Луг луг могойнууд гулилзацгааж байдаг юм байх. Ингэж бодохоор засмал замаас гармааргүй санагдана. Хөглөрсөн тэр их ногоон дотор могой юм уу, ямар нэгэн амьтан анаж байх шиг л санагдаад байх.

Энэ орны ард түмэн бор дарсанд маруухан. Манайд бол гудманд найгасан шиг явах мундахгүй дээ. Тэнд тиймгүй. Гуйвах нь байтугай үнэртсэн хүн олдохгүй янзтай. Байшингийн сүүдэрт нэг нөхөр зогсчихсон, хажууд нь бүсгүй түшээд зогсож байхыг хараад Энэ аварга чинь харин татчихаж дээ хэмээн олзуурхтал мэс засалд ороод удаагүй хүн байдаг байгаа. Дэлгүүрийн лангуунуудаас хамгийн халамжлагддаггүй нь архи, дарс тавигдсан нь. Түүгээр хүн зон нэг их очихгүй, тиим болохоор тэр хатуу идээ хүнд очтол зовно доо. Энд уух, цэнгэх дур сонирхол нэг иймэрхүү. Үр дүн нь гэмт хэрэг, элдэв самуунгүй. Архинаас болж үхсэн зовсонгүй. Энэ бол малайзчуудын нэгэн бахархал буюу. Тэдний хувьд бахархах шалтгаан ер биш байж мэднэ, харин бидэнд бол тэгэж хэлэхэд нэн зөвдөнө.

Малайзчууд их эвтэй хүмүүс. Манайхны зуны байр шиг хоёр давхар үзэмжит загвартай байр эгнүүлээд барьчихсан. Тэрнийхээ дээр нь хоёр, доор нь хоёр өрөөтэй. Энэ дөрвөн өрөөнд мөн тооны айл амьдрах нь түгээмэл аж. Хөлслөгсөд л юм даа. Гэхдээ нэгэнтэйгээ тааралдахгүй. Анир чимээгүй амьдрах. Хааяа нэг нэгтэйгээ тааралдахаараа дуугүй инээмсэглэцгээд өрөө өрөөндөө орчихно. Хүүхэд нохойн хэрүүлгүй дов довондоо амьдардаг бололтой. Тэгсэн атлаа аль нь ч хүүхэдтэй, нохойтой, мууртай. Манайхан бол яах бол доо. Хөөрхөн харгалдацгаах вий. Танай нохой энд жогорхоигоо асгачихаж, хүүхэд тань ингэчихлээ, муур чинь унтуулахгүй гэж толхилцоод л.

Гэтэл эд яагаад ийм эвийн цавуу шиг байна вэ. Иргэншил.хөгжил, соёлоосоо хамаардаг юм болов уу. Гэтэл Малайз манай орноос даруй гуч гаруй жилийн дараа л тусгаар тогтнолоо олсон байх юм. За тэгээд, зураг төөрөг, заяа тавилангаараа явцгааж байгаа нь энэ юм байлгүй дээ, манайхны ярьдгаар.
Малайзын замыг өөлвөл түүн шиг өөнтөгч дэлхийд ховор биз ээ. Жийхээрээ жийж, жирийхээрээ жирийж болно. Ингэж жийгсдийн бүгдийн нь машин баруун талдаа жолоотой. Манайхан зам гарахдаа дандаэ зүүн тийш харан болгоомжилж хөдөлгөөнд оролцдог бол Малайзад эсрэгээрээ. Баруун тийш харж байж зам гарах хэрэгтэй. Сураагүй болохоор будилж л байна лээ, зүүн тийш сэртэлзэж мунгинаад л. Замын цагдаа, дохио энэ тэр гэх сүртэй зүйл ажиглагдсангүй. Нэгэнт замын хөдөлгөөнд орж сурсан өндөр соёл, сайн зохион бай-гуулалтад жолооч нар хэвшжээ. Говьд хүн болж төрснөөс хангайд сарлаг болж төрсөн нь дээр гэж үг бий. Энэ мэт хандлагын өнцгөөс нэгэн бодоход Монголын замд жийп барьснаас, эндхийн замд Беларусь трактор барьсан нь хол дээр шахуу санагдана. Үгүй мөн том юм олж харжээ гэх нь бий л биз. Гэхдээ бодогдсон шүү.

Куала-Лумпурын бэлгэ тэмдэг Тwin Town хэмээх хоёр өндэр байшин. Одоогоор дэлхийд хүний босгосон хамгийн өндөр барилга. Нью-Йоркийн дууль болсон хоёр цамхаг щиг ихэрлэн сүндэрлэхийг уншигч авгай та мэдээллиин хэрэгсэлүүдээс зөндөө хараа л. КЬ-д очигсод ёс юм шиг энэ хоёр өндрөөр дэвсгэрлүүлэн зургаа татуулна. Дээхнэ үеийн орос оёдлын машины аварга том хос зүү дээш харуулан хатгасан шиг цоролзон сүүмэлзэж харагдана, алсханаас. Энэ хоёр өндэр Нью-Йоркийн хоёроос урт наслах буй за. Мөнхрөх ч биз. Нэгэн учир бодогдоно. Малайзчууд мусульман шашинтай тул Осама мэт шиг бөх зүрхтэн байвч, Тwin Town-ыг Америкийн азгүй хоёр өндэр шиг тавилан лав хүлээхгүй санагдана.

Малайзын тэнгэр ягаан цэнхэр. Гандмалдуу юм шиг уусмал ягаан өнгөтэй. Халуун газрын тэнгэр огторгуй ийм өнгөтэй байж мэдэхээр юм уу даа. Ягаан бол дулааны өнгэ байхаар.тиймээс л тэндээс дулаан бороо ордог болов уу. Ийм дулаан бороонд идээшсэн монголчууд КL-д цөөнгүй бололтой. Дандаа л сурч буй оюутнууд. Тауlor’s, Inti, Multimedia коллежийн залуустай уулзалдацгаасан. Дандаа л наян тав, зургаа оны л охид, хөвгүүд. Бүгдээрээ л англи хэл эзэмшихийн зэрэгцээ янз бүрийн чиглэлээр сурч байгаа аж. Монголчууд хэзээний хүний дор орохгүйг эрмэлздэг хойно, тэндхийн оюутнууд маань сургуулиуддаа сагсан бөмбөгөөр баахан баав-гайлдаг гэнэ. Малайзад монголчуудыг ихэнхдээ л япон хүн үү гэж асууцгаах бололтой юм билээ. Биднийг ч япон л гэнэ шүү дээ гэж тэд ярьцгааж байна билээ. Мэдээж, нутгийн хүн бо-лохоор илүү өөр санагддаг биз, тэнд сурч байгаа монгол оюутнууд бусдаасаа арай л илүү бардам, ихэмсэг, итгэлтэй, омог төгэлдер байдалтай нь анзаарагдсан. Inti коллежийн төв хотоос нэлээд зайдуу. Тэнд есөн монгол залуу сурч байна. Өрөөндөө Чингис хааныхаа эураг, хөөмлийг залчихсан, улсынхаа далбааг тахисан шигээ сууцгаах аж. Тэд маань монгол охид ирүүлэхийн мөн болсон хүмүүс. Сэтгэлд таалагдаад найзалчих аятай бүсгүйчүүд үгүйлэгдэж байгаагаа нуусангүй. Залуу хонгорхон тэдэнд сайхан монгол охидын шилбэ харах хүслэн байлгүй л яахав дээ.

Охид хөвгүүдийн байр тусдаа. Хөвгүүд охидын байраар сэлгүүцэх, орох эрхгүй. Номын санд бие ил, дэрвэмэл хувцастай үл оруулна. Оюутнуудыг өрөөнд нь хоол хийлгэхгүй. Дэг тиим. Гэхдээ зарим нэгэнд нь хоол хийх эрх олгогдсон л байдаг юм билээ.

Эдгээр сургуулийн ая тух донж төгөлдөр. Бассейн, элдэв спортын тоглоомоор хөгжих бүхий л бололцоо хангагджээ. Бялдаржиж, биеэ хөгжүүлэхээс залхуурахгуй л бол дутуу гэж нэхэгдэх зүйл үгүй. Суръя хэмээн бодсон бол сурч болох нөхцөл байдал тэнд төгэлдер буйг үгүйсгэх боломжгүй юм даа.
Nilia коллежид нэлээд олон монгол сурдаг гэнэ. Тэндхийн оюутны байр аглагтай их ойрхон болоод тэр юм болов уу, өглөөд сармагчин өрөөний нь цонхоор орилж чарлан байгалийн ориг сэрүүлэг болон сэрээдэг гэнэ. Салхивчаар нь орж ирээд ундаа энэ тэрийг шомбодчихсон байх нь түгээмэл гэнэ лээ. Тэнд манайхан сармагчинтай мундаг шадарлаж байгаа юм байх аа.

Манай монгол оюутнууд малайз нөхөддөө нэгэнтээ томрох боломж өнгөрсөн олимпийн дараа олджээ. Хөөрхий малайзчууд, олимпоос нэг ч медаль авч чадаагүй юм байж, харин манай Монгол хүрэл медальтантай гээд даналзацгаадаг юмдаг уу даа. Үгүй одоо, үнэнээс хойш яахав, малайз нөхөд нь таг дуугүй л толгой дохин зөвшөөрдөг гэнэ.
Х.Цагаанбаатар тэнд лав Чингисийн дараа орох монгол алдартан болжээ.
Пенан. Энэ бол КL-ээс автобусаар таван цаг гаруй явж хүрдэг Малайзын нэгэн арал. Бид цагаан сарын шинийн хоёрны өдөр энэ арал руу хөдөллөө. Гүн ой дундуур өгсүүр авч толин замаар хурдлан явахад нойрмог алжаангуй нүдний зүүн баруунд замган ногоон өнгө тасралтгүй үелзэж шуурайлна. Үл гандахын энэ орны өнгэ зохирол ийн найр тавин мэлэлзэнэ.

Завсрын бүрийд донхор донхор модон арлууд замын хоёр талаас дарж ойччихно уу гэлтэй түхийлдэн ёнхойно. Шөнийн ширэнгэ рүү орох аймаарыг асуултгүй. Тэнд хэн ч байхгүй бизээ л гэхээр. Гэвч тэрхүү түнэр ойн хойморьт задгай гал түлж, загас шаран эр хүний жаргал эдлэгсэд арслан бартай арцалданхан байж байдаг ч уу, харсан биш дээ. Айдаст хүлэгдэн зориг туядаад чичрэгсэд ч байдаг уу, үзсэн биш дээ.

Тэнгэрийн од далайн ман-далд завилахын цагт Пенан харагдлаа. Мөнхүү арал хорин километрын наанаас гэрэлт сувдаар баарцаглатап гоёсон мэт солонгорон үзэгдэнэ. Арлын орон зайд гишгэтэл далай дээгүүр тавьсан урт гүүрээр давхилаа. Энэ гүүрийн гэрэл чимэглэл шөнийн харанхуйд эх газрын тасархайнуудыг холбосон ихээ том эрдэнийн гэрэлт зүүлт шиг төсөөлөгдөнө. Пенаныг дорнын сувд гэж нэрлэцгээдэг нь энэ мэтээс л эхэлдэг байлгүй дээ.

Энэ арал дээрх машин зам тун нарийхан. Жолооч жаахаан сэрэмж алдвал сүйд болно. Гэтэл хурдтай явц-гаахыг нь яана. Арлыг тойроод хот байгуулагдсан нь нэн чигжүү. Арал өөрөө атгахан юм чинь, арга байж уу даа. Биднийг танил ахын маань тэнд сурч байгаа хүү найзын хамт угтан авлаа. Жижигхээн мотоцикль дээр биерхүү хоёр монгол залуу дуулга юугаа данхалзуулан далбилзсан шиг тосдог юм байна.Тэд бидний зорчих таксины жолоочтой тохирч байгаа, гар хөлөө хөдөлгөлцөлцөн түрэмгийдүү аястай ярилцаж байгаа энэтэр яах аргагүй Пенаны суугуулууд аятай аяглаж байна. Аанай л Эдвард шив дээ гэдэг шиг, хоёр энэтхэг эртэй тохиролцоод далайн эрэг тийш хөдөллөө. Далайн эргийн буудлууд дөхөх үед замын хажуугаар шар толгойтой хүмүүс шижиртэх төлөвтэй. Барууны өндөр хамартнууд энд ялаархан сараар, хоёр гурван долоо хоногоор ирээд шивээлчих-дэг нь энэ ажээ. Хоёр ч буудлаар орлоо. Далайн эрэг рүү цонх нь харсан буудлууд нэгэнт үйлчлүүлэгчдээр хахжээ. Пиг. Ингээд цонх нь ой руу хараачилсан буудлын өрөө захиалгын эрэмбэ байхгүйгээс хойш оноогдлоо доо. Тохитой юм аа, ер нь тэнд дөрвөн одтойгоос дээш буудлын үйлчилгээний загвар хэвшсэн бололтой. Өрөөний хөргүүр ажиллаж гадаа хав халуун атал, дааруулах янзтай. Шөнө гадаа бяцхан зогслоо. Өнгө гэрэл бүхий буудлуудын эргэн тойрон эзгүй шахуу., Далай түрхэрэх чимээтэрэлт өндөр буудлын цаанаас бөглүүдүү сонсогдоно. Тэрүүхэнд эмгэнээ сугадсан хөгшин европ өвөө эрүү нь унжиж, салгаламтгай болчихеон хятад чавганц ач уу, зээ юү хоёр хүүхдээр түшүү-лээд салхилах аядана. Тэдэнд өдрөөс шөнө ингэж явах нь жаргалтай болоод тэр биз дээ.Халамжилж яваа хоёр хүүхэд ээлжлэн үүргэлж харагдана. Унтахад нь тушаа болж ч байж магадгүй, хөгшин буурал эмээ нь эднийгээ ингэж үүрэглүүлэн хичнээн ч явав гэж дээ хэмээн бодон буй мэт өөвөн өөвөн. Цаахантай нь нөгөө хоёр европ хөгшин нэгнийхээ нүүрийг илбэмэглэлцээд л.

Шинийн гуравны өглөө Энэтхэгийн далайн салбар тэнгисийн эрэг дээр зогсч байлаа. Ягаан буурал давалгаа ирж буцан, эле долоон долоон хуйларна. Ирээч дээ, туучаач дээ гэх шиг. Эргийн элсэң дээрх бидний мөр.эгйшТн хормын настай. Давалгаа түүнийг нийвийдэж цэвэрлээд буцна. Эргийн элеэн ширхэг болор тунгалаг. Цэв цэвэрхэн. Далайн эргийн элеэн дэх мөр их усанд алдрах шиг хүний сэтгэлийн еэвийг эргэж тодрохгүйгээр ийм нэгэн давалгаа элээлгэн угаадаг байгаасай. Тэгээд тэр эргийн болор тунгалаг эле шиг хиргүй нандин бодол сэтгэл тээгддэг байгаасай, хүмүүст.

Эрэг дээр морь унуулж хэд гурван бор юм тоншдог малайз эр цулбуур өгөөд, уриалгахан гэж жигтэйхэн. Өдөр бүр ноолдог юм даа наад адгуусыг чцнь Мрнголдоо, энд дутах уу даа гэж хариуллаа. Аа Монгол.., би мэднэ гэж байна нөгөөх эр. Танай Чингис хаан бол аугаа хүн, та нар түүнийг төрүүлсэндээ хязгааргүй азтай гэж байна. Чингис хааны зангараг, ялгуулсан түүх их юм даа. Энэтхэгийн далайн их давалгаа эзэн хааны нэрийг хэзээ нэгэн цагт сонссоноо санасан шиг, ихээ хүчтэйгээр шилбийг минь билүүдэн шуугиад буцлаа.

Пенаныг харьцангуй чөлөөтэй гэж залуус өгүүлеэн. Европчууд их ирдэг, аялал жуулчлалын гол газар болохоор тиим биз дээ. Хагас нүцгэлэн хувцаслах чөлөөтэй гэнэ. Хагас, бүтэн сайнд энэ арлын баарууд бүегүйчүүдэд үнэгүй үйлчилдэг аж. Хоёр сайн эр цаг саатуулах бүегүйчүүдтэйгээ ороод улаан мөнгө гарздалгүй, улаан зээрд болоод гарах боломжтой гэнэ. Заримдаа бааранд охид нь сунайсан дараалалд зогсчихеон, эрчүүд нь ширээндээ ичингүйреэн атлаа өлесөн бүргэд шиг сууцгааж байх нь байдаг л гэнэ. Тэр баар тэгээд шатдаг байхдаа гэж бодогдохоор. Таван өдөр мөнгө авсан юм, хоёр өдрийг нь бэлэглэчихье гэж боддогл байна, тэнд. Хаанаас алдахав дээ бодсон л байгаа тэд, Гочоо минь гэдэг үг санагдана.

Арлын цөөхөн монгол залуус нутаг нэгтнүүдийгээ үгүйлэмтгий байдаг нь илэрхий. Бассейнд хамт сэлье л гэнэ, бааранд орсон ч шатахгүйгээр болгочихно шүү дээ л гэнэ. Аргагүй биз дээ, хэдүүл-хэнээ юм чинь. Тэдэнтэйгээ бассейнд шөнө дөл нэгэн орох гэтэл зориулалтын гэрэл нь унтарчихжээ. Уг нь буудлын цонхнуудын гэрэлд сав саруул, сэлж наадахад саад алга. Гэтэл тэд маань болгоомжилж байна. Бассейнд юу ч орчихеон байх юм билээ, могой байвал осолтой гэлээ. Ийн гэрэлгүй бассейнээс татгалзах явдал саяхан тэнд болжээ. Баян тарган япон эр гэгээ татарсан бассейнд тарвалзан сэлж байгаад могойд хатгуулан өөд болсон ажээ. Үйл лай, тавилан заяанд баян, ядуу хоёр ижилхэн босготой байдаг энэ л биз.

Пенаны эрэг саяхны дэлхийн гамшиг болсон цунамигийн хатуу тохуурхлаас амсаад авсан. Тэр өглөө босоход арлын хотын дунд завь, машин, мотоцикль холилдон хөвж байсан байна. Цөөнгүй хүмүүс ирэхгүйд одсон байна. Харин одоо арлын хот мөнхийн амгалан байсан мэт цэгцтэйгээр налайж захаасаа шархтсан байшин барил-га, зам талбайгаа эмчилж түвхнүүлжээ. Энд уурссан давалгаа дахиад л ирнэ дээ гэж гишгэсэн газраа эргэж нэг үзэв. Тэнд миний мөр үлджээ. Уурт цунамигийн давалгаа ирэхээс өмнө, бороо урьтаад түүнийг угаачих биз ээ. Эргийн элс, их газрын тасархай хоёрт ийм цаг хугацааны ялгаатай угаагдал буй.

Тенан бол Малайзын Английн эзэрхийлэлд анх өртсөн газар. Арлын эрмэг хөвөөнд том том үхэр буунууд буй. Англи цэргүүдийн довтолгоог зогсоохын төлөө гурван зуун жилийн тэртээд улайсч байсан энэхэн буунууд одоо цаг хугацааны уртад хатаагдсан болд болжээ. Малайзчуудад эхлээд гай зовлон, дараа нь мэдээж аз жаргал авчиралцсан байлгүй энэ их настай буунууд. Харин одоо эдгээр зэвсэг хэнд ч гэмгүй, зөвхөн жаргал зовлон гэтэлсэн түүхийн улбар тоостой.

Энэ арлын Аяр Хитам уулын бэлд орших Кек локси сум бол Зүүн өмнөд Азийн хамгийн том буддын сүмд тооцогддог байна. Энэ нутагт арванесдүгээр зуунд хятад цагаачид үерлэснээс ийн буддын шашин зан үйлийн эд өлгий бүрэлдэх суурь болжээ. Уг сүмийн шилд өршөөл нигүүлслийн хэмээх хэвтээ босоо хоёр том бурхан бий. Босоо бурхан нь алсаас сүрдмээр. Тэр аугаа бурхны хажууд дэргэд нь очихоос нааш үзэгдэхгуй хэвтээ бурхан бас бий. Зан үйл соёлын энэ агуу хоёр шүтээн дэлхийн томоо-хон бурхдын нэг аж. Кек локсигоор хөлхөлдөн нааш цааш явагсад нэн сүжигтэй. Мэргэн наминчлах, алхан гишгэх, царай төрхний нь байдал үлэмж бишрэлтэй. Аргагүй юм даа, арван мянган буддатай энэ сүмд хэн бишрэлгүй явах вэ. Энэ арван мянга өршөөл нигүүлслийн бурхнаас эхлээд сумийн цогцолборын хана туурга дахь зурмал болоод шилэн хоргонд байх бурхдаас бүрддэг бололтой. Кек локси бирм, хятад, тай сүмүүдийн хэлбэр хийцийн гурамсан нийтгэл дээр урлагдсан нь ихээхэн өвөрмөцийг агуулдаг байна.

Уулын бэл дэх энэ сүмийн хүрээг ихээхэн алсаас, далайн мандал дээрээс харвал аварга том алтан гулдмайг балтаар цавчсаны зоргодос, үйрмэгүүд тараагдан цацагдсан мэт гялалзан гялтагнаж үзэгдэх болов уу.

Сүмийн гол суваргын орой дээрээс тэнгэрийн хаяа, тэнгистэй зуларч одохыг харах гоё. Энэ хоёрын уудамшин хязгаарлах тэртээ цэгээн цэгээн. Сүмийн өндөрлөг тийш өгсөж явахын замд нэн олон ясг малхий тааралдана. Найман ханатын буурь шиг хэм жээтэй хиимэл ногоон цүнхээл дүүрэн тэр амьтан зэрвэс харахад цочим. Яст мэлхийг урт настай, ээлтэй амьтан гэлцдэг. Тиим болоод л тэр сүжгийн газар амьдрах тавилан эдэлж байгаа юм болов уу даа. Гол сүмийн танхимд буй бурхдад гутлаа тайлан орж мөргөнө. Багахан мөнгө төлөөд зул барьж болно. Сүмд нэг л тиим илэрхийлэхэд үг дутам, уяхан сайхан, гэгээн шимш-рэлтэй аялгуу эгшиглэх нь сэтгэл амирлуулна. Баяр гунигийн нулимс давхцаад ирэх ч шиг, дуурьсах ч шиг. Эндээс гаран уруудаад явахад ув улаан, цав цагаан загас сэлэлдсэн хиймэл боргионы дэргэдүүр өнгөрч явамгүй, хажууд нь суумаар. Үлэмжийн тайтгараптай.

Шөнө, Диваажин нэртэй буудлын есөн давхраас харанхуйн дундах далайг харж зогсоно. Үл ялигхан халуун салхитай, далайн давалгаа ирж буцахын сонсогдох нь ямар нэгэн аварга амьтан аахилан, уухилан байна уу даа гэмээр. Далай унтдаг болов уу гэсэн гэнэхэн бодол төрнө. Хэрэв унтдаг бол одоо л унтмаарсан даа гэх бас л гэнэхэн хөгжөөнтэй бодол үргэлжилнэ. Өдөр ховөө, эргээр нь хүүхэд шуухад гүйлдэн тоглож наадна. Яаж унтах вэ. Үдэш хосууд ойрмогхон түшилцэнэ. Тэднийг хармаар. Яахин нойрсох вэ. Гэтэл өдгөө энэ шөнө цагийн далайн хурхираан, өдрийн давалгааны чимээтэй яг адил. Тэгэхээр унтдаггүй юм болов уу даа. Хөгжилтэйхөн бодлыг маань тааж мэдэн шоолох шиг хүү минь ард унтаагаараа ход ход инээж байна. Доогтой нь аргагүй инээгээд, аавынх нь халамжгүйгээс халуун наранд улайж түлэгдсэн нурууныхаа өвчинд үл ялиг янгуучлаад буцан тайтгараад унтаад өглөө. Ааваа гэртээ харьж унтъя л даа хэмээн аргамж ахуйгаа дэргэдээ байгаа мэт санах балчирхан тэр минь, цэцэрлэгийнхээ нөхөдтэй л зүүдэндээ наадаж байгаа нь тэр бололтой. Хол явахад гэр минь л бодогдолгүй яах вэ, холоос ирэхэд гэр минь л сайхан байлгүй яахав дээ.

Гадаа ганц нэг бороо дусаж байна. Гэртээ харьж байна гэж зүүдлэхээр унтлаа. Зүүд минь биелээсэй.

Малайз үл гандах орон бөлгөө.Үл гундах нутаг бөлгөө. Цэцэг, навч нь үл хагдрах газар билээ. Ягаан бороо намисан арал билээ. Дэлхий мөнх дэлэгнэж, дэнж үүрд чийгтсэн ертөнцөө. Зам нь сайхан байв. Зан уйл нь гэгээн байв. Буцаж очмоор л санагдах болов уу, будантай байхыг нь хармаар л санагдах болов уу. Халуун дулаан борооны нь асгараа бодолтой ханьсан ханьсан шаагина. Хаа хол малайз нутгийн ийм нэгэн бороо магад сэтгэлийн минь өрхөн дээр үргэлж дандаа шивэрнэ л.

(өдрийн сонин 2005-02-28 053)
(өдрийн сонин 2005-03-01 054)
(өдрийн сонин 2005-03-02 055, 056)
(өдрийн сонин 2005-03-03 057)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button