Монгол хүн киног тойрсон шуугиан намдахгүй нь бололтой

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж соёл, урлагийн бүтээл туурвих ажил дэлхий дахинд өрнөж байгаатай холбогдуулан Оросын уран бүтээлч Сергей Бодров, Ариф Алиев нар Монгол хүн хэмээх зохиол бичиж, Хятад, Гонконгтой хамтран кино хийх болсон талаар мэдэгдээд буцсан. Өөрсдийн бүтээх гэж буй Монгол хүн киног ямар өнцгөөс гаргах гэж буйгаа Сергей Громов интернэтэд хэдийн байрлуулсан болоод ч тэр үү сайн, саар олон саналыг авах болжээ. Кино зохиолыг уншсан зарим нэг нь Монгол хүн кинонд Тэмүжинг Хятадын төв нийслэл, Жүндүн хотын амьтны хүрээлэнд духан дээрээ Монгол хүн гэж ханзаар бичүүлэн, бар гүрвэлийн хамт, 10 жил хоригдож байгаагаар дүрслэхээс эхлээд Монголчуудын хайртай Бөртэ хатанг биеэ үнэлж худалдаачин хятадын эхнэр болж, хятад хүнээс хүүхэд олж, Цагаадайг төрүүлж байгаагаар бичсэн нь Монгол хүн кино зохиолын үзэл санаа нь монголчуудын язгуур эрх ашиг, оюун санааны эрх чөлөөнд халдаж, оюун террори хийсэн, гутаан доромжилсон өнгө аястай болжээ. Гэтэл энэ киног АПУ компани хамтран хийхээр санал нэгдсэн нь нүүр руу дуртай гэгч нь нулимж, монгол хүний тархи, зүрхэнд хогийн ургамал тарихаар чармайн оролдож буйн илэрхийлэл гэж үзэж буйгаа хэвлэлд бичсэнд нь АПУ ХК-ийн хамт олон Хөндлөнгийн хүмүүсийн хийх гэж буй кино зохиолыг хаа хамаагүй АПУ компанийн нэр төрд халдах зорилгоор бичсэнд харамсч байна хэмээн эмзэглэж хүлээн авчээ. Тэдний хувьд Сергей Громов нартай хоол идэх зуураа танилцсан. Тэгэх үеэрээ Та нар Монголын тухай өгүүлэх гэж буй киног Казахстанд бус Монголд зураг авалтыг нь хийвэл яасан юм бэ, тэр тусмаа зөвхөн Тэмүжин болон түүний дүү нарт тоглох хүүхдүүдийг бус хатад нь тоглох хүмүүсийг хүртэл Монгол хүмүүсийг тоглуулбал зүгээр юм биш үү гэх мэтээр ажил хэрэгч санал тавьж, яриа өрнүүлсэн. Гэтэл биднийг Оросын найруулагчтай хамтран Монголоо доош нь хийх гэж буй мэтээр бичжээ. Монголын тухай дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн кино хийх гэж буй тэдгээр хүмүүс энэ бүхнийг хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй байна. Угаас Казахстаны засгийн газраас санхүүжүүлж байгаа болохоор биднээс ямар ч мөнгө төгрөг авах гээгүй, АПУ ХК-тай ямар ч холбоогүй зүйл, ямар ч гэрээ хийгээгүй хэмээн мэдэгдсэн юм. Энэ бүхнээс үзэхэд АПУ ХК-ийн эсрэг сурталчилгаа эхэлсэн бололтой. Ямар учраас хэн гэгч нь үндэсний манлай үйлдвэр рүү дайрсан нь тодорхойгүй. Харин энэ мэт гүтгэлэг газар авбал АПУ ХК зүгээр суухгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс хаа хамаагүй юмыг холбож, үндэсний үйлдвэрийн нэр төрийг унагах гэсэн хүмүүст энэ мэдээлэл сануулга болно гэдэгт тэд итгэж байгаа гэх.
/2005.03.2, Зиндаа /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button