Зуучлах товчоо-ныхон Америк руу анх удаа ажиллах хүчин гаргана

Монгол ньюс-ын шугамаар Солонгост ажиллахаар явсан хүн очсон сардаа л 800 ам.долларын цалин авсан гэж байгаа. Юутай ч гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ явуулах эрхийн зөвшөөрөл авсан нийт 19 аж ахуйн нэгж байгууллага байдгаас хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Монгол ньюс болон Зуучлах товчоо юм.
Зуучлах товчоо-ны гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар удахгүй Япон мөн Америкт ажиллах хүчин гаргахаар гэрээ хийлээ. Эхний ээлжинд Япон руу нийт 1000, Америк руу 400 хүн явуулна. Энэ ажил ондоо багтаж хэрэгжинэ гэж ярилаа. Тайваньд ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоо цөөрсөн бололтой. Одоогоор нийт 150 хүн явсны тэн хагас нь авдаг цалин, хийдэг ажлыг нь голон ажлаа хаяж ирээд байгаад санаа нь зовж байгаагаа нуугаагүй юм. Тэд ирсэн шалтгаанаа мөн хэл мэдэхгүй байгаатай холбон тайлбарласан гэдэг. Мөн гэрийн эзэд нь дээрэнгүй ханддаг тиймээс тэвчиж чадалгүй эсэргүүцлээ илэрхийлснээс ажлаасаа хөөгдөхөд хүрдэг гэж нэг хэсэг нь ярьсан. Тайваньд ажиллагчид сардаа 470, Солонгост ажиллагчид 640 мянган воны цалинтай ажил хийдэг юм байна.
Гэтэл Солонгос явагсад нийт зардал гэж 900, харин Тайвань явахад 1100 ам.доллар төлдөг. Харьцангуй үнэ байгаа биз. Тэгэхээр Тайвань явах нь зардал их тэгээд ашиггүй. БНСУ-д ажиллах хүчин гаргах албан ёсны зөвшөөрөлтэй компани гэвэл ердөө гурав бий. Үүнд Монгол ньюс, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Зуучлах товчоо орно. Гэтэл Зуучлах товчоо-ныхон зардал гэж нэг хүнээс 900 ам.доллар авах болсон нь зарим нэг байгууллагаас ханш унагалаа гэсэн зэмлэл хүлээх болсон байна. Юутай ч ямар ч ашиггүйгээр аливаа үйл ажиллагааг явуулна гэж байхгүй. Тэгэхээр бусад ажиллах хүчин хөлснийхөө тал дээр бодолцож үзэх хэрэгтэй санагдана.

Г.Билгүүн
2005.03.2 Бизнесийн мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button