Илбэчний сургалт тогоочийн дамжаа биш

-Илбэчин бэлтгэх сургалт хэзээ эхлэх вэ. Сургалтыг яагаад явуулах бол-сон талаар сонирхуулахгүй юу?
-Ийм сургалт явуулах талаар нэлээд дээрээс ярьсан. Одоогоор манай циркт илбэчин гэгддэг гурван хүн байдаг. Гэхдээ Мөнхбаяр Тайваньд ажиллаж байгаа, Даваахүү циркт данстай биш юмбилээ. Тиймээс циркийн ирээдүйн илбэчнийг бэлтгэх нь бидний хувьд тулгамдсан асуудал болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногоос бүртгэл явагдаж эхэлсэн. Ерөнхийдөө 12-16 хүртэлх насны илбэ сонирхдог хүүхдүүдийг бүртгэж буй боловч тодорхой хэмжээгээр гар хурууны уян налархай байдлыг харгалзаж үзэх нь. Одоогоор 30 гаруй хүүхэд бүртгүүлээд байна. Эдгээрээс арвыг нь циркийн уран сайхны зөвлөлөөр оруулж энэ сарын 9-нд шалгаруулж авна. Тэднийг зургаан сарын хугацаатай илбэчин, хөтлөгч болгох сургалтад хамруулж сертификат олгоно. Мен авьяастай 2-3 хүүхдийг Франц руу илбийн сургалтад явуулна.
-Яагаад заавал Франц руу явуулах гэж?
-Нэгдүгээрт Европын илбэчид сайн. Нөгөө талаар 2001 онд Францын илбэчин Эрик Дамоцил гэдэг хүн ирж, бид хоёр хамтарсан тоглолт хийснийг үзэгчид санаж байгаа биз. Тэр үед Эрик Дамоцил Би Монголоос цөөн тооны хүүхдийг илбийн эрдэмд сургаж болно гэж амласан юм. Энэ дагуу саяхан түүн-тэй утсаар холбогдоход чи тэр хүүхдүүдэд анхны мэ-дэгдэхүүн олгоод явуулчих гэсэн юм.
-Та илбэчин мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ. Энэ мэргэжлээр хэдэн жил ажиллаж байна?
-Илбэчний сургууль гэж хаа ч байдаггүй. Аливаа хүн өөрийн авьяас дээр тулгуурлаж хөдөлмөрлөж, мөн эртнээс өвлөн ирсэн шавь сургалтаар сурдаг. Циркийн сургуулиуд илбэчин, уран нугараач, алиалагч гэсэн мэргэжлээр төгсгөдөггүй. Сүүлийн үед дээрх мэргэжлээр сургалт явуулна гэсэн зар их явах болсон. Бүр ийм сургалтад хамрагдаж хохирсон хүмүүс ч бий. Миний хувьд гавьяат жүжигчин Х.Цэнд-Аюушийн шавь. 1988 онд циркт хөтлөгч хийж байхдаа түүнд шавь орсон. Надад илбэчин болох чин хүсэл байсан учраас надад өөрийн нууц авьяасаа өвлүүлсэн болов уу гэж боддог.
-Илбэчин болох хүүхдүүдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Хамгийн түрүүнд гар хурууны уян байдлыг харна. Уян налархай хөдөлгөөнгүй хүүхэд наад захын аппарат, хэрэгсэлтэй ажиллаж чадахгүй шүү дээ. Дараа нь дуу хоолой, сэтгэн бодох чадвар, ярианы баялаг хэр гэдгийг харгалзана. Яагаад заавал давхар хөтлөгчийн ур чадварт сургаж байна вэ гэвэл хөл ярианы тусламжтайгаар хүний анхаарлыг өөртөө татах шаардлага илбэчин хүнд зайлшгүй хэрэгтэй шүү дээ.
-Илбэчид ихэвчлэн эрэгтэй хүмүүс байдаг. Уг сургалтад эмэгтэй хүүхэд бүртгүүлж байна уу?
-Дэлхийн циркчдийн 90 орчим хувь нь эрчүуд байдаг. Ернь дээрхэлсэнчлэн хүний анхаарал сарниулж марзаганахад эрчүүд илүү чадвартаи байдаг юм болов уу даа. Би зурагтаар ярилцлага өгөхдөө эрэгтэй хүүхэд бүртгэнэ гээд хэлчихсэн юм. Тэгээд ч тэрүү, маш цөөн эмэгтэй хүүхэд бүртгүүлэхээр ирсэн. Одоогоор хоёр эмэгтэй хүүхэд бий. Гэхдээ эмэгтэй хүн илбэчин болж чадахгүй гэж байгаа юм биш. Хятадын алдартай эмэгтэй илбэчин байдаг шүү дээ.
-Илбэчний аргыг буруугаар ашиглах вий гэсэн болгоомжлол төрж байна уу. Тухайлбал хэтэвч суйлах ч байдаг юм уу?
-Тиим зүйл гарахыг үгүйсгэхгүй. Жишээ нь хүний тэнд нь цохивол тийшээ харна ч гэдэг юм уу аргачлалууд байна л даа. Тиймээс хүүхэд заавал эцэг эхтэйгээ ирж бүртгүүлнэ. Шалгарсан хүүхдийн эцэг эхтэй гэрээ хийнэ. Гэхдээ тиим зүйл гарахгүй байх. Яагаад гэвэл бид шилмэл гэсэн арав орчим хүүхдийг л шалгаруулж сургана.
-Зургаан сарын дараа дахин шинээр бүртгэл явуулах уу?
-Ойрын хэдэн жилдээ дахин сургалт явуулахгүй. Яагаад гэвэл энэ бол тогоочийн дамжаа биш.
Д.ЦОЛМОН
(өдрийн сонин 2005-03-03 057)