Р.Гончигдоржийг бүлгийн дэд даргаасаа татгалзахыг хүсэв

Захидалд -Тус хөдөлгөөнөөс 2005 оны хоёрдугаар сарын 25-нд тавьсан шаардлагыг хүлээн авах-ыгхүсчээ. Энэнь МАХН-ддагаарорсон АН-ын гишүүд УИХ дахь МАХН-ын бүлгээс гарах, УИХ дахь АН-ын бүлгийг гуравдугаар сарын 7-ны дотор зохион байгуулах, үл зөвшөөрвөөс АН-ын гишүүнчлэлээсээ сайн дураараа татгалзахыг шаарджээ. Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд намын гишүүнээс хөөх, УИХ-аас эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдсэн байна. Харин өчигдрийн уулзалтаар тус хөдөлгөөнийхөн Р.Гончигдорж даргыг УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд даргаасаа татгалзах, АН-ын Их хурал хуралдуулах улс төрийн зоримог үйл ажиллагаа явуулахыг нэмж хүссэн байна. Гончигдорж дарга өөртөө хаягласан захидлыг АН-ын дарга, ҮЗХ-ны гишүүн гэж хаяглаагүйд гомдсоныг эс тооцвол уулзалт онцын зөрчилгүй өндөрлөлөө.
(өдрийн сонин 2005-03-03 057)